Мексик улс Путиныг баривчилж чадахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.08.09-нд нийтлэгдсэн

Мексик улс Путиныг баривчилж чадахгүй гэв

Мексик улс Путиныг баривчилж чадахгүй гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан. Гэвч энэ тушаалыг биелүүлж, Путиныг баривчлах боломжгүй гэдгээ Мексик улс мэдэгдсэн байна.

Тодруулбал, ирэх аравдугаар сарын 1-нд Мексикийн шинэ ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын тангараг өргөх ёслол болно. Энэ ёслолд Владимир Путин оролцвол түүнийг баривчлах тухай хүсэлтийг Украины засгийн газар тавьсан боловч Мексик хүсэлтийг хүлээж аваагүй аж. Албан тушаалаа хүлээлгэн өгч буй ерөнхийлөгч асан Андрес Мануэль Лопез Обрадор засгийн газрын ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид үүнийг хийж чадахгүй. Энэ бол биднээс шалтгаалах зүйл биш" гэжээ.

Клаудиа Шейнбаумын багийнхан ОХУ-ын ерөнхийлөгчийг тангараг өргөх ёслолд оролцохыг урьсан байна. Мөн Мексик улстай дипломат харилцаатай байгаа бүх улс оронд дипломат мэдэгдэл илгээснээ энэ долоо хоногийн эхээр онцлон тэмдэглэжээ.

Мексик дэх Украины Элчин сайдын яам мэдэгдэл гаргахдаа "Мексикийн засгийн газар Владимир Путиныг баривчлах тушаал гаргана гэж найдаж байна. Түүнийг дайны гэмт хэрэгтэн гэдгийг мэдэж байгаа гэж найдаж байна" гэжээ.

ОХУ-ын хувьд Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш боловч Мексик бол гишүүн орон мөн.

Клаудиа Шейнбаумыг сонгуульд ялах үед Владимир Путин баяр хүргэж байжээ. Тэрбээр энэ үеэрээ Мексикийг Оросын Латин Америк дахь түүхэн найрсаг түнш гэж нэрлэж байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж