Женнифер Лопез, Бен Аффлек нар салах өргөдлөө өгч магадгүй

Хуучирсан мэдээ: 2024.08.08-нд нийтлэгдсэн

Женнифер Лопез, Бен Аффлек нар салах өргөдлөө өгч магадгүй

Женнифер Лопез, Бен Аффлек нар салах өргөдлөө өгч магадгүй

Дуучин Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар 20 жилийн өмнө сүй тавьсан байсан ч салсан. Дараа нь 2022 онд дахин учирч хуримаа хийсэн боловч намар салж магадгүйг тэдний ойрын хүн  "Page Six" сайтад хэлжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, хосууд анх 20 жилийн өмнө гэрлэсэн байсан бол ямар байх байсан талаар бодож явсны эцэст хайр дурлалдаа хоёр дох боломж олгохоор шийдсэн байна. Гэсэн хэдий ч хэдэн сая ам.долларын үнэтэй байшиндаа хамтдаа амьдрахгүй байгаа бөгөөд намар салах өргөдлөө өгч магадгүй гэжээ. Мөн Женнифер Лопез хурим хийхийг хамгийн их хүсч байсан тул Бен Аффлек гэрлэх санал тавьсан байна.

Гэхдээ тэд алдаа гаргасан болохоо ухаарсан бөгөөд Бен дахиж Женнифер Лопезтой нийлэхгүй гэж шийдсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Лопез болон Аффлек нар хэдэн сая ам.долларын үнэтэй хурим хийж, Беверли Хиллсийн 68 сая ам.долларын тансаг хауст амьдарч байв. Гэсэн хэдий ч төд удалгүй тус хаусаазарах болсон бөгөөд Аффлек хуучин эхнэр, хүүхдүүдтэйгээ ойрхон амьдрахын тулд Брентвудэд 20 сая ам.долларын байшин худалдан авч, нүүсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, салах нь тодорхой болох бол Холливүүдийн хамгийн үнэтэй салалт болно гэжээ.

Эх сурвалж: PAGE SIX

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж