
Газрын нуранги лхагва гаригийн орой Лунъян районы Вама гэх 82 хүнтэй тосгоны ойролцоо гарсан ба аврах ажилд 160 цэргийнхнийг илгээжээ.
Вама тосгон нь уулын энгэрт голын дэргэд байрласан ба энд газар нурах нь хавар намын хур бороотой үеэр их байдаг аж. Зуны хүчтэй бороо энэ нутагт нэлээдгүй орсон ер нь хагас жилийн дотор хур бараг тасраагүй гэнэ.