Ноа Лайлс "Covid"-ийн халдвар авсан ч уралдаж, хүрэл медаль хүртэв

Парисын олимп-2024

Ноа Лайлс "Covid"-ийн халдвар авсан ч уралдаж, хүрэл медаль хүртэв

Ноа Лайлс "Covid"-ийн халдвар авсан ч уралдаж, хүрэл медаль хүртэв

Парисын олимпийн хөнгөн атлетикийн төрөл тун сонирхолтой өрнөж байна. Өдөр бүр л олимп, дэлхийн рекордууд эвдэгдэж, зарим төрөлд шинэ аварга төрж, зарим нь аваргаа хамгаалж буй.

Дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорч, эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд түрүүлсэн АНУ-ын тамирчин Ноа Лайлс өчигдөр/2024.08.08/ 200 метрийн төрөлд хүрэл медаль хүртэв. Уг нь түүнийг энэ төрөлд түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртэнэ гэж америкчууд хүлээж байлаа. Гэвч чадсангүй.

Гэтэл Ноа Лайлс Covid-19-ийн халдвар авсан ч 200 метрийн финалд уралдсан аж. Тэрбээр өнгөрсөн Мягмарын өглөө бие нь тухгүй байгааг анзаарч, хоолой нь зовиуртай байгааг мэджээ. Улмаар шинжилгээ өгөхөд Covid-19-ийн халдвартай байсан гэнэ.

Парисын олимпоор 40 гаруй тамирчид Covid-19-ийн халдвар авсан.

Энэ талаараа Ноа Лайлс "Миний толгойд орж ирсэн хамгийн эхний бодол нь сандрахгүй байх байлаа. Би дотроо ‘Би үүнээс ч дор байдалд байж үзсэн. Би үүнээс ч муу биетэй уралдаж байсан’ гэж бодсон. Ийм нөхцөл байдлаас гарч, уралдаж, хүрэл медаль хүртсэн өөрөөрөө бахархаж байна" гэв.

Ноа Лайлс халдвартай гэдгээ өрсөлдөгч нартаа мэдэгдэхийг хүсээгүй аж. Түүнийг халдвар авсан гэдгийг ээж нь болон эмч нарын багийнхан л мэдэж байжээ. Тэрбээр Мягмар гаригаас эхлэн өрөөндөө тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байсан гэх.

Ноа Лайлс өөрийн инстаграм хуудаснаа "Юуны өмнө энэ олимпийн турш энэ бүхнийг даван туулахад тусалсан бурхандаа талархъя. Хоёрдугаарт, 200 метрийн финалд алтан медаль хүртсэн Летсиле Тебого болон мөнгөн медаль хүртсэн Кенни Беднарек нарт болон бусад хүмүүстээ баяр хүргэе. Эцэст нь намайг дэмжиж зурвас илгээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Энэ миний Парисын олимпийн төгсгөл байлаа. Миний мөрөөдөж байсан олимп биш байсан ч зүрхэнд минь баяр баясал үлдээлээ. Хүн бүрт шоу таалагдсан гэж найдъя. Намайг дэмжсэн эсвэл миний эсрэг байсан бүх хүмүүс үзсэн бүхэндээ сэтгэл хангалуун байсан биз. Дараа уулзъя" гэжээ.

Ноа Лайлс эрэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа уралдааны багт байгаа. Тэрбээр өөрөө уралдахгүй ч АНУ-ын баг медаль хүртвэл медалийн тавцанд зогсох учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RhondaNovak 3 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

DezzyyGuzman 5 цагийн өмнө 185.181.246.143

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

FrederickaFountain 6 цагийн өмнө 46.8.156.27

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

JessicaCervantes 8 цагийн өмнө 188.130.128.156

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

CaraLopez 10 цагийн өмнө 188.130.136.76

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

KateHunter 2024-08-09 94.158.190.31

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

AshleyHansen 2024-08-09 45.86.0.240

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

NatalieSmith 2024-08-09 46.8.14.149

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2743959

Avatar

NicoleAnderson 2024-08-09 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2743959

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж