Украин багахан хэмжээний цэргийн нөөцөө Оросын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Гэвч тэдэнд тогтсон бай байхгүй бөгөөд Украины хувьд цөхрөнгөө барсан шийдвэр эсвэл урам зориг авах мөч байж болзошгүй юм. Мөн дайны шинэ үе шат эхэлж буйг илэрхийлж магадгүй. Оросын үзэж буйгаар Украины байнгын арми жилийн өмнөөс хил давж, довтолж байна.
Мөн энэ хугацаанд Украин дайрахдаа өдөр бүр биш хэдэн өдөрт нэг л довтолж буй нь Оросын шүүмжлэлийг дагуулжээ.
Киев өнгөрсөн Мягмар гаригт /2024.08.06/ шинэ цэргийн бүрэлдхүүнтэй болсон. Улмаар Оросын нутаг дэвсгэрт эрчимтэй довтолж хоёр үр дүнд хүрсэн байна.
Үүнд Оросыг гэнэт сандаргаж, Москвагийн цэргүүд хилээ бэхжүүлэхийн тулд хилийн зурвасууд руу тараагдах ёстой болгожээ.
Энэ талаар Владимир Путин мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч Украины үйлдлийг “өдөөн хатгалга” гэж нэрлэсэн. Тиймээс Украин гэнэт довтолгоогоо эрчимжүүлсэн нь стратеги байсан гэж шинжээчид үзжээ. Учир нь олон сарын турш онилсон газар, тогтсон зорилгогүй байсан Украин цэргийн тоогоо нэмснээр хилийн Суджа тосгоныг эзэмших болсон.
Тус тосгон Оросын хийн терминалын хажууд байрладаг. Мөн Оросоос Украины нутгаар дамжин Европ руу хий нийлүүлэх гол түлхүүр юм.
Украин Москвагийн эдийн засаг, дайны машинд урт хугацааны хохирол учруулахын тулд дотоод дэд бүтэц, нислэгийн зурвас, тэнгисийн цэргийн бааз, нефтийн терминалуудыг сүйтгэж, барууны тусламжтай олон сарын турш зэвсээр тасраагүй. Одоо цэргийн тоогоо нэмэгдүүлснээр Украины хангамжийн шугамууд илүү ачаалалтай, зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, дайсны нутаг дэвсгэр рүү хуурай замын хүчийг илгээж байна.

Украины агаарын хүчин барууны тусламжтай улам хүчирхэгжив. АНУ өнгөрсөн сард “ F-16” сөнөөгч онгоцний цувааг Украинд илгээж, Оросыг дийлэх хүсэлдээ автчээ. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Украин дайралтаа чанаржуулж, Оросыг энхийн хэлэлцээрт эрчимтэй шахах болжээ. Одоо, Орос Украины эсрэг цэргийн хүчээ нэмэгдүүлэхийг зорих болно. Гэсэн хэдий ч Москвад боломжит залуу цэргүүд ховор байна.
ПОКРОВСК ХОТ
Украин хүчээ нэмэгдүүлсэн ч Орос зүүн хойд хэсэгт орших стратегийн чухал дэд бүтэц болох Покровск хотыг онилж байна. Оросын цэргүүд хэдэн сарын турш Украины хамгаалалтыг зүүн фронтын бүх шугамаар сунгаж, украин шинэ цэргүүд болон барууны зэвсгийн шинэ бүлэг зүүн хойд дайны талбарт ирэхээс өмнө аль болох их газар нутгийг эзлэхийг хичээж байна.
Оросын олсон ашиг нь үндсэндээ нэмэгдэж байсан. Гэхдээ Покровск руу ойртсон ахиц дэвшил Украин болон түүний холбоотнуудын хүчээ нэмсэн гол шалтгаан байж болзошгүй. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, цэргүүд энэ бүс нутагт “маш сорилттой” бодит байдалтай тулгарч байна гэжээ.

АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэнгийн (ISW) шинжээчид Мягмар гаригт Оросын цэргүүд Авдийвка хотоос баруун хойд зүгт оршдог тус бүсэд сүүлийн үед тактикийн томоохон ахиц дэвшил гаргасан гэж мэдэгдэв. Мөн Оросын цэргүүд Покровск хотоос 20 км-ийн зайд байсан гэж “ISW”-ийн мэдээлснээр Покровск чиглэлд тактикийн бүслэлт эрчимтэй нэмэгдэж байна.
Покровск нь томоохон хот биш. Дайн эхлэхээс өмнө тэнд 60,000 орчим хүн амьдарч байсан бөгөөд өргөн цар хүрээтэй довтолгоо эхэлснээс хойш олон хүн орон гэрээсээ дүрвэсэн. Гэхдээ энэ нь өөр нэг цэргийн төв болох Костянтиновка руу хялбархан хүрдэг замтай тул Украины цэргийн гол зангилаа болж байна.
Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсэг болох Луганск, Донецкийг бүхэлд нь булаан авах зорилготой гэдгээ тодорхой илэрхийлж байсан. Костянтыновка бол Украины Дружковка, Краматорск, Словянск зэрэг дөрвөн хотын бүс нутгийн хамгийн өмнөд хэсэг бөгөөд хамгаалалтын тулгуур болсон хэсэг юм. Тиймээс Оросын цэргүүд Костянтиновка руу илүү анхаарах болжээ. Одоогийн байдлаар Украины Лозувацке, Вовче тосгоныг тус тус эзэлсэн гэж Орос мэдэгдэв. Костянтиновка болон Покровск нь 15 км-ийн зайтай тул дайны шинэ үе эхэлжээ.
Эх сурвалж: BBC, CNN
3,595.72






















































Холбоотой мэдээ