Халдлага үйлдэх гэж байсан 3 дахь сэжигтэнг баривчлав

Халдлага үйлдэх гэж байсан 3 дахь сэжигтэнг баривчлав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Халдлага үйлдэх гэж байсан 3 дахь сэжигтэнг баривчлав

Дуучин Тэйлор Свифт энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд буюу 8-10-ны хооронд Австрийн Венад аялан тоглолтын хуваарьтай байсан. Гэвч Пүрэв гаригийн тоглолтын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөсөн хоёр этгээдийг өмнөх өдөр нь илрүүлсэн тул бүх тоглолтыг цуцалсан тухай бид мэдээлсэн билээ.

Тэгвэл халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гурав дахь сэжигтнийг баривчилсан тухай Австрийн Дотоод хэргийн сайд Баасан гаригт мэдэгдэв. Өмнөх хоёр сэжигтэн 17, 19 настай байсан бол гурав дахь нь 18 настай аж. Албаныхны мэдээлснээр 18 настай сэжигтэн мөн л Исламын улс бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан байжээ. Мөрдөн байцаагчид сэжигтнүүдийн сүлжээг шалгаж байна.

Тэйлор Свифтийн дараагийн тоглолт наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болно. Вена хотод тоглолт цуцлагдсан шалтгааныг ойлгож байгаа ч Лондонд тоглолт болдгоороо болно гэдгийг хотын захирагч Садик Хан хэлжээ.

Эх сурвалж: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

EstherRobinson 1 минутын өмнө 109.248.143.59

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2744129

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж