Samsung анхны таблетаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Samsung анхны таблетаа танилцуулав

Өмнөд Солонгосын Samsung корпораци таблет компьютерийн зах зээлд хөл тавьж, Берлин хотноо эхэлсэн IFA конференсийн үеэр Galaxy Tab хэмээн нэрлэсэн таблет компьютераа танилцуулсан байна. Уг төхөөрөмж нь Google-ийн Android үйлдлийн системтэй, 16GB болон 32GB багтаамжийн сонголттой аж. Гол өрсөлдөгч болох Apple-ын iPad-тай харьцуулбал илүү жижиг, хөнгөн буюу 380 грам жинтэй, 18 см буюу 7 инч дэлгэцтэй юм байна. Galaxy Tab төхөөрөмж нь мөн 3G сүлжээнд холбогдохоос гадна Wi-Fi болон Bluetooth холболттой юм. Vodafone компани тус таблетийг Европын зах зээлд ирэх сараас эхлэн нийлүүлэх талаар энэ үеэр мөн мэдэгджээ. Харин үнийн тухайд одоогоор тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж