Тайванийн ачаа тээврийн хөлөг Хятадын боомтод дэлбэрэлтэд өртжээ

Тайванийн ачаа тээврийн хөлөг Хятадын боомтод дэлбэрэлтэд өртжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Тайванийн ачаа тээврийн хөлөг Хятадын боомтод дэлбэрэлтэд өртжээ

Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн Нинбо-Жоушань боомтод Баасан гаригийн 13:40 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Боомтод бэхэлсэн байсан ачаа тээврийн хөлөг онгоц дэлбэрэлтэд өртөн шатсан байна. Хүний амь хохироогүй боловч уг хэргийг шалгаж эхэлжээ. Дэлбэрэлтийн давалгаа боомтоос нэг км зайд хүртэл мэдрэгдсэн байна.

Нинбо-Жоушань нь Хятадын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй боомтын нэг юм.

Дэлбэрэлтэд өртсөн хөлөг онгоц нь Тайванийн ачаа тээврийн "Yang Ming Marine Transport" компанийн онгоц байжээ. Тус хөлөг онгоц нь аюултай материал тээвэрлэж явсныг Жэжян мужийн Онцгой байдлын удирдлагын газар мэдэгдсэн ч чухам юу гэдэг нь тодорхойгүй байна.

"YM Mobility" хөлгийн тавцан дээр анх гал гарчээ. Энэ нь Либери улсын далбаан дор үйл ажиллагаа эрхэлдэг хөлөг бөгөөд урт нь 305.6 метр, өргөн нь 40.06 метр. Далайн эрэн хайх, аврах төвөөс мэдээлснээр "YM Mobility" хөлөг лити батерей, терт-бутил пероксибензоат зэрэг аюултай ачаа тээвэрлэж явжээ. Терт-бутил пероксибензоат нь шатамхай, дэлбэрэмтгий чанартай, 30 хэмээс илүү халуун орчинд хадгалж болдоггүй органик нэгдэл юм.
Эх сурвалж: REUTERS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 27 минутын өмнө 66.181.182.149

Хятадын тусгай албадын сануулга л биз

Avatar

MaryWilson 28 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2744122

Avatar

Shizik 46 минутын өмнө 59.153.87.61

дэлбэрчээ гэх байж

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.66

өөрөө дэлбэрсэн юмыг дэлбэрэлтэд өртөх гэхгүй л дээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.180

AIBAAR ZA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж