Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.06-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж байна

Хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж байна

Хувьцааны ханш Даваа гаригт огцом унасан бөгөөд “Dow Jones Industrial Average”-ын мэдээлснээр  АНУ-ын эдийн засаг хурдацтай унаж байна. Улмаар дэлхийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид хувьцаагаа худалдах үйл явц өрнөж, сүүлийн хоёр жилийн хамгийн муу үр дүнтэй өдөр гэж тэмдэглэгджээ.

“Dow” индекс 1033.99 нэгж буюу 2.6 хувиар буурч 38703.27 нэгжид хүрсэн байна. “Nasdaq” нийлмэл индекс 3.43 хувиар буурч 16,200.08 нэгжид хаагдсан бол “S&P 500” индекс 3 хувиар буурч 5,186.33 нэгжид хүрсэн байна.
Цэнхэр чип “Dow” болон “S&P 500” индексүүд 2022 оны есдүгээр сараас хойшхи хамгийн том алдагдлаа хүлээжээ. Японы хөрөнгийн зах зээл 1987 онд Уолл Стритийн хар Даваа гаригаас  хойших хамгийн хурдан уналт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчид дэлхийн зах зээл дэх үймээн самуунаас болгоомжлоход нөлөөлж байна.
Дэлхийн зах зээл Даваа гаригт огцом унасны гол буруутан нь АНУ-ын эдийн засгийн уналтаас айх айдас байв. Холбооны нөөцийн сан эдийн засгийн удаашралыг дэмжихийн тулд бодлогын хүүгээ бууруулснаас хойш өнгөрсөн долоо хоногт тус улсын Төв банк бодлогын хүүгээ сүүлийн 20 жилд байгаагүй өндөр түвшинд барихаар шийдсэн. Энэ нь ханшийн бууралтанд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнээд байна.

Хөрөнгө оруулагчид мегакап технологийн хувьцаа болон  хиймэл оюун ухааны хувьцаагаа үргэлжлүүлэн зарж байна. Учир нь технологийн хувьцаанууд Даваа гаригт мөн адил хамгийн муу үзүүлэлттэй байлаа.

Nvidia Даваа гаригт 6.4 хувиар унаж, 52 долоо хоногийн дээд цэгээсээ бараг 29 хувь хүртэл буурчээ. Уоррен Баффетын Berkshire Hathaway компани iPhone үйлдвэрлэгчийн хувьцаагаа хоёр дахин бууруулсны дараа Apple компанийн хувьцааны ханш 4.8 хувиар буурсан байна. Бусад хувьцаа болох Tesla 4.2 хувь, Super Micro Computer 2.5 хувиар буурсан байна. Эдийн засгийн уналт, геополитикийн тодорхойгүй байдал, Японы иенийн ханшийн өсөлтөөс үүдэн хувьцааны ханш унаснаар “S&P 500” болон “Dow” индекс унасны өөр нэг хүчин зүйл гэж эдийн засагчид тайлбарласан байна.

 

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж