Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461-р ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан. Уг хэрэгтэй холбогдуулж талийгаачийн эгч, цагдаагийн алба хаагчид дүүг минь зодож, эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл хийсэн.
Тэгвэл уг асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрх зөрчигдсөн, эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх асуудлаар мөрдөн шалгаж байна гэж Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр долдугаар сарын 25-нд хэлж байв.
Шалгалтын явцын талаар АТГ-аас тодруулахад прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариуг өгсөн юм.
Амь хохирогч О цагдан хорих 461 дүгээр ангид энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хоригдож байжээ. Хоригдож байх хугацаандаа буюу долдугаар 12-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт очиж эмчлүүлж байхдаа нас барсан. Цагдаагийн байгууллагаас, үхлийн шалтгааныг цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжлийн шок, амьсгалын гачаалал хам шинж зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан гэж мэдээлж байв.
Цагдаагийн байгууллагаас талийгаачийн үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар шинжээч эмч томилон ажиллаж байна гэж өнгөрсөн сарын 25-нд мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний дүгнэлт гарсан эсэх талаар тодруулахад, үхлийн шалтгааныг тогтоох дүгнэлт, шинжилгээний нөхцөл байдал цар хүрээнээс хамаараад 14-21 хоногийн дотор гарна" гэлээ.
3,569.17





















































Холбоотой мэдээ