Көрри: Хэд шидэх нь хамаагүй, гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй

Парисын олимп-2024

Көрри: Хэд шидэх нь хамаагүй, гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй

Көрри: Хэд шидэх нь хамаагүй, гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй

Парисын олимпийн сагсан бөмбөгийн тэмцээний алт болон хүрэл медалийн төлөө тоглох багууд тодорлоо. Өчигдөр/2024.08.08/ хагас шигшээ шатны тун сонирхолтой нэгэн тоглолт АНУ болон Сербийн хооронд өрнөв. Нэг сарын хугацаанд хоёр баг гурав дахь удаагаа учраа таарч байгаа нь энэ. Мэдээж учраа бүртээ АНУ-ын хүчирхэг шигшээ баг илүүрхсэн.

Хэсгийн шатанд таарсан тоглолттой харьцуулахад Никола Йокич бараг л амарсангүй. Түүний сэлгээнд суухад л Сербийн довтолгоо, хамгаалалт илт унаж байгаа үзүүлэлт бий. Тэгвэл өчигдөр талбай дээр бүхнээ гаргав. Тоглолтын эхнээс Сербийн шигшээ оноогоор тэргүүлж, дөрөвдүгээр үе хүртэл тэргүүллээ хадгалсан. Шийдвэрлэх үе эхлэхэд Серби 13 оноогоор хожиж байв.

Америкийн одууд дөрвөн үе чимээгүй суухгүй нь мэдээж. Дөрөвдүгээр үед Стефен Көрри, ЛеБрон Жэймс, Кевин Дюрант, Жоэл Эмбийд нар санаачлагыг гартаа авч, онооны зөрүүг арилгаж, улмаар 95-91 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ. Тэд ийнхүү тав дахь олимпдоо дараалан алтан медалийн төлөө шалгарч байна.

Тоглолтын дараа АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Керр "Серби өнөөдөр гайхалтай тоглолоо. Ийм тоглолтын нэг хэсэг байсандаа үнэхээр олзуурхаж байна. Миний үзсэн хамгийн гайхалтай тоглолтуудын нэг байлаа. Бусад орнууд бүгд гайхалтай тоглогчидтой болжээ. Гэхдээ бидэнд хамгийн агуунууд нь байна. Үүндээ ч 40 минутын турш итгэлтэй байлаа. Гэхдээ зарим үедээ хэцүү байсан" гэв.

Энэхүү тоглолтод Стефен Көрри гайхалтай тоглож, 36 оноо авсан. Түүний шидэлтүүд хэрэгтэй үедээ амжилттай болж, багтаа ус, агаар мэт байлаа. Көрри энэ олимпийн эхний дөрвөн тоглолтдоо нийлээд 29 оноо авч, алсын зайн шидэлтийг 25 хувьтай гүйцэтгэж байсан нь шүүмжлэл дагуулсан билээ.

Стефен Көрри "Олимпийн турш сайн шидээгүй. Гэхдээ энэ мөч ирнэ гэдэг итгэлээ алдаагүй. Өнөөдөр би гурван удаа эсвэл хэд удаа шидэх нь хамаагүй. Гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй" гэжээ.

ЛеБрон Жэймс ч Көрриг Сербийн эсрэг тоглолтын гол баатар байлаа гэсэн юм.

ЛеБрон Жэймс тоглолтын дараа "Би одоо 39 настай, 22 дахь улиралдаа тоглох гэж байна. Үүн шиг том зүйлийн төлөө өрсөлдөх, том тоглолтод тоглох боломж, мөч хэд байгааг хэлж мэдэхгүй юм. Өнөөдрийнх том тоглолт байлаа" гэв.

АНУ-ын шигшээ баг алтан медалийн төлөө эзэн орон Францын эсрэг тоглох болно. Тоглолт наймдугаар сарын 11-ний 03:30 цагт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilson 30 минутын өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

RhondaNovak 3 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

DezzyyGuzman 4 цагийн өмнө 185.181.246.143

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

FrederickaFountain 6 цагийн өмнө 46.8.156.27

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

JessicaCervantes 8 цагийн өмнө 188.130.128.156

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

CaraLopez 10 цагийн өмнө 188.130.136.76

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

KateHunter 12 цагийн өмнө 94.158.190.31

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

AshleyHansen 2024-08-09 45.86.0.240

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

NatalieSmith 2024-08-09 46.8.14.149

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2743938

Avatar

NicoleAnderson 2024-08-09 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2743938

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж