Шинэ гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа

Шинэ гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа

Шинэ гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2024.08.08) зохион байгууллаа.

Энэ удаагийн парламент нь Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуульд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй гэдгээрээ онцлогтой юм.

Шинэ гишүүдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр, “Улсын Их Хурал олон нийтийн төлөөллийг бүрэн хангадаг, олон нийт нь хүлээн зөвшөөрдөг, гишүүд нь олон нийтийнхээ төлөө ажиллаж чаддаг парламент байх ёстой. Парламентын засаглалыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд өөрөө институц болж чадсан үед  улс төрийн намуудыг дэмжих, цаашдаа төрийн бодлогод өөрсдийн хүч оролцоо, бодлого, хөтөлбөрийг оруулж чаддаг тогтолцоог бий болгох нь чухал” гэв.

Мөн тэрбээр “1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санааны дагуу хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох үйл явц үргэлжилж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн 437 нь нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг, заавал биелэгдэх шинжтэй, байнгын үйлчлэлтэй байгаа бол бусад 443 хууль нь тодорхой хугацаанд үйлчлэхээр заасан, нэг удаагийн шинжтэй байна. Нөгөөтээгүүр, зарим хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулалт хийх, хуулийг ерөнхий байдлаар баталж, албан тушаалтны өнгө үзэмжээр боловсруулан батлан мөрдүүлдгээс үүдэн хүнд суртал, давхардал, хийдэл, чирэгдэл бий болох, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил ч гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлтэй 2500 орчим журмаар төр-иргэний харилцааг зохицуулж байна. Хуулиас давсан журам нь иргэдэд хүндрэл чирэгдэл үүсдэг”  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг сахиж, хуулийн болон цаг хугацааны хоцрогдолд нэн шаардлагатай шинэчлэл хийхэд гишүүн бүр өөрийн мэргэжил, мэргэшсэн салбартаа хуулийн шинэчлэл хийж, гар бие оролцохыг уриалаад ирэх дөрвөн жилд төрийн эрх барих их үйлсэд нь амжилт хүслээ.

Тус сургалтаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ”, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур  “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль”, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн “Улсын Их Хурлын гишүүний төсөв, хангамж”, МУИС-ийн профессор, доктор Д.Бумдарь “Парламентын мөн чанар, лобби”, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн орлогч дарга Т.Тамир “Төрийн ордны хамгаалалт, эрх зүйн байдал” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулав.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд холбогдох мэдээллийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 минутын өмнө 103.57.92.114

Маш зөв. ялангуяа тэр нара билүү чацга билүү мөн мөнхбаясгалан нарт хичээл зааж шалгалт ав.

Avatar

MaryWilson 36 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

RhondaNovak 2 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

DezzyyGuzman 4 цагийн өмнө 185.181.246.143

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

FrederickaFountain 6 цагийн өмнө 46.8.156.27

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

JessicaCervantes 8 цагийн өмнө 188.130.128.156

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

CaraLopez 11 цагийн өмнө 188.130.136.76

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

KateHunter 2024-08-09 94.158.190.31

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

AshleyHansen 2024-08-09 45.86.0.240

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

NatalieSmith 2024-08-09 46.8.14.149

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

Нэргүй 2024-08-09 202.9.40.152

Хамгийн эхний ухамсарлах зүйл ажлаа таслахгүй, хуралдаа суудаг бйх ёстой…Эмэгтэйчүүд нь хээнцэр ганганы загвар үзүүлдэггүй байх, МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ НЭГДМЭЛ АЖИЛЛАГААТАЙ БАЙХ ЁСТОЙ ,НАМЫН АСУУДЛЫГ УЛСЫН АСУУДЛЫН ӨМНҮҮР БҮҮ ОРУУЛ. Тавьтиртай төвшин байцгаа, Туг сүлд заналтайгаар цуулсан тавтиргүй эргүү хүртэл ариун байх ёстой сэнтийд заларчихаад байна.. ОЛОН САЙХАН ЗАЛУУС ОРЖ ИРЦГЭЭСЭН БАЙГАА, ТЭД МААНЬ ТӨРӨӨ ТӨВШИТГӨЖ , УЛСАА ӨНДИЙЛГӨЖ ЧАДНА …..

Avatar

NicoleAnderson 2024-08-09 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2744013

Avatar

Нэргүй 2024-08-09 180.149.80.74

Жаргалсайхан, Цогтбаатар гээд Жонхуугийн үл бүтэх ноход сонгогдсон гэхээр л туйлын хэцүү санагдаад байгаа юм даа.

Avatar

Үлэмж 2024-08-09 202.70.43.141

Монгол Төрийн босго нь Өндөр байх болтугай. Бэлтгэгдсэн төрийн түшээдийг сонгож томилдог цаг ирээсэй.

Avatar

Зочин 2024-08-09 59.153.112.243

хулгай хийхийг зааж болохгүй ажлаа чуулганаа тасалж хоцорч болохгүй хурдан уншиж сур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж