Snoop Dogg олимпоор өдөрт 500 мянган доллар олж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2024.08.06-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Snoop Dogg олимпоор өдөрт 500 мянган доллар олж байгаа гэв

Snoop Dogg олимпоор өдөрт 500 мянган доллар олж байгаа гэв

АНУ-ын алдарт реппер "Snoop Dogg" Парисын олимпийг үзүүштэй болгож байгаа хүмүүсийн нэг билээ. Тэрбээр олимпийн онцлох төрлүүдийг үзэж сонирхож, үзэгчдийг хөгжөөж үүнийхээ хажуугаар видео контент хийж байгаа. Гимнастик, элсний волейбол, усан поло гээд бүхий л газраар "тэнэж" буй нэгэн. Мөн олимпийн галт бамбарыг хүртэл аялуулсан. Тэгвэл "Snoop Dogg" энэ бүгдийг зүгээр ч нэг хийгээгүй аж. Тэрбээр олимпийг сурталчилсныхаа төлөө өдөрт 500 мянган ам.доллар авч байгаа гэнэ.

Х дээр нэгэн хэрэглэгч "Би оройн зоогны үеэр ‘NBC’ телевизийн захирлын хажууд суусан юм. Түүний хэлснээр ‘Snoop Dogg’ олимпийг сурталчилсныхаа төлбөрт өдөрт 500 мянган ам.доллар авч байгаа" гэв. Үүнийг нь спортын бизнесийн сурвалжлагч Даррен Ровелл баталж "Үнэн юм шиг сонсогдож байна. Саяхан надаас хэн нэгэн ‘Snoop Dogg’ хэдийг олж байгааг асуусан. Миний санаанд орж ирсэн хамгийн эхний дүн нь 10 сая ам.доллар байсан" гэжээ.

АНУ-ын "NBC" телевиз "Snoop Dogg"-ийг тусгай сурвалжлагчаараа томилсон билээ.

Ровелл ч хол зөрсөнгүй. Олимпийн наадам 16 хоног үргэлжлэх бөгөөд "Snoop Dogg" энэ хугацаанд "NBC" телевизээс найман сая ам.доллар олох тооцоотой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж