Нобелийн шагналтан ЗГ-ын тэргүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2024.08.09-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтан ЗГ-ын тэргүүн боллоо

Нобелийн шагналтан ЗГ-ын тэргүүн боллоо

Нобелийн энх тайвны шагналт Мухаммед Юнус Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина огцорсны дараа тус улсын түр засгийн газрын тэргүүнээр тангараг өргөлөө. Дака хотод Пүрэв гаригт болсон ёслолоос өмнө Юнус Францаас эх орондоо буцаж ирсэн байна. Тэрбээр хууль, дэг журмыг сэргээх асуудлыг нэн тэргүүнд тавих болно гэж мэдэгдэж, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал нь ахиц дэвшилд хүрэх хамгийн том дайсан гэж хэлжээ. Юнус бол ядуу иргэдэд баталгаагүй бага хэмжээний зээл олгодог “Grameen” банкны үүсгэн байгуулагч юм. Юнус болон түүний банк 2006 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байдаг.

Төрийн албаны ажлын байрны квотын эсрэг орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Үүнийг цагдаагийн алба дарах гэж оролдохдоо олон хүний аминд хүрч, эрүүл мэндэд хохирол учруулсны дараа Хасина Даваа гаригт огцорчээ. Хасинагийн засгийн газар нуран унаснаас хойш томоохон үймээн самуун гараагүй ч аюулгүй байдал тогтворгүй хэвээр байна. Жишээ нь, Хасинагийн засгийн газрын дэргэдэх эрх баригч намын өндөр албан тушаалтны эзэмшдэг зочид буудлыг танхайрсан хүмүүс шатаасан байна. Цөөнх Хинду шашинтнуудын мөргөл үйлддэг газрууд ч сүйтгэгдэж байна. Түр засгийн газар сонгуулийг тэргүүлэн ажиллахаар болжээ. Юнуст тулгараад буй сорилт нь эрх баригч болон сөрөг хүчний хооронд удаан үргэлжилсэн хагарлыг даван туулж, ардчилсан улс төрийн тогтолцоог бий болгох явдал юм.

 

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж