Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Японы ерөнхий сайдын айлчлал цуцлагдав

Нэмэлт 15:40

Газар хөдлөлтийн улмаас ерөнхий сайд Фүмио Кишидагийн Төв Ази дахь айлчлал цуцлагджээ. Фүмио Кишида хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Бидний бэлтгэл, харилцаа холбоо хэвийн байгаа эсэхийг баталгаажуулахын тулд би ирэх долоо хоногт гадагшаа айлчлахгүйгээр шийдсэн" гэжээ. Тус улсын засгийн газар бүс нутгийн удирдагчидтай цахимаар уулзалт хийхээр төлөвлөж байгааг "NHK" агентлаг мэдээлэв.


Японы баруун өмнөд хэсэгт Кьюшү арлын Мияазаки мужийн эрэгт Пүрэв гаригт орон нутгийн цагаар 16:42 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Албаныхны мэдээлснээр томоохон осол гэмтэл гараагүй ч гурван хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлтийн дараа Японы Цаг уурын агентлаг хуралдаж, Номхон далайн баруун эргийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай байгааг мэдээлэв. Тиймээс иргэдийг ирэх долоо хоногт сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Газар хөдлөлт болсноос хойш хагас цагийн дараа Кьюшү арлын өмнөд эрэг болон ойролцоох Шикокү арлын дагуу 0.5 метр хүртэл цунамийн давалгаа илэрчээ. Тухайн үед цунамийн сэрэмжлүүлэг гаргасан боловч сүүлд нь цуцалсан байна.

Цөмийн зохицуулалтын газраас Кьюшү болон Шикокү дахь цөмийн 12 реактор бүгд аюулгүй хэвээр байгаа гэж мэдэгджээ. 2011 оны гуравдугаар сард болсон 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн цунами Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг цөмийн гамшигт хүргэсэн. Үүнээс хойш Японы нутаг дэвсгэр дэх атомын цахилгаан станцтай бүс нутгуудад газар хөдлөлт ихээхэн түгшүүр төрүүлэх болсон.

Дашрамд дурдахад, ерөнхий сайд Фүмио Кишида атомын бөмбөгдөлтөөс хойш 79 жил өнгөрч буй энэ өдрүүдэд Нагасаки хотод ажиллана. Эндээс залгуулаад тэрбээр Казахстан, Узбекистан, Монголд айлчлахаар төлөвлөж буй. Газар хөдлөлтөөс шалтгаалаад айлчлалын төлөвлөгөөгөө эргэн харах болж магадгүй гэж тэр мэдэгджээ.

Мөн тэрбээр "Засгийн газраас гаргаж буй шинэ мэдээлэл бүрийг анхааралтай сонсч, өдөр тутамд газар хөдлөлтийн бэлэн байдлаа ханган, шаардлагатай үед яаралтай нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байхыг иргэдээс хүсч байна" гэжээ.

Эх сурвалж: REUTERS, NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilson 10 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

RhondaNovak 3 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

DezzyyGuzman 4 цагийн өмнө 185.181.246.143

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

FrederickaFountain 6 цагийн өмнө 46.8.156.27

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

JessicaCervantes 8 цагийн өмнө 188.130.128.156

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

CaraLopez 10 цагийн өмнө 188.130.136.76

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

KateHunter 12 цагийн өмнө 94.158.190.31

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

AshleyHansen 2024-08-09 45.86.0.240

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

NatalieSmith 2024-08-09 46.8.14.149

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2743944

Avatar

NicoleAnderson 2024-08-09 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2743944

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж