Ashton Kutcher эхнэрээ хуураагүй

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Ashton Kutcher эхнэрээ хуураагүй

Сүүлийн үед жүжигчин Ashton Kutcher-ыг эхнэр Demi Moore-тэй биш өөр нэгэн шаргал үстэй эмэгтэйтэй зугаацаж явсан хэмээн хэвлэлүүдээр бичээд буй. Харин жүжигчин Ashton Kutcher энэхүү мэдээлэлд ихэд бухимдаж байгаа ба өөрийн Twitter дэх хуудсандаа энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Миний гэрлэлт, гэр бүлийг маань доромжилж байна хэмээн бичсэн байна.

Мөн уг мэдээллийг хамгийн эхэнд нийтэлсэн “Star Magazine”-нд хандан “Хэвлэлийн эрх чөлөө гэсэн сайхан үгэн дор өөрсдийн энэхүү бусармаг үйлдлээ хаацайлж чадахгүй. Та бүхэн зохиомол зүйл бичлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Харин түүний эхнэр Demi Moore “Би энэхүү мэдээллийг ихэд гайхаж хүлээж авсан. Би нөхрөө хэзээ ч намайг хуурахгүй гэдэгт итгэдэг. Тиймээс хэвлэлийн иймэрхүү мэдээллээс болж бидний харилцаанд ан цав үүсэхгүй” хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичжээ.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж