Исламын улс бүлэглэл халдлага төлөвлөсөн байж болзошгүй

Исламын улс бүлэглэл халдлага төлөвлөсөн байж болзошгүй

Исламын улс бүлэглэл халдлага төлөвлөсөн байж болзошгүй

Дуучин Тэйлор Свифт энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд буюу 8-10-ны хооронд Австрийн Венад аялан тоглолтын хуваарьтай байсан. Гэвч Пүрэв гаригийн тоглолтын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөсөн хоёр этгээдийг өмнөх өдөр нь илрүүлсэн тул бүх тоглолтыг цуцлав. Австрийн эрх баригчид сэжигтнүүдийн гэрээс тэсрэх бөмбөг хийдэг материал, химийн бодис олжээ. Албанынхны мэдэгдсэнээр хоёр этгээдийн нэг нь тоглолтын үеэр аль болох хүний аминд хүрэх санаатай байснаа хүлээн зөвшөөрсөн аж.

Австрийн эрх баригчид болзошгүй халдлагын талаар гадаадын албаныхнаас мэдсэн байна.

Сэжигтнүүд 17, 19 настай өсвөр үеийн залуус байжээ. "Нөхцөл байдал ноцтой байсан, одоо ч ноцтой байна. Гэхдээ эмгэнэлт явдал болохоос урьдчилан сэргийлж чадсан гэдгийг хэлмээр байна" гэж Австрийн Дотоод хэргийн сайд Герхард Карнер хэлжээ.

19 настай сэжигтэн нь хойд македон гаралтай, австри иргэн юм. Тэрбээр долдугаар сараас халдлагын төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд хутга, аль эсвэл гэрийн нөхцөлд бэлтгэсэн тэсрэх бодис ашиглахаар зэхсэн байжээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр тэрбээр хэдхэн долоо хоногийн өмнө Исламын улс бүлэглэлийн одоогийн удирдагчид үнэнч байхаа цахим хаягаараа дамжуулан тангараглаж байжээ. Исламын улс бүлэглэлд үнэнч тэрбээр үл итгэгчдийн амийг хөнөөх нь зөв гэж боддог. Тэсрэх бөмбөг хийдэг материалаа тэр өмнө нь ажилладаг байсан, орон нутгийн метал үйлдвэрлэгч нэгэн компаниас хулгайлсан аж. Мөн тэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд цугласан олны дундуур машинтай давхихаар төлөвлөсөн байжээ.

17 настай сэжигтэн нь турк, хорват гаралтай, австри иргэн юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө тоглолтыг хариуцаж буй нэгэн компанид ажилд орсон байжээ. Эрх баригчид тухайн сэжигтний гэрээс Исламын улс бүлэглэл болон Аль Кайдатай холбоотой материалууд олсон байна.

Тоглолтын тасалбар авсан үзэгчид Австрийн нийслэлд байрлах байр сууц зэрэгт олон мянган евро зарцуулсан байжээ. Тэдний тасалбарын үнийг ажлын 10 хоногт багтаан буцаах аж. Тоглолтыг орой бүр 65 мянга орчим хүн үзэх төлөвтэй байсныг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilson 28 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

RhondaNovak 2 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

DezzyyGuzman 5 цагийн өмнө 185.181.246.143

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

FrederickaFountain 7 цагийн өмнө 46.8.156.27

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

JessicaCervantes 9 цагийн өмнө 188.130.128.156

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

CaraLopez 11 цагийн өмнө 188.130.136.76

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

AshleyHansen 2024-08-09 45.86.0.240

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

NatalieSmith 2024-08-09 46.8.14.149

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

NicoleAnderson 2024-08-09 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2743993

Avatar

Нэргүй 2024-08-09 66.181.178.228

Албанийн ислам шашинтай нөхдүүд байж!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж