3х3: Уорти Де Йонгийн "алтан" шидэлт францчуудыг гонсойлгов

Парисын олимп-2024

3х3: Уорти Де Йонгийн "алтан" шидэлт францчуудыг гонсойлгов

3х3: Уорти Де Йонгийн "алтан" шидэлт францчуудыг гонсойлгов

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн тун гайхалтай болж өнгөрлөө. Эрэгтэй багуудаас Нидерландын шигшээ баг, эмэгтэй багуудаас Германы шигшээ баг түрүүлж, түүхэнд нэрээ үлдээв. Хагас шигшээ болон шигшээ тоглолтууд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, уулга алдуулсан.

Эрэгтэй шигшээ багуудаас хагас шигшээд Латви, Франц, Нидерланд, Литви дөрөв үлдсэн. Эхний тоглолт хэсгийн шатыг тэргүүлсэн Латви болон эзэн орон Францын хооронд болж, 21-14 гэсэн харьцаатай Франц ялалт байгуулав. Тоглолтыг илүү баг нь болох Латви оноогоор тэргүүлж эхэлсэн ч францчууд алсын зайн шидэлтийг алдахаа мэдэхгүй амжилттай гүйцэтгэж, онооны зөрүүг арилгаад зогсохгүй өөрсдөө илүү гарсан. Үнэхээр Латвид боломж олгоогүй. Уг нь Америк, Серби хасагдсан учир Латвийг түрүүлэх өндөр магадлалтай боллоо гэж ярьж байсан ч Францын шигшээ нутаг дээрээ тэдний замд саад хийн өөрсдөө финалд хүрсэн юм.

Нөгөө талд Нидерландын шигшээ баг Литвийг асуудалгүй дийлж, 20-9 гэсэн харьцаатай хожсоноор финалд шалгарсан.

Уорти Де Йонгийн финалын тоглолтод хийсэн хожлын шидэлт

Финалын тоглолт эхлэхээс өмнө Плас де ла Конкорде үзэгчдээр дүүрч, багтаж ядсан. Кармело Энтони, Дөрк Новитцки, Пау Гасоль тэргүүтэй одод ирж, үзэж сонирхов. Тоглолт ч эхэлж, хоёр баг ээлж дараалан оноо авч, төгсгөл хэсэгт Францын шигшээ ялимгүй илүүрхэж, онооны тэргүүллийг авсан. Нутаг дээрээ гэсэн шиг үзэгчдийн дэмжлэг, уухай Парис хот даяар цуурайтаж, талбай дээр байгаа тоглогчид ч нөлөөлж, уур амьсгал ширүүссэн. Францын шигшээ яг оноо салах мөчид Нидерландаас Арвин Слагтер алсын зайн шидэлтийг амжилттай болгож, францчуудын чимээг дарав. Тоглолтын цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Франц нэг оноо илүү гарсан ч улбар шаруудын лидер Уорти Де Йонг хариуг нь барьж, тэнцүүлсэн. Улмаар тоглолт үндсэн цагт 16-16 гэсэн харьцаатай тэнцлээ. Нэмэлт цагийн эхлэлд Францаас эхний оноог авсан ч Уорти Де Йонг шууд хожлын төлөө тэмүүлж, хоёр онооны шидэлтийг хэцүү байдлаас амжилттай гүйцэтгэн 18-17 гэсэн харьцаатай ялсан юм. Түүний итгэмээргүй гайхалтай шидэлт Плас де ла Конкордед чуулсан францчуудыг чимээгүй болгож, алтан медалийг нь "булаасан" гэх хилсдэхгүй.

Эрэгтэйчүүдийн хүрэл медалийг Литвийн баг хүртсэн. Ингэхдээ тэд Токиогийн олимпийн аварга Латвийг буулган авчээ.

Эмэгтэй шигшээ багуудаас хагас шигшээд Герман, Канад, Испани, АНУ үлдсэн. Хагас шигшээн эхний тоглолтод Герман Канадыг ялж, финалд шалгарав. Дэлхийн чансааг тэргүүлэгч эгч дүү Плуффтэй Канадын шигшээд тооны харьцааг тэнцүүлэх боломж байсан ч тэд ашиглаж чадаагүй. Улмаар Германы шигшээ 16-15 гэсэн харьцаатай ялалт байгуулжээ.

Олимпоос өмнө Канадын шигшээг түрүүлэх өндөр магадлалтай багаар нэрлэж байв.

Харин нөгөө талд Испани, Америк таарч, цаг сунгаж, хүчийг үзсэнээс Испанийн шигшээ баг 18-16 гэсэн харьцаатай хожив. Олимпийн аваргаа хамгаалагч Америкийн бүсгүйчүүд хэсгийн шатанд тун тааруу тоглож, сүүлийн өдөр хасагдах шатанд шалгарсан билээ. Ийнхүү финалд Герман, Испани хоёр үлдэж, Дөрк Новитцкигийн нүдэн дээр нутгийн баг нь алтан медалийн эзэд болжээ. Тоглолтын сүүлийн мөчид Испаниас тооны харьцааг тэнцүүлэх шидэлтээ алдаж, 17-16 гэсэн харьцаатай хожигдсон аж.

Хүрэл медалийн төлөө Америк, Канад хоёр тоглож, 16-13 гэсэн харьцаатай Америк хожиж, хоёр олимп дараалан медаль хүртэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LisaSpencer 2024-08-06 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-06 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

StacySmith 2024-08-06 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGordon 2024-08-06 46.8.23.225

Харуулах боломжгүй.

Avatar

LindaJohnston 2024-08-06 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

EmnineWoodard 2024-08-06 46.8.11.95

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaHall 2024-08-06 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieMiller 2024-08-06 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilson 2024-08-06 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

SaraPierre 2024-08-06 45.15.73.123

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-06 46.8.106.209

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferStill 2024-08-06 213.226.101.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSilva 2024-08-06 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaAnaya 2024-08-06 185.181.245.92

Харуулах боломжгүй.

Avatar

DanaLee 2024-08-06 188.130.129.144

Харуулах боломжгүй.

Avatar

MarilynCordero 2024-08-06 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

RachelSmith 2024-08-06 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

ShariRatcliff 2024-08-06 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyBlair 2024-08-06 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

DanaSmith 2024-08-06 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

DianaSharma 2024-08-06 2.59.50.230

Харуулах боломжгүй.

Avatar

DeannaDrey 2024-08-06 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBaker 2024-08-06 109.248.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

JudyJohnson 2024-08-06 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnnTomlin 2024-08-06 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

DeepthiPerez 2024-08-06 45.15.73.142

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDaniels 2024-08-06 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyTaylor 2024-08-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

CathyFreeman 2024-08-06 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

ViridianaBurns 2024-08-06 45.15.72.122

Харуулах боломжгүй.

Avatar

MusheeraGanschow 2024-08-06 45.11.21.224

Харуулах боломжгүй.

Avatar

KatieBrewer 2024-08-06 46.8.110.142

Харуулах боломжгүй.

Avatar

TracyTurner 2024-08-06 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

EstherRobinson 2024-08-06 109.248.143.59

Харуулах боломжгүй.

Avatar

VivCyprien 2024-08-06 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilson 2024-08-06 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaNovak 2024-08-06 92.119.193.145

Харуулах боломжгүй.

Avatar

DezzyyGuzman 2024-08-06 185.181.246.143

Харуулах боломжгүй.

Avatar

FrederickaFountain 2024-08-06 46.8.156.27

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaCervantes 2024-08-06 188.130.128.156

Харуулах боломжгүй.

Avatar

CaraLopez 2024-08-06 188.130.136.76

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHansen 2024-08-06 45.86.0.240

Харуулах боломжгүй.

Avatar

NatalieSmith 2024-08-06 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAnderson 2024-08-06 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaBriggs 2024-08-06 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

ShamekaRhodes 2024-08-06 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KendraSmith 2024-08-06 188.130.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWarren 2024-08-06 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWilson 2024-08-06 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWebb 2024-08-06 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

AliCarter 2024-08-06 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

LeahAnton 2024-08-06 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-08-06 185.181.244.74

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWood 2024-08-06 188.130.128.9

Харуулах боломжгүй.

Avatar

HollyHarris 2024-08-06 194.35.113.91

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyYoung 2024-08-06 188.130.220.153

Харуулах боломжгүй.

Avatar

LindaCortez 2024-08-06 188.130.136.67

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHouston 2024-08-06 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherPrinsen 2024-08-06 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

TinaMcgee 2024-08-06 45.84.176.19

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaCarter 2024-08-06 188.130.128.225

Харуулах боломжгүй.

Avatar

AmyCrockett 2024-08-06 109.248.167.184

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBaca 2024-08-06 46.8.110.111

Харуулах боломжгүй.

Avatar

KateSmith 2024-08-06 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

JodiJohnson 2024-08-06 45.81.136.205

Харуулах боломжгүй.

Avatar

AnaNinoschka 2024-08-06 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

Mogol 2024-08-06 139.5.219.229

Ta nariin yalj baisan baguud bugd medaliin toloo yavj bn. Er ni holbombogoos busad sport olimpd medal avch bj ard tumen uneldeg. Humuus uls toroos zalhsan. Ahiad ur huuhdiinhee ireeduig hulgailaad uzeerei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж