С.Атархүү: Олон улсын физикийн олимпиадад нэг жил бэлдсэн

С.Атархүү: Олон улсын физикийн олимпиадад нэг жил бэлдсэн

С.Атархүү: Олон улсын физикийн олимпиадад нэг жил бэлдсэн

Иран улсын Исфахан хотод 2024 оны долдугаар сарын 21-28-ны өдөр Олон улсын физикийн 54 дэх олимпиад болсон. Уг олимпиадад Монгол Улсаас таван хүүхэд оролцож, бүгд медаль хүртсэн билээ. Тус олимпиадаас хүрэл медаль хүртсэн "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Атархүүтэй ярилцлаа.


-Олон улсын физикийн олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргэе. Олон улсын олимпиадад өмнө нь оролцож байсан уу?

-Би Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийг энэ жил төгссөн. Иран улсын Исфахан хотод зохион байгуулагдсан Олон улсын физикийн 54 дэх олимпиадад анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн.

-Та нарын хэн олимпиадад бэлдсэн бэ?

-Багийн ахлагчаар Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш Доктор, Дэд профессор Г.Мөнхбаяр багш явсан. Г.Мөнхбаяр багшийн хувьд олон улсын физикийн олимпиадад Монгол Улсын багаа тав дах жилээ ахлан оролцож байгаа. Мөн дасгалжуулагч багшаар МУИС, ШУС-ийн багш М.Отгонбаатар, Шинжлэх ухааны академийн, физик технологийн хүрээлэнгийн багш Ц.Энхбат багш, ажиглагч багшаар нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг багш нар дасгалжуулж, удирдаж явсан. Биднийг удирдаж, чиглүүлж зааж сургасан багш нар, хамт бэлдсэн багийн хамт олон найзууддаа маш их баярлалаа.

-Энэ жил олон улсын физикийн олимпиадад хэчнээн орны хүүхдүүд оролцсон бэ?

-47 орны 200 орчим хүүхэд, 130 гаруй орчим багш дасгалжуулагч оролцсон. 200 орчим хүүхдээс багаараа медаль авсандаа баяртай байна. Энэ жил олон улсын олимпиадад эхний бөгөөд сүүлийн удаа оролцлоо.

-Ямар улсын хүүхдүүд хүчтэй өрсөлдөгч байсан бэ?

-Хятад, Орос, Өмнөд Солонгос улсын хүүхдүүд маш сайн байсан гэж бодож байна. Олон улсын олимпиадад өөрийн улсдаа тэргүүлсэн шилдэг хүүхдүүд оролцдог. Хамгийн ихдээ нэг улсаас таван хүүхэд оролцох ёстой байдаг юм билээ.

-Олон улсын олимпиад ямар зарчмаар явагддаг вэ?

Исфахан хотод очсон эхний өдрөө бүртгүүлээд нээлт нь болсон. Мөн хоттой танилцсан. Барилгын архитектур түүхэн дурсгалын газрууд нь маш их таалагдсан. Олимпиадын хувьд эхлээд туршилт хийсэн. Термодинамик болон дифракцийн туршилт хийсэн энэ нь таван цаг үргэлжилсэн. Тэгээд нэг өдөр амраад дараагийн өдөр нь онолын шалгалтаа өгсөн. Онолын шалгалтад гурван бодлого ирдэг. Миний хувьд бодлого бодох дуртай. Бодлого нь гайгүй санагдсан. Туршилт жаахан хэцүү байсан.

-Өмнө нь физикийн олимпиадад ямар ямар амжилт үзүүлж байсан бэ?

-2023, 2024 онд Улсын физикийн олимпиадад оролцож, мөнгөн медаль авсан. Азийн физикийн олимпиадад оролцоод тусгай байр эзэлсэн. Энэ жил Казакстан улсад болсон олимпиадаас хүрэл медаль авсан.

-Олимпиаддаа хэрхэн бэлддэг вэ?

-Би онолын бодлогоо өөрөө хувиараа боддог. Манай сургуулийн  физикийн н.Магсар багш туршилтын багаж авч ирсэн түүн дээр туршилтаа хийж байсан. Азийн физикийн олимпиад дөхөөд ирэхээр МУИС дээр туршилтын дадлагаа хийдэг. Олон улсын олимпиадад оролцсон багууд тэр жилд туршсан багажийг худалдаж авч болдог. Монгол Улс 2023 онд Токиод болсон физикийн олимпиадад хэрэглэсэн оптикийн багаж, механик хэлбэлзлийн багаж худалдаж авсан байсан. Түүн дээр бид нар туршилтаа хийсэн.

-Олон улсын олимпиадад хэр хугацаанд бэлдсэн бэ?

-Жилийн өмнөөс олон улсын олимпиадад оролцоно гэж зорилго тавьсан. Тэр үеэс эхлэн бэлдэж эхэлсэн.  Хичээлийнхээ хажуугаар, оройн цагаар бэлддэг байсан. Нэгдүгээр ангиасаа эхлэн математикийг олимпиадад их ордог байсан. Зургадугаар ангиас эхлэн физикийн хичээл орж эхэлсэн үеэс физикийн хичээлдээ дуртай болсон. Өнөөдрийг хүртэл бүх тэмцээн, олимпиадад орох бүрт ээж, аав маань маш их дэмжиж ирсэн. Тэдэндээ маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryWilson 3 цагийн өмнө 188.130.142.59

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

RhondaNovak 4 цагийн өмнө 92.119.193.145

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

DezzyyGuzman 6 цагийн өмнө 185.181.246.143

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

FrederickaFountain 9 цагийн өмнө 46.8.156.27

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

JessicaCervantes 11 цагийн өмнө 188.130.128.156

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

CaraLopez 2024-08-07 188.130.136.76

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

KateHunter 2024-08-07 94.158.190.31

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

AshleyHansen 2024-08-07 45.86.0.240

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

NatalieSmith 2024-08-07 46.8.14.149

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

NicoleAnderson 2024-08-07 46.8.222.235

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

RebeccaBriggs 2024-08-07 188.130.189.39

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2743402

Avatar

санаа 2024-08-07 112.72.8.90

Шинжлэх ухааны гүн бат мэдлэг улс орон болон өөрт тань хамгийн гол шалгуур амжилт үр дүн байх болно шүү. Ард иргэдээ өмд бандаш зардаг үйлээс салгавал түүн шиг их нэмэртэй зүйлгүй билээ. Үүнийг гагцхүү шинжлэх ухааны өргөн гүн мэдлэг л чадна Хичээгээрэй дүү минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж