Бангладешийн жагсагчид армийн даргатай уулзахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.06-нд нийтлэгдсэн

Бангладешийн жагсагчид армийн даргатай уулзахаар болжээ

Бангладешийн жагсагчид армийн даргатай уулзахаар болжээ

Шейх Хасина ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон тул түр засгийн газар байгуулна гэж цэргийн армийн удирдлагууд зарласан байна. Үүний дараа жагсаал зохион байгуулагчид армийн дарга генерал Вакер-Уз-Замантай уулзахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн шөнө /2024.08.05/ Хасина албан тушаалаасаа огцорч, Бангладешаас зугтсан. Үүний өмнө олон зуун хүн ажлын байрны хөнгөлөлттэй квотыг эсэргүүцсэн жагсаалын үеэр амиа алдсан тул жагсаал нь Хасинаг унагах зорилготой хөдөлгөөн болон өргөжсөн юм. Хасина огцорсноор Бангладешийн иргэд баяр тэмдэглэж байна.

Заман орон нутгийн цагаар Мягмар гаригийн үд дунд (GMT 06:00) жагсаал зохион байгуулагчидтай уулзахаар төлөвлөж байна гэж армийн мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр хэлэхдээ, “Хасинагийн  Авами лигийг эс тооцвол бусад улс төрийн томоохон намуудын удирдагчидтай хэлэлцээ хийж, цаашдын арга замын талаар ярилцсан бөгөөд ерөнхийлөгч Мохаммед Шахабуддинтэй хэлэлцээ хийх гэж байна” гэв.  Ерөнхийлөгч Шахабуддины хувьд түр засгийн газар байгуулахын тулд бүх нам, сонирхогч талуудтай зөвлөлдсөний дараа аль болох хурдан сонгуулийг явуулна гэжээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр оюутан, залуус нас барсан хэргийг Заман шалгана гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн түр засгтйн газар байгуулах бол ерөнхий зөвлөхөөр Мухаммед Юнусыг томилох хүсэлтэй байгаагаа жагсаал зохион байгуулагчид мэдэгджээ. Юнус нь Нобелийн шагналтан бөгөөд өөрийн төрийн бус байгууллагаар дамжуулан хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэдэг.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж