Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл 2024 оны долдугаар сарын 29-нд эхэлсэн. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар өнөөдөр /2024.08.10/ өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт” 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 10:00-11:40 цагт зохион байгуулагдсан. Тус шалгалтын дүн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарч Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршсан ч, зарим сурагчийн зүгээс шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн.

Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-д тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.

Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодруулснаар "Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-д нийт шалгуулагчдын 16.2 хувь буюу 5389 сурагч босго оноогоо хангаж чадаагүй. Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. Сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид заавал өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг" гэв.

Эдгээр хүүхэд наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilson 12 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2744140

Avatar

Bffdfffggggggg 1 цагийн өмнө 202.9.40.116

Манж х***а жингэрүүдыг нам төр-с зайлуулж гяндлахад нэг л өдөр хангалттай.

Avatar

Vvfff 2 цагийн өмнө 202.9.40.116

Манж х***а жингэрүүд халх гол гэж нэрлцээ бгаамаа хогийн манж санаа. Халж гэж хашиграгчдын цаана манж хужаагуд байдгийн нүүдэлчин монголчууд халх гэж бхгүй зохиомол нэр үндэс.

Avatar

Bgff 2 цагийн өмнө 202.9.40.116

Монголыг манж 260 жил дарласан х***а-үүсэлтэй х*******н хэсэг хужааг эзлэж монголыг дарласн бдгийн монгол телезивээр манжийг япон байгуулсн гэж шаажийн манж гөлөгийн Манж жингэрүүд түүх зохиож шаадг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж