Цэцэрлэгийн бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж буй. Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс 2022 оны арванхоёрдуаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд шинээр бүртгүүлнэ.
Энэ жил цэцэрлэгийн хүсэлтийг "Е-Mongolia" системээр наймдугаар сарын 18-н хүртэл хүлээн авна.
Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой юм. Нийслэлийн хэмжээнд 80326 хүүхэд цахим бүртгэлдээ хамрагдсан байна.
Цэцэрлэгийн бүртгэлийн үеэр хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд хүүхдээ цэцэрлэгт хэрхэн хамруулах вэ гэдэг асуудал үүсдэг. Тэгвэл эдгээр иргэд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлэх шаардлагатай юм.
Түүнчлэн өнгөрсөн хичээлийн жилд гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжүүлэн хамруулна” гэдэг сонголтыг цахимаар хийсэн тохиолдолд тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах боломжтой.
Хүүхдийг хамгийн ойр цэцэрлэгт явуулах асуудлыг "Esis.edu.mn"-ээр тогтоож, санал болгох юм.
3,548.92

















































Холбоотой мэдээ