Төрийн 16, хувийн 45 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулна

Хуучирсан мэдээ: 2024.08.08-нд нийтлэгдсэн

Төрийн 16, хувийн 45 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулна

Төрийн 16, хувийн  45 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулна
Дээд боловсролын салбарт өнгөрсөн хичээлийн жилд 33 их сургууль, 30 дээд сургууль, нэг коллеж үйл ажиллагаа явуулсан ба нийт 145345 оюутан суралцаж, 5112 багш хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, 6552 ажилтан, албан хаагч ажилласан тухай Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Нийт их, дээд сургууль, коллежийн 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, гурав нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.
Их, дээд сургууль, коллежийн нийт суралцагчдын 55.1 хувь буюу 80133 нь төрийн өмчийн, 39.4 хувь буюу 57258 нь хувийн өмчийн, 5.5 хувь буюу 7954 нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцсан байна.
Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсролын салбарт:
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, хагас бүтэн өнчин, ялгаатай хэрэгцээт 998 оюутныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 236 оюутан хамрагдаад байна.
  •  Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 1126 ялгаатай хэрэгцээт оюутан хамрагдаж байгаагаас 104 нь сонсголын бэрхшээлтэй суралцагч байна. Сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээг хэрэгжүүлжээ.
  •  2024 оны 3,4,5 дугаар сард Цагдаагийн ерөнхий газартай хамтран өсвөр насны хүүхэд, оюутан залуучуудыг амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хорт зуршлаас ангид байлгах, утаат болон электрон тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх зорилготой “STUDENT” арга хэмжээг 25 их, дээд сургуулийн 10147 оюутанд 70 удаагийн сургалтаар зохион байгуулж, тэдэнд хорт зуршлаас татгалзах соёл, мансуурал донтолтын хор уршиг, хууль эрх зүйн хариуцлагын талаарх мэдлэг олголоо.
  • Энэ хичээлийн жил орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг уг арга хэмжээнд хамруулахаар төлөвлөөд байна.
  • Өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан, МБСБ, ПК-ийн суралцагчид нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих “U-Money” цахим төлбөрийн картыг Е-монголиа платформын E-student цэсээр дамжуулан захиалах, олгох, түгээх ажлыг И-монголиа, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран зохион байгуулж 65 их, дээд сургуулийн нийт 22636 оюутны карт захиалга авсан ба үүнээс шинээр олгогдсон картын тоо 16581, дахин олголт буюу хаяж гээгдүүлсэн картын тоо 5672 байв. 2024-2025 оны хичээлийн жилд уг журам хэвээр мөрдөгдөнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж