Идлэг шонхорын 5000 үүр ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Идлэг шонхорын 5000 үүр ирнэ

Манай улс 1994-2008 онд 2140,  өнгөрөгч жил 282 толгой идлэг шонхор гадаадад гаргасан тухай тоо бий. Энэ жил мөн 240 толгой идлэг шонхор экспортлох шийдвэр гарсан. Өнгөрсөн зургадугаар сард Монгол орон даяар идлэг шонхор болон шувууны тархац, нөөцийн судалгаагаар 8000 орчим идлэг шонхор байгаа нь тогтоогдсон байна. Гэхдээ идлэг шонхорыг гадаадад гаргахаас гадна эх нутагт нь өсгөн үржүүлэх нь чухал байдаг. Энэ ажлын хүрээнд АБу-Дабигийн Хүрээлэн буй орчны байгууллага Монголын идлэг шонхорыг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд зориулж 5000 үүр хийж байгаа гэнэ. Идлэг шонхорт зориулсан үүрийг ирэх аравдугаар сардБОАЖЯ-нд хүлээлгэн өгөх юм байна. Шонхор шувуунд зориулж олон тооны үүр байрлуулснаар 2015 он гэхэд тоо толгой нь 500 хосоор нэмэгдэх тооцоог хийжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж