Ирэх долоо хоногийн Даваа гаригт Засгийн газраас хэрэгжүүлэх дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулах, мөн төсөвт тодотгол оруулах асуудлыг ч хөндөнө гэдгийг ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл Дэлхийн банкнаас өнгөрөгч тавдугаар сард "Монголын эдийн засгийн тойм” тайланд дурдагдсан зарим асуудлыг нөхөн сануулж байна.
Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэглээ, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн танилцуулж буй “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн шинэ дугаарт онцолсон.
Мөн Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн бөгөөд урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт жигд бус байгааг тайланд дурджээ. Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай болж, уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болсныг харуулж байгаа талаар онцолсон юм. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байгаа бөгөөд үүнд "Оюу Толгойн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлнө" гэсэн таамаг дэвшүүлсэн юм.
Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой гэдгийг мөн анхааруулсан. Түүнчлэн дотоодод төсөв улам тэлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцын дарамтыг бий болгож болзошгүй байгаа талаар дурдсаныг санахад илүүдэхгүй.
Мөн дотооддоо, илүү хүнд, удаан үргэлжлэх зуд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг илүү их агшааж болзошгүй. Хүлээгдэж байгаагаас давсан төсвийн тэлэлт нь илүү өндөр төсвийн болон урсгал тэнцлийн алдагдалд хүргэж, инфляцийн дарамтанд орох эрсдэл байгаа гэдгийг ч сануулсан юм. Уг тайлангийн тусгай бүлэгт Монгол Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжууд нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой талаар онцолжээ. Программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, цахим сурталчилгааны чиглэлээр давуу талаа өргөжүүлбэл урт хугацаанд Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харилцаа холбоо болон интернэтийн хүртээмжид сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал сул, өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд дутмаг зэрэг цахим дэд бүтцийн сорилтууд байсаар байгаа гэдгийг дурджээ.
“Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал юм” гэж тайланд дурджээ. Инфляцын дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурджээ. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм. Мөн үнийн хөөрөгдлийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцолжээ.
Тэгвэл сүүлийг жилүүдэд Монгол Улсын эдийн засаг хурдацтай тэлсээр байна. Тухайлбал, 2024 онд Монгол Улс 27 их наяд төгрөгийн зарлагатай байх төсөв баталсан бол өнгөрсөн хаврын УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан 2025 оны төсвийн төсөөлөлд зарлагын хэмжээг даруй 4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 31 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан нь зайлшгүй анхаарах асуудлын нэг.
Цаашлаад энэ оны төсөвт ирэх Даваа гаригт тодотгол хийснээр 2024 оны 27 их наяд төгрөгийн хэмжээ 30 их наядаас давах, ирэх 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлийг бий болгох юм. УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн нам, эвсэлүүд төр цомхон байх ёстой гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, ХҮН, АН-ын төлөөллүүд хэлсэн үгийнх нь шүлс хатаж амжаагүй байхад хэлснээсээ буцах шийдвэр гаргах гэж байна.
Өөрөөр хэлбэл, Дэлхийн банкнаас өгсөн төсөв тэлэхгүй байх талаарх зөвлөмжийг УИХ, Засгийн газрын гишүүд хэрэгжүүлэх эсэх нь ирэх Даваа гаригт тодорхой болох юм.
Цар тахлаас үүдэн дэлхий нийн улс орнуудад тохиолдсон эдийн засгийн хямарлыг аль болох хохирол багатай даван туулах арга замыг улс орнууд эрэлхийлсэн. Монгол Улсын хувьд цар тахлын эрсдлийг хохирол багатай даван туулсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа онцолж байсан. Цар тахлын үед гадаад валютын нөөц багасч, цалин тэтгэврээ тавьж чадах эсэх тухай ч асуудлыг хөндөх хүртлээ эдийн засаг агшсан. Тэгвэл тэр үеэ бодвол өнөөдөр эдийн засаг идэвхтэй сэргэж байгаа энэ үед багахан хэмжээний өсөлтөдөө бардаж, бүгдийг нь зарцуулахаас илүүтэй дараагийн эрсдэлд зориулж хуримтлал үүсгэх шаардлагатай гэдгийг гадаад, дотоодын эдийн засагчид болоод судлаачид анхааруулсаар ирсэн юм. Дэлхийн банкнаас гаргасан тайланд ч мөн адил "Дунд хугацаанд төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлж улмаар эдийн засагт үүсэх аливаа сөрөг нөлөөлөлд хариу арга хэмжээ авах бодлогын орон зайг бий болгох, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтууд, түүн дотор Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтуудад шаардагдах хуримтлалыг бий болгох нь чухал ач холбогдолтой байна. Түүнчлэн цахим үйлчилгээг хөгжүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг дэмжихийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлэхэд мөн анхаарах шаардлагатай" гэдгийг дурдсан юм.
LoliJorgensen 2024-08-09 188.130.128.201
Харуулах боломжгүй.
JackieMorris 2024-08-09 109.248.15.3
Харуулах боломжгүй.
AprilJohnson 2024-08-09 188.130.137.246
Харуулах боломжгүй.
MichelePullen 2024-08-09 94.158.190.213
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-09 109.248.54.35
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-09 109.248.139.36
Харуулах боломжгүй.
ElizabethNielsen 2024-08-09 188.130.128.89
Харуулах боломжгүй.
JoyTodd 2024-08-09 109.248.14.137
Харуулах боломжгүй.
CynthiaBoyd 2024-08-09 109.248.12.28
Харуулах боломжгүй.
AmyBryant 2024-08-09 188.130.221.71
Харуулах боломжгүй.
CeciliaDuran 2024-08-09 188.130.128.110
Харуулах боломжгүй.
JillAlvarez 2024-08-09 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-09 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-09 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-09 109.248.15.33
Харуулах боломжгүй.
ShamikaMartin 2024-08-09 109.248.205.22
Харуулах боломжгүй.
KelleyAllen 2024-08-09 185.181.247.242
Харуулах боломжгүй.
RayneColon 2024-08-09 46.8.11.161
Харуулах боломжгүй.
LisaSpencer 2024-08-09 45.15.73.130
Харуулах боломжгүй.
EveWeaver 2024-08-09 45.15.72.232
Харуулах боломжгүй.
StacySmith 2024-08-09 46.8.106.142
Харуулах боломжгүй.
AmyGordon 2024-08-09 46.8.23.225
Харуулах боломжгүй.
LindaJohnston 2024-08-09 46.8.106.75
Харуулах боломжгүй.
EmnineWoodard 2024-08-09 46.8.11.95
Харуулах боломжгүй.
TeresaHall 2024-08-09 109.248.128.71
Харуулах боломжгүй.
CarrieMiller 2024-08-09 92.119.193.81
Харуулах боломжгүй.
ChristinaWilson 2024-08-09 109.248.204.62
Харуулах боломжгүй.
SaraPierre 2024-08-09 45.15.73.123
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-09 46.8.106.209
Харуулах боломжгүй.
JenniferStill 2024-08-09 213.226.101.60
Харуулах боломжгүй.
NicoleSilva 2024-08-09 95.182.127.254
Харуулах боломжгүй.
VictoriaAnaya 2024-08-09 185.181.245.92
Харуулах боломжгүй.
DanaLee 2024-08-09 188.130.129.144
Харуулах боломжгүй.
MarilynCordero 2024-08-09 109.248.48.126
Харуулах боломжгүй.
RachelSmith 2024-08-09 46.8.154.196
Харуулах боломжгүй.
ShariRatcliff 2024-08-09 185.181.246.101
Харуулах боломжгүй.
AbbyBlair 2024-08-09 46.8.110.104
Харуулах боломжгүй.
DanaSmith 2024-08-09 5.183.130.175
Харуулах боломжгүй.
DianaSharma 2024-08-09 2.59.50.230
Харуулах боломжгүй.
DeannaDrey 2024-08-09 46.8.16.199
Харуулах боломжгүй.
WendyBaker 2024-08-09 109.248.143.138
Харуулах боломжгүй.
JudyJohnson 2024-08-09 95.182.125.188
Харуулах боломжгүй.
AnnTomlin 2024-08-09 188.130.187.31
Харуулах боломжгүй.
DeepthiPerez 2024-08-09 45.15.73.142
Харуулах боломжгүй.
JulieDaniels 2024-08-09 109.248.143.4
Харуулах боломжгүй.
CourtneyTaylor 2024-08-09 109.248.138.149
Харуулах боломжгүй.
CathyFreeman 2024-08-09 188.130.142.159
Харуулах боломжгүй.
ViridianaBurns 2024-08-09 45.15.72.122
Харуулах боломжгүй.
MusheeraGanschow 2024-08-09 45.11.21.224
Харуулах боломжгүй.
KatieBrewer 2024-08-09 46.8.110.142
Харуулах боломжгүй.
TracyTurner 2024-08-09 92.119.193.66
Харуулах боломжгүй.
EstherRobinson 2024-08-09 109.248.143.59
Харуулах боломжгүй.
VivCyprien 2024-08-09 46.8.110.82
Харуулах боломжгүй.
MaryWilson 2024-08-09 188.130.142.59
Харуулах боломжгүй.
RhondaNovak 2024-08-09 92.119.193.145
Харуулах боломжгүй.
sadaaniy 2024-08-09 216.38.195.74
shezoni
DezzyyGuzman 2024-08-09 185.181.246.143
Харуулах боломжгүй.
FrederickaFountain 2024-08-09 46.8.156.27
Харуулах боломжгүй.
JessicaCervantes 2024-08-09 188.130.128.156
Харуулах боломжгүй.
CaraLopez 2024-08-09 188.130.136.76
Харуулах боломжгүй.
KateHunter 2024-08-09 94.158.190.31
Харуулах боломжгүй.
AshleyHansen 2024-08-09 45.86.0.240
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-09 139.5.219.62
Нам дагасан өлөн новшнууд л хаа сайгүй дарга гэж
NatalieSmith 2024-08-09 46.8.14.149
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-09 103.57.95.25
Монголын ядуус халамжийн мөнгөөр үнэтэй ресторануудаар орж хоол идээд байна. Тэтгэмжүүд тараахаа больцгоо!
NicoleAnderson 2024-08-09 46.8.222.235
Харуулах боломжгүй.