Шөрмөсөн чулуу буюу Монгол дахь чимээгүй алуурчин

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Шөрмөсөн чулуу буюу Монгол дахь чимээгүй алуурчин

“Зууны мэдээ” сонин “News 21” агентлаг хамтран дэлхий дахинд чимээгүй
алуурчин гэгдэж буй шөрмөсөн чулуу, түүний үр дагаврыг олон нийтэд анх
удаа дэлгэж байна. Дэлхий даяар татгалзаад байгаа энэ чулууны үр
дагавар, хэрэглээг Монголд хөндөлгүй орхисоор байна. Галд тэсвэртэй
зэрэг давуу талыг нь ашиглан барилгын материалд ихээр агуулагддаг энэ
чимээгүй тахал үүсгэгч бидний амьдралд өргөн нэвтэрсэн байна.

Үсийг 5000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний нарийхан ширхэгтэй байгалийн
бүтээл нь энэхүү шөрмөсөн чулуу юм. Агаараар дамжин хамар хоолойн
залгиураар уушгинд хүрч, 20 жилийн дараа гэхэд хүний амьсгалын эрхтэнийг
бүрэн ажиллагааг үй болгож, үхэлд хүргэдэг аюултай юм. Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага, Олон улсын хорт хавдар судлалын хүрээлэнгээс
шөрмөсөн чулуу нэгдүгээр зэрэглэлийн хорт хавдар үүсгэдэг биет гэдгийг
тогтоосон байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж