УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл яамдуудын тоог нэмэхгүйгээр хуучин хэвээр үлдээж, зөвхөн Шадар сайдын тоог нэмж, зарим яамны нэршил болон чиг үүргийн зохицуулалтыг шинэчлээд буй юм. Монгол Улсын Засгийн газарт яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Тэгвэл Ньюс.мн сайт өнгөрсөн хугацаанд хийгдсэн томилгоонуудыг нэгтгэн хүргэж байна.
Т.ПҮРЭВХАТАН АЖИЛТАЙГАА ЗАЛГАВ
Хамтарсан Засгийн газарт Ардчилсан намаас найман сайд орж ажиллаж буй. Тухайлбал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар АН-ын жагсаалтад багтаж, УИХ-д дахин сонгогдсон Ж.Батсуурь томилогдсон. Тэрбээр өөрийнхөө орон тооны зөвлөхөөр Т.Пүрэвхатаныг томилсон юм. Т.Пүрэвхатаны хувьд УИХ-ын 2024 оны сонгуултд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон. Тэрбээр, Ардчилсан намын дэд даргын албан тушаалтай.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ С.ТӨМӨРХҮҮ ГҮЙЦЭТГЭНЭ
УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшээд мөн л өвдөг шороодсон хүн бол С.Төмөрхүү. Тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчдийн хувьд ялалт байгуулж чадаагүйн цаана сэтгэлзүйн болоод санхүүгийн хувьд давхар дарамтад ордог. Тойрогт нэр дэвшихийн тулд намдаа хандив өргөхөөс гадна тойрогтоо тэрбум төгрөгөөр хэмжигдэх хэмжээний мөнгө зарцуулсан нөхөдөө гаргуунд нь гаргах боломжгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар хуралдааны 5.2 дахь тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 02 дугаар тушаалыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг С.Төмөрхүүгээр түр орлон гүйцэтгүүлэхээр 2024.08.01-ны өдөр томиллоо.
ЦЕГ-ЫН ДЭД ДАРГААР ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.МӨНХЗУЛЫГ ТОМИЛЛОО
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар О.Ганбат, Т.Ганзориг нар ажиллаж байсан билээ. Тэгвэл Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд дарга Т.Ганзоригийг чөлөөлж, Н.Мөнхзулыг томилжээ. Тэрбээр, хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хууль зүйн доктор, дэд профессор цолтой юм. Тэрбээр, цаашид дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан ажиллах юм.
ТНБД Б.БАТЦЭЦЭГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ, ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр/2024.08.07/ боллоо. Хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны ТНБД Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байна. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм аж
ЕРӨНХИЙ САЙДАД РЕППЕР Б.ГАНТУЛГА ЗӨВЛӨНӨ
Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Гантулгыг томилсон. Залуучуудын асуудал хариуцаж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм. Б.Гантулгаас залуучуудын асуудалд дээр хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах талаар тодруулахад ажлын төлөвлөгөө гаргаад эргэн хариу өгөх талаараа мэдэгдсэн юм. Түүнийг сонгуулийн үеэр МАН болон өнөөгийн Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн агаад үүнээсээ болж олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр, Ерөнхий сайдын зөвлөх болтлоо дэвшиж ямартай ч албан тушаалд хүрч чадлаа.
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРТ Д.ГАНТУЛГА ЗӨВЛӨНӨ
Боловсролын сайдын зөвлөхөөр Д.Гантулга томилогдов. Боловсролын сайд П.Наранбаяр нь 2020 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д Д.Гантулгын хамт сонгогдож, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-д тохой нийлүүлэн суусан. Д.Гантулга нь олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД Г.ДАШНЯМ ЗӨВЛӨНӨ
Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг томилсон. Тэрбээр, 2023 онд “JET sharing Mongolia”-г үүсгэн байгуулсан юм. Улс төрийн хувьд 2023 оноос Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны Тэргүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон билээ. Өвдөг шороодсон шалтгаанаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс болсон гэж буруутгаж байсан тэрбээр ийнхүү нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллахаар болов.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ТНБД-ААР НДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.МӨНХЗУЛЫГ ТОМИЛЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томилох шийдвэр гаргасан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг бол Нийгмийн даатгалын ерөнхий газар. Тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Мөнхзулыг 2023 оны аравдугаар сарын 26-нд НДЕГ-ын даргын албан тушаалд томилсон байдаг. Түүний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.
“20 МИНУТЫН ХОТ“ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Б.БАТБОЛД ТОМИЛОГДЛОО
Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сайд Ажлын албаныхаа даргаар 2012-2016 онд нийслэл Улаанбаатар хотод “Гудамж төсөл”-ийн захирал гэдгээр олон нийтэд танил доктор Б.Батболдыг Ажлын албаны даргаараа томилсон байна.
Б.Батболд нь архитектор, хот төлөвлөгч бөгөөд 2001 онд Японы Хоккайдогийн Их сургуульд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Өнгөрөгч хугацаанд тэрээр Америкийн архитектурын “Кристиан Бергум”, Японы тэргүүлэх “Никкейн сэккэй” компани, мөн “Пассифик консалтинг”, “Альмек” зэрэг компаниуд, Азийн хөгжлийн банкны дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх, багийн ахлагчаар тус тус ажиллаж байжээ.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ ТНБД-ААР Э.БАТТУЛГА ТОМИЛОГДОВ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо. Эл шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Тэрбээр өмнө БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн УИХ-ын Тамгын газрын дэд дарга, нийслэлийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.
УИХ ДАХЬ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ БҮЛЭГТ Ц.ЦЭРЭНПУНЦАГ, Б.САРАНЧИМЭГ НАР ЗӨВЛӨНӨ
УИХ дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн байна. Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон аж. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллахыг эрхэмлэжээ.Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар тогтжээ.
ДӨРВӨН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ТУЛ ТЭДНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫГ ТОМИЛОВ
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шинэ бүрдсэн парламентын гишүүнээр сонгогдсон тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж өнгөрсөн оны наймдугаар сард засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан Ц.Дэнээдоржийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.Тэрбээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. УИХ-ын Тамгын газар, Даланзадгад сумын тамгын газарт тус тус ажиллаж байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм.
- Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын ээлжит сонгуульд хоёрдугаар тойргоос УИХ-д нэр дэвшин гишүүнээр сонгогдсон тул аймгийн засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Чинбатыг томилжээ.
- Шинээр бүрдсэн ес дэх удаагийн парламентад Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа УИХ-ын II тойрогт нэр дэвшин гишүүнээр сонгогдсон билээ.Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган Ховдын Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилсон байна. Х.Батболдын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу аймгийн Засаг дарга Э.Болормаагийн захирамжаар орлогч даргаар томилогдож байсан аж.
- Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ.М.Анхбаяр нь 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.
Ямартай ч 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Улсын парламент анх удаа 1256 гишүүнтэй болж түүхэнд тэмдэглэгдэх болов. Мөн түүнчлэн УИХ-ын шинэхэн гишүүд хамгийн олон цагаар буюу 23 цаг гаруй буюу өдөржин, шөнөжин хуралдсаны эцэст наадмын өмнөхөн Засгийн газрын бүтцээ баталсан. Ямартай ч гурван намын төлөөллөөс бүрдсэн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд МАН-аас 12, Ардчилсан намаас-8, ХҮН намаас-2 төлөөлөл багтаж орсон. Ийнхүү шинэ Засгийн газар байгуулагдаад сар орчим хугацаа болох гэж байна. Ямартай ч Монгол Улсыг хөгжлийг шинэ шатанд гаргах амбиц дүүрэн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд багтсан сайд, дарга нартай хамтарч ажиллах хэн бүхний ухаан мэргэн байх болтугай.
MichelePullen 2024-08-08 94.158.190.213
Харуулах боломжгүй.
AlyssaAnanth 2024-08-08 46.8.222.212
Харуулах боломжгүй.
FransiscaLacy 2024-08-08 109.248.54.35
Харуулах боломжгүй.
MichellePalmer 2024-08-08 185.181.247.46
Харуулах боломжгүй.
TamiHeidebrink 2024-08-08 109.248.143.139
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-08 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-08 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-08 109.248.15.33
Харуулах боломжгүй.
MelissaKallaguntla 2024-08-08 46.8.155.238
Харуулах боломжгүй.
ShamikaMartin 2024-08-08 109.248.205.22
Харуулах боломжгүй.
KristenNarvaez 2024-08-08 109.248.139.78
Харуулах боломжгүй.
RayneColon 2024-08-08 46.8.11.161
Харуулах боломжгүй.
LisaSpencer 2024-08-08 45.15.73.130
Харуулах боломжгүй.
EveWeaver 2024-08-08 45.15.72.232
Харуулах боломжгүй.
StacySmith 2024-08-08 46.8.106.142
Харуулах боломжгүй.
AmyGordon 2024-08-08 46.8.23.225
Харуулах боломжгүй.
LindaJohnston 2024-08-08 46.8.106.75
Харуулах боломжгүй.
EmnineWoodard 2024-08-08 46.8.11.95
Харуулах боломжгүй.
TeresaHall 2024-08-08 109.248.128.71
Харуулах боломжгүй.
CarrieMiller 2024-08-08 92.119.193.81
Харуулах боломжгүй.
ChristinaWilson 2024-08-08 109.248.204.62
Харуулах боломжгүй.
SaraPierre 2024-08-08 45.15.73.123
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-08 46.8.106.209
Харуулах боломжгүй.
JenniferStill 2024-08-08 213.226.101.60
Харуулах боломжгүй.
NicoleSilva 2024-08-08 95.182.127.254
Харуулах боломжгүй.
VictoriaAnaya 2024-08-08 185.181.245.92
Харуулах боломжгүй.
DanaLee 2024-08-08 188.130.129.144
Харуулах боломжгүй.
MarilynCordero 2024-08-08 109.248.48.126
Харуулах боломжгүй.
RachelSmith 2024-08-08 46.8.154.196
Харуулах боломжгүй.
ShariRatcliff 2024-08-08 185.181.246.101
Харуулах боломжгүй.
AbbyBlair 2024-08-08 46.8.110.104
Харуулах боломжгүй.
DanaSmith 2024-08-08 5.183.130.175
Харуулах боломжгүй.
DianaSharma 2024-08-08 2.59.50.230
Харуулах боломжгүй.
DeannaDrey 2024-08-08 46.8.16.199
Харуулах боломжгүй.
WendyBaker 2024-08-08 109.248.143.138
Харуулах боломжгүй.
JudyJohnson 2024-08-08 95.182.125.188
Харуулах боломжгүй.
AnnTomlin 2024-08-08 188.130.187.31
Харуулах боломжгүй.
DeepthiPerez 2024-08-08 45.15.73.142
Харуулах боломжгүй.
JulieDaniels 2024-08-08 109.248.143.4
Харуулах боломжгүй.
CourtneyTaylor 2024-08-08 109.248.138.149
Харуулах боломжгүй.
CathyFreeman 2024-08-08 188.130.142.159
Харуулах боломжгүй.
ViridianaBurns 2024-08-08 45.15.72.122
Харуулах боломжгүй.
MusheeraGanschow 2024-08-08 45.11.21.224
Харуулах боломжгүй.
KatieBrewer 2024-08-08 46.8.110.142
Харуулах боломжгүй.
TracyTurner 2024-08-08 92.119.193.66
Харуулах боломжгүй.
EstherRobinson 2024-08-08 109.248.143.59
Харуулах боломжгүй.
VivCyprien 2024-08-08 46.8.110.82
Харуулах боломжгүй.
MaryWilson 2024-08-08 188.130.142.59
Харуулах боломжгүй.
RhondaNovak 2024-08-08 92.119.193.145
Харуулах боломжгүй.
DezzyyGuzman 2024-08-08 185.181.246.143
Харуулах боломжгүй.
FrederickaFountain 2024-08-08 46.8.156.27
Харуулах боломжгүй.
JessicaCervantes 2024-08-08 188.130.128.156
Харуулах боломжгүй.
CaraLopez 2024-08-08 188.130.136.76
Харуулах боломжгүй.
KateHunter 2024-08-08 94.158.190.31
Харуулах боломжгүй.
AshleyHansen 2024-08-08 45.86.0.240
Харуулах боломжгүй.
NatalieSmith 2024-08-08 46.8.14.149
Харуулах боломжгүй.
NicoleAnderson 2024-08-08 46.8.222.235
Харуулах боломжгүй.
zochin 2024-08-08 192.82.65.103
төрийн банкны тэтгэврийн насанд хүрсэн дарга нар болох хүний нөөцийн Болормаа болон мөнгөний болормаа нарыг тэтгэвэрт нь гаргаачээ бурхан минь ээ гэж
Нэргүй 2024-08-08 202.9.40.155
МАНАН монголыг сүйрүүлж бн даа.
Зочин 2024-08-08 103.212.117.175
зарим нь хулгайч нар бна бусад хулгайч болох гэж зүтгээд яах вэ дээ
Нэргүй 2024-08-08 66.181.185.115
ёөкт баахан залуу охид олж өгөх үүрэгтэй зөвлөх
Нэргүй 2024-08-08 192.82.64.248
ерөнхий сайдын зөвлөх реппер гэнэ үү, аль аль нь яасан ичдэггүй юм бэ, ЕС нь дуулж сурахна дээ
Нэргүй 2024-08-08 202.126.90.218
УИХ 1000 ГАРАН ГИШҮҮНТЭЙ БОЛСОН Ч ГЭХ ШИГ, ЭНЭ МЭДЭЭ АЛДАА ИХТЭЙ, НАЙРЛАГА ТААРУУ БОЛЖ. ЯМАР ХҮН ИЙМ ЮМ ОРУУЛДАГ БАЙНА АА
Gfff 2024-08-08 202.9.40.197
Түрүүний бөөс хулгайч өлөн хог шааруудыг нам төрийн толгойгоос далдаруулаач. Жингэр жингэр
Смрхха 2024-08-08 202.9.40.197
Түрүүний бөөс өлөн хулгайч х***а тавиулууд монголыг төлөөлөхгүй шүү. Далдар хулгай зэлгээ хэрэгэ хүлээгэд далдар.
Ммёөө 2024-08-08 202.9.40.197
Хөөе цег даргын солиоч манж х***а шаарууд. Шийдсн жингэрүүд
зочин 2024-08-08 203.217.139.240
БХБЯ-ны 2 хүн чинь ямар мэргэжлийн хүн бэ? Яагаад БХБЯ-ны сайд, удирдах албан тушаалтнууд нь мэргэжлийн хүн байж болдоггүй юм бэ? Сүүлийн 30 жил мэргэжлийн сайд байсангүй дээ.
Нэргүй 2024-08-08 202.126.90.140
Гадаадын Хөрөнгө оруулалт, Компакт гэрээт Төслүүдийн Нэгжийн Удирдлага, Ажилтнуудаа халж солимоор юм. Компакт гэрээнүүдийг идэж ууж шамшигдуулан, "Ажил Гүйцэтгэл дээр нь Гэрээт туслан, ажилчид оруулах, Хяналт тавих, элдэв Зөвшөөрөл олгох" нэр халхавчин дор БОХИР БИЗНИС цэцэглэж бнадооо
Нэргүй 2024-08-08 66.181.176.60
тээндэр цавчигч Тавинбэхийг Эрчим хүчний яамны ТНБ-ын даргаас чөлөөлөөч