Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн /УНТЭ/ удирдлагууд “Sight for all” Австралийн эмч нарын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Sight for all” Австралийн эмч нарын нийгэмлэгээс УНТЭ болон бусад эмнэлгийн нүдний эмч нарыг мэргэшүүлэх зорилгоор ээлжит сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Нийгэмлэгийн зүгээс манай улсад хүрэлцэн ирж мэс засал хийгээд зогсохгүй манай эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, тогтвортой хөгжүүлэх зорилгоор онлайн болон ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Эхний сургалтыг Австрали улсын Сидней хотын "Royal Prince Aflred Hospital" эмнэлгийн глаукомын зөвлөх эмч Сартаж Сандү долдугаар сарын 29-өөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд нүдний даралт буюу глаукомын чиглэлээр удирдан явуулсан. Харин энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нүдний мэдрэлийн чиглэлээр ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.
3,595.38
















































