Олон нийтийн цахим сүлжээнд тархсан “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас усны бохирдол үүсч Орхон гол бохирдож байна” гэх мэдээллийн дагуу энэ сарын 6-ны өдрөөс Архангай аймгийн Байгаль орчны газар, Орхончулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна.
Усны бохирдлыг арилгахаар аймгийн Байгаль орчны газартай хамтран тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээр сэтэрсэн далан хаалт суваг шуудууг сэргээн засварлах бэхжүүлэх ажлыг газар дээр нь эхлүүлжээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Холбоотой мэдээ