Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний Баасан гаригт зохион байгуулах тов гарсан. Тэгвэл Үндэсний аудитын газраас нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.
НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулийн адил томсгосон тойрогт явагдана. Тиймээс нам, эвсэл, нэр дэвшигчээс гарах зардал өсөхөд нөлөөлсөн гэж зарим судлаачид дүгнэж байна. Тухайлбал, Баянгол дүүргээс нэр дэвшигч 883 сая 500 мянган төгрөг зарцуулах бол Багахангай дүүргээс нэр дэвшигч 99 сая 500 мянган төгрөг зарцуулахаар байгаа нь хуваарилалтын хувьд шог санагдах нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл, НИТХ-ийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч ойролцоогоор хамгийн багадаа 100 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг зарцуулах хэмжээний санхүүгийн чадалтай, бядтай байх нь эхний шалгуур үзүүлэлт болно гэсэн үг.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүдийн хүрээнд шат шатны сонгуулийн зардлын хувь хэмжээг бууруулах зорилт тавьж, олон сайхан зүйл ярьсан. Ухуулагчдын тоо, цалин хөлсний хувь хэмжээг бууруулах, хэвлэлийн хуудсын тоо, хэмжээг багасгасан, нэр нэвшигчдийг сурталчилгааны нэгдсэн нэг самбартай болгосон гэх мэт дэвшилттэй зүйл байгаа ч зардлын хувьд өссөн болохыг улстөрчид шүүмжлэх болсон юм.
Тухайлбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд байхаар Үндэсний аудитын газраас тогтоосон нь УИХ-д нэр дэвшигчдэд томоохон саад тээг болсон гэдгийг нэр дэвшигчид хэлж байсан.
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг “Энэ удаагийн сонгуульд миний сонгогдсон Сүхбаатар дүүрэг маань Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж том тойрог болсноор нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээ ихэд нэмэгдэж нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байж сонгуулийн ухуулагчдын цалин, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардал гаргах болсон нь академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүргэсэн юм. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан ч энэ сонгуульд МАН маань жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм. Мөн түүнчлэн хангайн бүсэд "өвдөг шороодсон" МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар олон нийт, ах дүү, ахмадуудаасаа хандив тусламж гуйж сонгуулийн зардлаа бүрдүүлэхээс өөр аргагүй болсон гэж мэдээлж байсан билээ. Энэ мэт ил шүүмжилсэн нь цөөхөн ч ихэнх нь мөнгөний сонгууль боллоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Тэгвэл хоёр сарын дараа болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвсэл,мнэр дэвшигчдийн хэн нь илүү мөнгөтэй вэ гэх марафон тун удахгүй эхлэх гэж байна.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэг болоод Багахангай дүүргээс нэр дэвшигчийн халааснаас гарах зардлын хэмжээ 8 дахин ялгаатай байх нь. Мөнгөний марафоны тогтолцоог өөртчлөөгүй цагт УИХ болон бусад төлөөллийн байгууллагад иргэдийн жинхэнэ төлөөлөл бус мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс суусаар л байх болно. Мэдээж эргээд зарцуулсан мөнгө ямар аргаар нөхөж олоод цаана нь хэний эрх ашгийн төлөө ажиллах вэ гэдэг нь хэн бүхэнд тодорхой асуудал юм. Төрд иргэдийг төлөөллөх хүнийг сонгох үйл явцын мөнгөний хамаарал буураагүй цагт төрд иргэд, улс орныхоо төлөө ажиллах сэтгэлтэй, зүтгэлтэй хүн сонгогдоно гэдэг үлгэр л дээ.
JillAlvarez 2024-08-07 46.8.213.36
Харуулах боломжгүй.
TheresaMeyer 2024-08-07 46.8.110.64
Харуулах боломжгүй.
BrittanyMelendez 2024-08-07 109.248.15.33
Харуулах боломжгүй.
JessieThompson 2024-08-07 46.8.110.245
Харуулах боломжгүй.
ErickaGraff 2024-08-07 46.8.23.71
Харуулах боломжгүй.
RayneColon 2024-08-07 46.8.11.161
Харуулах боломжгүй.
LisaSpencer 2024-08-07 45.15.73.130
Харуулах боломжгүй.
EveWeaver 2024-08-07 45.15.72.232
Харуулах боломжгүй.
StacySmith 2024-08-07 46.8.106.142
Харуулах боломжгүй.
AmyGordon 2024-08-07 46.8.23.225
Харуулах боломжгүй.
LindaJohnston 2024-08-07 46.8.106.75
Харуулах боломжгүй.
EmnineWoodard 2024-08-07 46.8.11.95
Харуулах боломжгүй.
TeresaHall 2024-08-07 109.248.128.71
Харуулах боломжгүй.
CarrieMiller 2024-08-07 92.119.193.81
Харуулах боломжгүй.
ChristinaWilson 2024-08-07 109.248.204.62
Харуулах боломжгүй.
SaraPierre 2024-08-07 45.15.73.123
Харуулах боломжгүй.
JessicaHarris 2024-08-07 46.8.106.209
Харуулах боломжгүй.
NicoleSilva 2024-08-07 95.182.127.254
Харуулах боломжгүй.
VictoriaAnaya 2024-08-07 185.181.245.92
Харуулах боломжгүй.
DanaLee 2024-08-07 188.130.129.144
Харуулах боломжгүй.
MarilynCordero 2024-08-07 109.248.48.126
Харуулах боломжгүй.
RachelSmith 2024-08-07 46.8.154.196
Харуулах боломжгүй.
ShariRatcliff 2024-08-07 185.181.246.101
Харуулах боломжгүй.
AbbyBlair 2024-08-07 46.8.110.104
Харуулах боломжгүй.
DanaSmith 2024-08-07 5.183.130.175
Харуулах боломжгүй.
DianaSharma 2024-08-07 2.59.50.230
Харуулах боломжгүй.
DeannaDrey 2024-08-07 46.8.16.199
Харуулах боломжгүй.
WendyBaker 2024-08-07 109.248.143.138
Харуулах боломжгүй.
JudyJohnson 2024-08-07 95.182.125.188
Харуулах боломжгүй.
AnnTomlin 2024-08-07 188.130.187.31
Харуулах боломжгүй.
DeepthiPerez 2024-08-07 45.15.73.142
Харуулах боломжгүй.
JulieDaniels 2024-08-07 109.248.143.4
Харуулах боломжгүй.
CourtneyTaylor 2024-08-07 109.248.138.149
Харуулах боломжгүй.
CathyFreeman 2024-08-07 188.130.142.159
Харуулах боломжгүй.
ViridianaBurns 2024-08-07 45.15.72.122
Харуулах боломжгүй.
MusheeraGanschow 2024-08-07 45.11.21.224
Харуулах боломжгүй.
KatieBrewer 2024-08-07 46.8.110.142
Харуулах боломжгүй.
TracyTurner 2024-08-07 92.119.193.66
Харуулах боломжгүй.
EstherRobinson 2024-08-07 109.248.143.59
Харуулах боломжгүй.
VivCyprien 2024-08-07 46.8.110.82
Харуулах боломжгүй.
MaryWilson 2024-08-07 188.130.142.59
Харуулах боломжгүй.
RhondaNovak 2024-08-07 92.119.193.145
Харуулах боломжгүй.
DezzyyGuzman 2024-08-07 185.181.246.143
Харуулах боломжгүй.
FrederickaFountain 2024-08-07 46.8.156.27
Харуулах боломжгүй.
JessicaCervantes 2024-08-07 188.130.128.156
Харуулах боломжгүй.
CaraLopez 2024-08-07 188.130.136.76
Харуулах боломжгүй.
AshleyHansen 2024-08-07 45.86.0.240
Харуулах боломжгүй.
NatalieSmith 2024-08-07 46.8.14.149
Харуулах боломжгүй.
NicoleAnderson 2024-08-07 46.8.222.235
Харуулах боломжгүй.
RebeccaBriggs 2024-08-07 188.130.189.39
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-07 59.153.115.156
Үлгэр гэдэг ч үнэн шүү. Мөнгөнөөс гадна бас дарга нарт долигносод, жүжигчин, тамирчин, хорчингууд гээд олон түмэнд танигдсан хүнд гарууд сонгогдож хууль тогтоох үйл явцыг бүрэн дампууруулах нь гарцаагүй
Нэргүй 2024-08-07 43.242.242.59
АН-хан сонгуульд мөн их дуртай даа. Намуудын оршин тогтнох арга нь улс төрийн нам болж төр болон иргэдээс мөнгө саах л зорилготой юм. уул нь улс төрийн намын үүрэг ролийг багасгаад УИХ-д намаас биш иргэдээс сонгодог бол хэн ч намыг тоохгүй. АН-ын луйварчдыг бодоход МАН-ынхан арай дөнгүүр юмдаа. Ядаж байхад АН-ынхан 8 жил лааз өшиглөж мөнгөгүй болчихсон байгаа. Энэ 8 жилээ тэд "алдагдсан 8 жил" гэж нэрлэдэг юм билээ. Нэрээ л 8 жил гуриатсан байхаа.
Нэргүй 2024-08-07 59.153.114.184
MANgaruud dahliad l luivardana. Hohi ni
Нэргүй 2024-08-07 66.181.188.188
Энэ сонгуулиар МАН ын аймшигт авшай нараас салцгаая
Мөнхбат 2024-08-07 202.131.235.36
ЭНЭ СОНГУУЛЬД БИЧИГ ЦААСНААС БУСАД МӨНГӨ ЗАРЦУУЛАХЫГ БОЛИВОЛ ЖИНХЭНЭ ШУДАРГА ЁОНГУУЛЬ БОЛНО. СОНГУУЛИЙН ХУУЛИНДАА ДАРУЙ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААЧ ЭЭ