Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын төлөөлөгчид Туркийн “Мармара групп” сангийн урилгаар Турк улсад ажлын айлчлал хийж байна. “Мармара групп” сангийн ерөнхийлөгч Аккан Суверийг Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын дээд шагнал “Энхийн Алтан-Од”-оор шагнасныг Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр 2024 оны наймдугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө.
Энэ үеэр эрдэмтэн профессор Илбэр Ортаих Монгол-Туркийн харилцааны талаар илтгэл тавилаа. Профессор Илбэр Ортаих нь Туркийн түүх, Крымийн татарын түүхээр мэргэшсэн, дэлхийд танигдсан, нэр хүндтэй эрдэмтэн юм.
МОНГОЛ, ТУРК ХОЁР МОРЬТОН АРД ТҮМЭН ГЭДГЭЭРЭЭ ИЖИЛСДЭГ
“Монгол, туркууд хэзээ хөрш зэргэлдээ амьдарч байсан түүхийн баримт байхгүй байгаа ч энэ хоёр ард түмэн аль аль нь морьтон, нүүдэлчин, дайчин ард түмэн. Мал аж ахуйн талаар нийтлэг ойлголттой ард түмэн. Тийм учраас өнөөгийн өдөр тутмын амьдралд ч нийтлэг зүйлс байсаар байна. Турк хэлэнд монгол үг их байдаг. Монгол, турк хоёр эртнээс ямар нэг зөрчилгүй зэргэлдээ амьдарсаар ирсэн”-ийг онцлон тэмдэглэлээ.
Дэлхийн нүүдэлчин ард түмний түүх ижил төстэй ч Монгол, Турк хоёр морьтон ард түмэн гэдгээрээ ижилсдэг. Хоёр ард түмний харилцаа дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хоёр өөр системд харъяалагдаж байсан учраас царцанги байдалд байсан, харин 1990 оноос хойш социалист систем задарснаар хоёр улсын харилцаа бүхий л чиглэлээр эрчимтэй сэргэсэн болохыг профессор Илбэр Ортаих хэллээ.
Орчин цагийн Монголын ард түмний нэг онцлог байгаа нь ардын урлагаа хадгалан авч хөгжүүлээд явж байгаагаас гадна хэдийгээр хүн цөөн ч гэсэн дэлхийн сонгодог урлагийг хөгжүүлээд явж байгаа нь монголчуудыг ялгаруулж байгаа хэмээн тэрбээр үздэг ажээ. Өнөөгийн Турк улсыг үндэслэгч Ататюрк үндэсний урлагаа дэлхийн сонгодог урлагтай хослуулан хөгжүүлэх хүсэлтэй байсан энэ хүслээ биелүүлж чадаагүй ажээ.
XXI зууны Монголын хувьд мал аж ахуй болон байгалийн баялгаа үр ашигтай, үр дүнтэй ашиглахын тулд барууны орнуудтай илүү гүнзгий харилцаа тогтоох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа профессор хэлээд Монгол Улс энэ зорилгоо биелүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд Монголын залуучууд барууны орнуудаас илүүтэй суралцах нь чухал гэлээ.
Гадаад бодлогын хувьд Монгол Улс тэгш харилцааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг бөгөөд нэг том бүлэгт нэгдэж орохоос илүүтэй өөртэйгөө ижил төстэй улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хуваалцлаа.
Эрхэм профессорын үзэж байгаагаар Турк улс хөдөө аж ахуй, газар тариалангийн хувьд хямралт байдалд орсон гэж дүгнэж байгаа бөгөөд үүний шалтгаан нь хөдөө орон нутгийн иргэд газар нутгаа орхин суурин газар руу шилжин суурьшиж байгаатай холбоотой бөгөөд энэ нь Туркийн эдийн засгийн уламжлалт салбар болох мал аж ахуй, газар тариаланг доройтуулж байгаа ажээ. “Ялангуяа морьтой ажиллах хүн бараг байхгүй шахуу боллоо. Тиймээс бусад орны цагаач иргэдийг Турк хүлээн авахаас илүүтэй морь, малын соёлтой Монголоос ажиллах хүч авах нь зүйтэй” хэмээсэн нь анхаарал татлаа. Мөн Туркийн оёдол, нэхмэлийн компаниуд Монголд үйлдвэрлэл эхлүүлэх, хамтран ажиллах боломж харагдаж байгааг Илбэр Ортаих хэллээ.
Эцэст нь Туркэд Монголын талаарх мэдээлэл тун хомс байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Түрэгийн түүхийг монгол хэлийг судалж мэдэхгүйгээр судлах боломжгүй. Тиймээс энэ чиглэлд ч анхаарал хандуулах цаг болсон гэсэн үгээр профессор Илбэр Ортаих илтгэлээ өндөрлүүллээ.
ЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР: ХОЁР ОРНЫ ХООРОНД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Хоёр орны харилцааны сул болон давуу талуудад дүгнэлт хийж, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн судалгаанд үндэслэн санал бодлоо хэлж, харилцааны талаарх сонирхолтой байр суурийг илэрхийлсэнд Монголын Элчин сайд талархлаа илэрхийлсэн.
“Энэ жил хоёр улсын харилцаанд онцгой жил тохиож байгаа. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа явдал юм. Өнгөрсөн сард хоёр улсын Ерөнхийлөгч Астана хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Хоёр ерөнхийлөгчийн харилцан айлчлал хүлээгдэж байна. Хоёр орны хооронд улс төрийн харилцаанын ямар нэг асуудал бэрхшээл байхгүй. Би Турк улсад Элчин сайдаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Урагшилж байгаа, сайжирч байгаа зүйл их бий. Илүү хүчин чармайлт гаргаж сайжруулах нэг зүйл нь худалдаа, эдийн засгийн харилцаа байна. Эрхэм профессор Илбэн Ортаихтай санал нэг байна. Монголын тухай мэддэг хүн Туркэд туйлын ховор байна, Чингис хааныг харин түлхүү мэддэг. Туркийн оёмол эдлэлийг монголчууд илүү мэддэг, хэрэглэдэг. Танай барилгын материал бидэнд хэрэгтэй, танай технологи хэрэгтэй, манайд түүхий эд байна. Долоо хоногийн дөрвөн өдөр “Туркиш эйрланс” Улаанбаатар руу нисч байна. Мөн Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани зуны улиралдаа долоо хоногт мөн дөрвөн удаа нисч байна. Туркийн Туркийн Истанбул-Азербайжан-Монгол гэсэн маршрутаар газрын тээвэр хийх зөвшөөрөл Монголын талд 250, Туркийн талд мөн 250, нийт 500 машины зөвшөөрөл бэлэн байгаа ч, бараг ашиглагдахгүй байна. Монгол өргөн уудам газар нутагтай, 3.5 сая хүн амтай. Хүн ам цөөн гэдгийг харах хэрэггүй, манайд хоёр хөрш болох Орос, Хятадын том зах зээл байгааг харах хэрэгтэй. Манай чөлөөт бүсэд танай технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлээд хоёр хөршийн зах зээл рүү гаргах боломж байна. Зөвхөн Монголоор харах хэрэггүй, манай урд Хятадын том зах зээл байна, танай технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлээд Хятад, Орос гэсэн манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэх боломж бий” хэмээн Элчин сайд Г.Мөнхбаяр хэллээ.
"МАРМАРА ГРУПП” САН НЬ МОНГОЛТОЙ ОЛОН ЖИЛИЙН НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ
“Мармара групп”-ын захирал, Туркийн анхны Press card эрх бүхий олон улсын сэтгүүлч, дипломат асан доктор А.Сувер нь 1998 онд Евроазийн эдийн засгийн чуулганыг санаачилж, ийнхүү тус арга хэмжээ тасралтгүй жил бүр Истанбул хотноо зохион байгуулагдсаар олон улсын нэр хүндтэй яриа хэлэлцээний платформ болжээ. Евроазийн эдийн засгийн чуулганд Европ, Азийн улсуудын төр, засгийн тэргүүн, сайд, эрдэмтэн мэргэд болон төрийн өндөр алба хашиж байсан эрхмүүдийг урьж оролцуулан илтгэл, мэдээлэл хийлгэдэг аж.
“Мармара групп” нь 2000 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ажиглагч статустай болсон бөгөөд 2002 оноос Балканы Улс төрийн клубын гишүүн, 2006 оноос Дэлхийн монголчууд конвенцийн гишүүн, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /PABSEC/ Парламентын чуулганы ажиглагч гишүүн, Венийн эдийн засгийн форумын түнш юм. Тус чуулга уулзалтын нээлтийн үгийг Туркийн Ерөнхий сайд, Шадар сайд нар хэлж байсан, харин Турк Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжсэнээр, тухайлбал, 2019 онд дэд Ерөнхийлөгч, 2021 онд Ерөнхийлөгч нээлтийн үгийг хэлсэн байна.
Тус арга хэмжээнд голдуу Зүүн Европ, Балкан, Төв Ази, БНХАУ, Өмнөд Ази, Африкийн зарим орны төр засгийн тэргүүн асан хүмүүс оролцдог. Тухайлбал, 2021 онд тус арга хэмжээнд 32 улс орны улс төр, эдийн засаг, шашны төлөөлөгчид оролцсоноос 11 Ерөнхийлөгч асан, үүргээ гүйцэтгэж буй гурван Ерөнхийлөгч /Турк, Азербайжан, Босниа Херцеговина/ оролцсон.
“Мармара групп” нь Монголын Энх тайван, найрамдлын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Доктор А.Сувер тэргүүтэй “Мармара групп”-ын төлөөлөгчид 2017 онд Монгол Улсад зочилж байжээ. Монгол, Түркийн түүхэн уламжлалт, найрсаг дотно харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргасныг үнэлж доктор А.Суверийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон болон бусад медалиар шагнасан.
Евроазийн эдийн засгийн дээд түвшний уулзалтуудад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Эрчим хүч, эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт, хамба лам Д.Нацагдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын дарга асан Г.Занданшатар нар оролцож байсан. Энэ оны хоёрдугаар сард зохиоглсон 27 дахь удаагийн форумд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцож илтгэл тавьжээ.
Сэтгүүлч Д.НАРАНТУЯА /Истанбул, Турк/
JillAlvarez 2024-08-07 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-07 46.8.110.64
Харуулах боломжгүй.
LoriLong 2024-08-07 45.86.1.126
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-07 109.248.15.33
Харуулах боломжгүй.
XiaoyuSmith 2024-08-07 46.8.22.185
Харуулах боломжгүй.
JessieThompson 2024-08-07 46.8.110.245
Харуулах боломжгүй.
ShamikaMartin 2024-08-07 109.248.205.22
Харуулах боломжгүй.
RayneColon 2024-08-07 46.8.11.161
Харуулах боломжгүй.
LisaSpencer 2024-08-07 45.15.73.130
Харуулах боломжгүй.
EveWeaver 2024-08-07 45.15.72.232
Харуулах боломжгүй.
StacySmith 2024-08-07 46.8.106.142
Харуулах боломжгүй.
AmyGordon 2024-08-07 46.8.23.225
Харуулах боломжгүй.
LindaJohnston 2024-08-07 46.8.106.75
Харуулах боломжгүй.
EmnineWoodard 2024-08-07 46.8.11.95
Харуулах боломжгүй.
TeresaHall 2024-08-07 109.248.128.71
Харуулах боломжгүй.
CarrieMiller 2024-08-07 92.119.193.81
Харуулах боломжгүй.
ChristinaWilson 2024-08-07 109.248.204.62
Харуулах боломжгүй.
SaraPierre 2024-08-07 45.15.73.123
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-07 46.8.106.209
Харуулах боломжгүй.
NicoleSilva 2024-08-07 95.182.127.254
Харуулах боломжгүй.
VictoriaAnaya 2024-08-07 185.181.245.92
Харуулах боломжгүй.
DanaLee 2024-08-07 188.130.129.144
Харуулах боломжгүй.
MarilynCordero 2024-08-07 109.248.48.126
Харуулах боломжгүй.
RachelSmith 2024-08-07 46.8.154.196
Харуулах боломжгүй.
ShariRatcliff 2024-08-07 185.181.246.101
Харуулах боломжгүй.
AbbyBlair 2024-08-07 46.8.110.104
Харуулах боломжгүй.
DanaSmith 2024-08-07 5.183.130.175
Харуулах боломжгүй.
DianaSharma 2024-08-07 2.59.50.230
Харуулах боломжгүй.
DeannaDrey 2024-08-07 46.8.16.199
Харуулах боломжгүй.
WendyBaker 2024-08-07 109.248.143.138
Харуулах боломжгүй.
JudyJohnson 2024-08-07 95.182.125.188
Харуулах боломжгүй.
AnnTomlin 2024-08-07 188.130.187.31
Харуулах боломжгүй.
DeepthiPerez 2024-08-07 45.15.73.142
Харуулах боломжгүй.
JulieDaniels 2024-08-07 109.248.143.4
Харуулах боломжгүй.
CourtneyTaylor 2024-08-07 109.248.138.149
Харуулах боломжгүй.
CathyFreeman 2024-08-07 188.130.142.159
Харуулах боломжгүй.
ViridianaBurns 2024-08-07 45.15.72.122
Харуулах боломжгүй.
MusheeraGanschow 2024-08-07 45.11.21.224
Харуулах боломжгүй.
KatieBrewer 2024-08-07 46.8.110.142
Харуулах боломжгүй.
TracyTurner 2024-08-07 92.119.193.66
Харуулах боломжгүй.
EstherRobinson 2024-08-07 109.248.143.59
Харуулах боломжгүй.
VivCyprien 2024-08-07 46.8.110.82
Харуулах боломжгүй.
MaryWilson 2024-08-07 188.130.142.59
Харуулах боломжгүй.
RhondaNovak 2024-08-07 92.119.193.145
Харуулах боломжгүй.
DezzyyGuzman 2024-08-07 185.181.246.143
Харуулах боломжгүй.
FrederickaFountain 2024-08-07 46.8.156.27
Харуулах боломжгүй.
JessicaCervantes 2024-08-07 188.130.128.156
Харуулах боломжгүй.
CaraLopez 2024-08-07 188.130.136.76
Харуулах боломжгүй.
KateHunter 2024-08-07 94.158.190.31
Харуулах боломжгүй.
AshleyHansen 2024-08-07 45.86.0.240
Харуулах боломжгүй.
NatalieSmith 2024-08-07 46.8.14.149
Харуулах боломжгүй.
NicoleAnderson 2024-08-07 46.8.222.235
Харуулах боломжгүй.
RebeccaBriggs 2024-08-07 188.130.189.39
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-07 66.181.190.172
Турк Түрэгтэй огт хамаагүй шүү.
Илтгэшя нь хүртэл бидэнтэй хэзээ хамт амьдарч ирснийг мэдэхгүй гэж байна
Эх оронч 2024-08-07 202.21.107.5
Турк тэрэгтэй түй ч хамаагүй.
Монгол 2024-08-07 93.22.36.199
Энэ турк нөхдүүд ингэж түрэгийг турк болгох гэж улайрч байна энэ нөхдүүдэд манай түүх ямар ч хамаагүй бас гэнээ адмлхан морьтон ард түмэн ч гэх шиг ТҮҮХчид минь дуугаараач арчаагүй л байна даа
Юун ах дүү 2024-08-07 202.126.88.198
Элчин сайд Мөнхбаяр үнэн тэнэгтдэг байна ш дээ. Юуны чинь аа дүү ард түмэн. Хэн ах нт юм. Туркууд үү. Ийм бодлогогүй үг хэлсэн нөхрийг татвал таарна.
Хотын уугуул иргэн 2024-08-07 202.126.88.184
эртний Түрэг улсын түүх бол одоогийн Турк улстай ямарч холбоо байхгүй. Түүхийг гуйвуулж өмчлөх гэсэн энэ явуургүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Манай төр мундаг түүхчид яагаад дүлий дүмб бодоод таг байна.
учирсан хоёрын яриа аядуухан 2024-08-07 103.57.94.106
улаанбаатарын үдэш намуухан намуухан 🎹🎼🎵🎶
өө 2024-08-07 210.148.94.144
Турк гэдэг үндэстэн бол түрэгжсэн, исламжсан араб, грекийн э****з үндэстэн. Энд түрэг үндэстний хольц нэг хувьд ч хүрэхгүй.
Нэргүй 2024-08-07 103.57.94.106
франц бүр яасан гээчээ. хүнүүгийн түүх манай францых гэсээр францруугаа улаан цайм дээрэмдээд аваад явчдымдаа.
🎽 2024-08-07 103.57.94.106
хятад нь манжийн хамаг архив манайхаас шaaгаад авч яваад бушуухан хэвлүүлээд дэлхийд тараачихсан. 😸
Нэргүй 2024-08-07 139.5.216.102
зэргэлдээ амьдарч байсан ч гэх шиг хэзээ хаана яаж зэрэгцээд амьдарч байсан юм бол хил хязгаар нь хаагуур байсан юм бол одооны турк бол түрэн биш гэж бодож байна хаа хамаагүй дэлхийн нөгөө талын улс байж нисээд явчихаа юу түрэг бол одооны киргизүүд гэвэл жаахан дөхөх байх казакууд бол бишээ
хөшигийн хөндий 2024-08-07 103.57.94.106
онгоцны буудалгүй болгочих юмаа. казино буудал нь удирдлагагүй. буянтухаан нисэх буудлын электрон удирдлагыг шaaчaaд дахиж онгоцны буудал барихгүй шүү ч гэх шиг.
р.нэргүй 2024-08-07 103.57.94.106
зүүн суга баруун суга. франц “голын” суга гэхүү урд ‘суга’. япон лав арын суга. 🦾
harhun 2024-08-07 103.168.34.7
elchin said gegdeh Monhbayar gej tuuhiin talaar yamarch medleggui orchin tsag uyee mederdeggui malaas dor amitan bna shd. naad turkuud chin bidnii tuuhiig bulaah gej oroldlogo hiij bdagiig meddeggui yumuu. 2 t turegiin tuuh Mongolchuudad hamaatai bolohoos odoogiin Turkuuded yamar hamaagui yum shuu.