Япон: 47 мужийн 29 нь эрсдэлтэй байна

Япон: 47 мужийн 29 нь эрсдэлтэй байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон: 47 мужийн 29 нь эрсдэлтэй байна

Японы Цаг уурын агентлаг Кьюшү арлыг доргиосон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Пүрэв гаригт анх удаа мега газар хөдлөлтөөс сэрэмжлүүлсэн тусгай зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмж нь Номхон далайн эрэг дагуу урсдаг Нанкай голын орчимд болж болзошгүй мега газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг юм. Гамшгийн магадлал өндөр байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Японы 47 мужийн 29-ийнх нь 707 засаг захиргааны нэгжийг 6 ба түүнээс дээш хүчтэй магнитудын чичирхийлэл, 3 метрээс дээш өндөр цунами болох эрсдэлтэй гэж тогтоожээ. Үүнд нийслэл Токио хот багтана. Тиймээс эдгээр засаг захиргааны нэгжийг газар хөдлөлтөд бэлэн байгаа эсэхийг шалгахыг уриалж байна.

Мөн тавилгаа унагахгүйн тулд сайтар бэхлэхийг албаныхан зөвлөж буй. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар болон гэр бүлийн гишүүдээ аюулгүй эсэхийг мэдэх аргаа баталгаажуулахыг мөн сануулж байна. Аюулгүй байдлын үүднээс нялх хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрхүүдийг сайн дураараа нүүхийг зөвлөжээ.

Нанкай голын газар хөдлөлт нь Шизүока мужийн Суруга булан болон Кьюшүгийн Хюганада тэнгисийн хоорондох хавтангийн хил дээр 100-200 жил тутамд тохиолддог 8 баллын хүчтэй газар хөдлөлт юм. Ойрын 30 жилд тус бүс нутагт 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70-80 хувьтай байна. Засгийн газрын тооцоолсноор хамгийн муу хувилбараар бодлоо гэхэд 230 мянга гаруй хүний амь нас хохирч, хоёр сая орчим барилга байшин сүйдэж магадгүй ажээ.

Баасан гаригийн оройны байдлаар Токио орчимд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх хэмжүүрээс энэ удаагийн газар хөдлөлтийг 5 гэж үнэлжээ. Хамгийн хүчтэй мэдрэгдсэн хэсэг нь Канагава мужийн Ацүги хот орчимд байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilson 36 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2744111

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 73.59.119.57

Одоо цөмийн цахилгаан станцуудаа зогсоохгүй бол япон битгий дэлхийд гамшиг үзүүлэх бх даа

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.176.66

Монголын ард түмэнд сэтгэл харамгүй тусладаг Японы ард түмэнд сайн сайхныг хүсье, та бүхэн чадна аа

Avatar

RhondaNovak 3 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2744111

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж