Хиймэл хөлөндөө тэсрэх бодис зөөсөн хэрэгт Хизер Миллс сэжиглэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хиймэл хөлөндөө тэсрэх бодис зөөсөн хэрэгт Хизер Миллс сэжиглэгдэв

1Пол
Маккартнийн эхнэр асан Хизер Миллсийг Лондоны Хитроу нисэх буудалд
нарийн үзлэгт оруулав. Миллсийн хиймэл хөлний металлд шалгах төхөөрөмж
үйлчилсэн учраас хамгаалагчид хиймэл хөлөнд нь тэсрэх бодис байж
магадгүй гэж үзээд түүнийг хиймэнл хөлөө ил гаргахыг бусад зорчигчдын
нүдэн дээр шаарджээ. Дараа нь тусгай төхөөрөмжөөр гэрэлтүүлэн үзсэний
дараа Миллсийг нисэх бүсэд нэвтрүүлсэн байна. Дуулиантай эмэгтэй
гэгддэг боловч тэрээр хамгаалагчдын шаардлагыг биелүүлжээ. Гэтэл түүний
нэр нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын жагсаалтад алга байв. “Хүндхэн
өдөр”-тэй тулгарлаа гэж тэр хэлсний дараа л түүнийг тусгай зорчигчдын
хүлээлгийн өрөө рүү нэвтрүүлжээ. Хизер Миллс 1993 онд автын ослоор нэг
хөлөө тайруулсан юм. 2002-2008 онуудад тэрээр Пол Маккартнийн эхнэр
байв. Тэдний салалт хамгийн үнэтэй, хамгийн дуулиантай болсон билээ.
Сүүлийн саруудад тэрээр "Dancing on Ice" гэх британи реалити-шоуд
оролцож байгаа билээ. Миллс олон удаа британичуудын хамгийн дуулиантай
хүмүүсийн чансаанд багтаж байв. 2008 онд түүнийг хамгийн дуулиантай,
хэрүүлч од гэж нэрлэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж