Олимпийн түүхэн дэх хамгийн сонин, хөгжилтэй түүхийн эзэн Шизо Канакүри

Парисын олимп-2024

Олимпийн түүхэн дэх хамгийн сонин, хөгжилтэй түүхийн эзэн Шизо Канакүри

Олимпийн түүхэн дэх хамгийн сонин, хөгжилтэй түүхийн эзэн Шизо Канакүри

Олимпийн наадмын хамгийн хачирхалтай, хөгжилтэй түүхийн эзэн бол Японы тамирчин Шизо Канакүри. Тэрээр 1912 оны Стокхольмын олимпийн марафоны төрөлд оролцохоор эх орноо төлөөлж, Шведэд иржээ. Марафоны өдөр ч болж, тамирчид гараанас гарав. Марафон эхлээд 16 миль өнгөрсний дараа Канакүри зохион байгуулагчдад хэлэлгүй тэмцээнийг орхиж, нутаг буцжээ. Түүнийг ор сураггүй алга болсон иргэдийн жагсаалтад бүртгэж, 50 жил хүлээсэн гэнэ. Хожим нь бүх зүйлийг учиг тайлагдаж, Канакүри 1967 онд дахин Стокхольм хотноо эргэн ирж, марафоноо дуусгажээ. Түүний хугацаа нь 54 жил, 8 сар, 6 өдөр, 5 цаг, 32 минут, 20.379 секунд гэж бүртгэгдсэн аж. Энэ ч утгаараа тэрээр олимпийн наадмын марафоны төрөлд хамгийн удаан гүйсэн тамирчнаар тодорсон юм.

ТЭГВЭЛ ЯГ ЮУ БОЛСОН БЭ? 

Шизо Канакүри Нагоми гэх хөдөө тосгоны хүүхэд байсан бөгөөд өдөр  бүр дөрвөн миль гүйж, гэрээсээ сургуульдаа очдог байжээ. Үүнийхээ ачаар гүйлтийн тамирчин болсон гэнэ. Тэрээр 1911 онд дотоодын тэмцээндээ түрүүлж, 1912 оны Стокхольмын олимпод Япон улсыг төлөөлөх хоёр тамирчны нэгээр сонгогдов. Гэхдээ тухайн үед тамирчид өөрсдөө зардал болох 1800 иенийг олох хэрэгтэй байлаа. Канакүригийн ангийнхан ч улс даяар хандивын аян өрнүүлж, 1500 иен цуглуулжээ. Харин түүний ах Санэцүкү Канакүри үлдэгдэл 300 иенийг нь өгөв.

Шизо Канакүри олимпийн бэлтгэлээ жүдог үндэслэгч Кано Жигоротой хийж байсан түүхтэй.

Ийнхүү зардлаа олчихсон Канакүри Шведийг зорив. Гэхдээ нисэх онгоцоор бус 18 өдөр үргэлжилсэн усан онгоц болон Транс-Сибирийн галт тэрэгний аяллаар Стокхольмд хүрчээ. Урт удаан аяллын улмаас Канакүригийн бие муудаж, их л сульдсан гэнэ. Цагийн зөрүү, хоол, орчин гээд бүхэлдээ дасах хэцүү байлаа. Ядаж байхад дасгалжуулагч Хёозо Омори нь сүрьеэгийн улмаас бие нь муудаж, тамирчнаа хангалттай бэлдэж чадсангүй.

Марафоны өдөр Стокхольм хотод айхтар халуун болж, тамирчид ч ухаан алдаж, Португалын гүйгч Франциско Лазаро халууны улмаас энэ өдөр амиа алдсан нь орчин цагийн олимпийн түүхэн дэх анхны үхэл байлаа. Канакүригийн ч бие сульдаж, 16 миль гүйгээд амрахаар шийдэв. Ингэхдээ замын хажуугийн цэцэрлэгт хүрээлэнд болж байсан арга хэмжээгээр саатаж, нэг цаг гаруй жүржийн шүүс уужээ. Бие нь ч тэнхэрч, марафоноо дуусгаж чадаагүйдээ ичсэн тэрээр зохион байгуулагчдад мэдэгдэлгүй нуцаг буцсан аж.

Шизо Канакүри 1916 оны олимпод оролцохоор эрхээ авсан ч дэлхийн нэгдүгээр дайны улмаас олимп цуцлагдаж, 1920 оны Антверпын олимпод өрсөлдөж, 16 дугаар байр эзэлжээ.

Хожмоо 1967 онд Шведийн нэгэн сэтгүүлч Канакүриг газар зүйн багшаар ажиллаж байгааг олж мэдэн "Sveriges Television"-ий урилгаар Стокхольм хотод авчирч, марафоноо дуусгах боломжийг олгожээ. Тэрээр онгоцноос буумагцаа биеэ халааж, бариандаа орсон гэнэ. Үүгээр ч зогсохгүй өнөөх жүржийн шүүсээр дайлсан швед гэр бүлийн хүү болох Бенгт Петретэй уулзаж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. 1912 онд Канакүри япон ханзтай гаалийн бичгээ үлдээснийг тус швед гэр бүл талархлын бэлэг гэж бодон олон жил хадгалж байжээ.

Шизо Канакүри 1983 онд таалал төгссөн бөгөөд тэрээр гэрлэж, зургаан хүүхэд, арван ачтай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JillAlvarez 2024-08-07 46.8.213.36

Харуулах боломжгүй.

Avatar

TheresaMeyer 2024-08-07 46.8.110.64

Харуулах боломжгүй.

Avatar

LoriLong 2024-08-07 45.86.1.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMelendez 2024-08-07 109.248.15.33

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonHoff 2024-08-07 46.8.23.108

Харуулах боломжгүй.

Avatar

RayneColon 2024-08-07 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSpencer 2024-08-07 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-07 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

StacySmith 2024-08-07 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGordon 2024-08-07 46.8.23.225

Харуулах боломжгүй.

Avatar

LindaJohnston 2024-08-07 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

EmnineWoodard 2024-08-07 46.8.11.95

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaHall 2024-08-07 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieMiller 2024-08-07 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilson 2024-08-07 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

SaraPierre 2024-08-07 45.15.73.123

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-07 46.8.106.209

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferStill 2024-08-07 213.226.101.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSilva 2024-08-07 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaAnaya 2024-08-07 185.181.245.92

Харуулах боломжгүй.

Avatar

DanaLee 2024-08-07 188.130.129.144

Харуулах боломжгүй.

Avatar

MarilynCordero 2024-08-07 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

RachelSmith 2024-08-07 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

ShariRatcliff 2024-08-07 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyBlair 2024-08-07 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

DanaSmith 2024-08-07 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

DianaSharma 2024-08-07 2.59.50.230

Харуулах боломжгүй.

Avatar

DeannaDrey 2024-08-07 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBaker 2024-08-07 109.248.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

JudyJohnson 2024-08-07 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnnTomlin 2024-08-07 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

DeepthiPerez 2024-08-07 45.15.73.142

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDaniels 2024-08-07 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyTaylor 2024-08-07 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

CathyFreeman 2024-08-07 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

MusheeraGanschow 2024-08-07 45.11.21.224

Харуулах боломжгүй.

Avatar

KatieBrewer 2024-08-07 46.8.110.142

Харуулах боломжгүй.

Avatar

TracyTurner 2024-08-07 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

EstherRobinson 2024-08-07 109.248.143.59

Харуулах боломжгүй.

Avatar

VivCyprien 2024-08-07 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilson 2024-08-07 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaNovak 2024-08-07 92.119.193.145

Харуулах боломжгүй.

Avatar

DezzyyGuzman 2024-08-07 185.181.246.143

Харуулах боломжгүй.

Avatar

FrederickaFountain 2024-08-07 46.8.156.27

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaCervantes 2024-08-07 188.130.128.156

Харуулах боломжгүй.

Avatar

CaraLopez 2024-08-07 188.130.136.76

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHansen 2024-08-07 45.86.0.240

Харуулах боломжгүй.

Avatar

NatalieSmith 2024-08-07 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAnderson 2024-08-07 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-07 202.179.25.207

БАЛЛАДАГ ХӨГШИН ЮМ. ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж