Rain-ий тоглолтын найзууд болон хосын тасалбар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2024.08.08-нд нийтлэгдсэн

Rain-ий тоглолтын найзууд болон хосын тасалбар худалдаанд гарлаа

Rain-ий тоглолтын найзууд болон хосын тасалбар худалдаанд гарлаа

Evandis Entertainment энэ зуны хамгийн супер тоглолтыг монголчууддаа толиллуулах гэж байна. Энэхүү супер тоглолтод Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain тэргүүтэй дэлхийн одод оролцох бөгөөд 2024 оны есдүгээр сарын 15-нд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана.

Энэ хүрээнд тоглолтын тасалбарууд шил дараалан худалдаанд гарч байна. Энэ удаад найзуудаараа болон хосоороо үзэх үзэгчдэд зориулсан Super Couple тасалбар өнөөдөр худалдаанд гарчээ.

  • Super Couple тасалбар нь 300,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 500 ширхэг борлуулагдана.
  • Тасалбарын үндсэн үнэ 200,000 төгрөг бөгөөд найзуудаараа, хосоороо ирэх фенүүдэд зориулан хоёр тасалбарыг 300,000 төгрөгт авах боломжийг 500 хосод олгож байгаа аж.
  • Энгийн тасалбар, VIP болон VVIP тасалбарууд 2024 оны наймдугаар сарын 12-нд худалдаанд гарна.

Та Shoppy.mn  сайтад хандаж, тасалбараа худалдан авах боломжтой.

“Super Concert – 2024”  -ийн ерөнхий зохион байгуулагчаар Evandis Entertaiment  ажиллаж байгаа. Тус энтертаймент нь хоёрдугаар сард Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж