"Монгол Улс хөгжвөл хөгжихөөр гадаад таатай орчин бүрдчихсэн байна"

"Монгол Улс хөгжвөл хөгжихөөр гадаад таатай орчин бүрдчихсэн байна"

"Монгол Улс хөгжвөл хөгжихөөр гадаад таатай орчин бүрдчихсэн байна"

 Ойрын  өдрүүдэд Монгол Улсад айлчлах гадаадын зочдын цуваа тасрахгүй байна. АНУ-ын ТНБД, ШХУ-ын Холбооны Ерөнхийлөгч, Филиппиний Гадаад хэргийн сайд, Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга гээд гадны зочид олноороо ирж байна.  Эдгээр айлчлалын араас болох айлчлалуудыг базаж дүгнэсэн, олон улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэх зэргийг хөндөж ахмад Элчин сайд, олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй  ярилцлаа.


 

-Монгол Улсын гадаад харилцааг сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирч байгаа гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Сүүлийн жилүүдийн гадаад харилцааг хэрхэн дүгнэж байна?

-Сүүлийн жилүүд гэлтгүй Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа тасралтгүй прогрессоор урагшилж ирсэн гэж байнга бичдэг, тэмдэглэдэг. Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ууд, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьяатай гэж би судлаачийн хувьд ч, дипломатчийн хувьд ямагт өөдрөгөөр үнэлдэг. Ковидын хоёр жил, мөн Орос-Украины дайн, Өрнө-Дорнын геополитикийн хуваагдал зөрчил тэмцэл гээд сүүлийн 4 жилийн фонон дээр авч яривал Монгол Улсын гадаад бодлого огцом идэвхжиж, эрчимтэй урагшилсан дүр зураг бууна. Тэр өнцгөөс асууж байгаа бол  гадаад бодлого, гадаад харилцаа нэн эрчтэй урагшилж байна. Үнэхээр  бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг тэр чадвараа дэлхий дахинд нотлон харуулж чадаж байна гэж дүгнэж болно.

-Хамгийн сүүлд АНУ, Швейцарь, Филиппин улсын төлөөлөл хоногийн зайтай айлчилж байна.Ийм тохиолдол ховорхон байсан санагдаж байна?

-Үнэхээр гайхалтай үйл явдал түүхэнд тохиож байна. Ийм ойр ойрхон, нэг нь айлчлаад дуусаагүй, зочид буцаагүй байхад нөгөө нь Улаанбаатарт газардаж байдаг, нэгэн зэрэг ийм олон зочид төлөөлөгчид айлчлахаар нэг дор цугларч байсан тохиолдол АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эс тооцвол түүхэнд байгаагүй. Та бүхэн ажигласан байх АНУ-ын ТНБД айлчлаад ГХЯ-нд хэлэлцээ, хэвлэлийн хурал хийж байхад Төрийн ордны баруун жигүүрт Швейцарийн далбаа тодоос тод гэрэлтэж байсан даа.

Төрийн ордонд Америкийн хүндэт зочныг Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж байх мөчид гадна талд нь ШХУ-ын далбаа мандаж, Чингис хаан аэрпорт дээр ШХУ-ын Холбооны Ерөнхийлөгч морилон ирж байлаа. Энэ бол сонин давхцал, бас тэр бүр тохиогоод байхгүй.

ШХУ-ын Холбооны Ерөнхийлөгчийг Чингис хаан музейд зочлон айлчлалаа үргэлжлүүлж байхад тэр орой нь Филиппиний Гадаад хэргийн  сайд Чингис хаан аэрпорт дээр газардаж байсан гээд онцолбол олон зүйл ярьж болно. Тийм учраас 2024 оны зуны энэ сарууд гадаад харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ гэж үзэж байна. АНУ-Монголын харилцаа шинэ шатанд гарч байгааг бид өдөр бүр харж байна” хэмээн ноён Энтони Блинкен тэмдэглэсэн нь айлчлалдаа өгсөн гол дүгнэлт болов уу. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ШХУ-ын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо гэсэн дүгнэлт айлчлалын дүнгийн баримт бичиг явж байна лээ. Филиппинтэй Зүүн өмнөд Азид бас нэг томхон гуравдагч хөрш маань гарч ирж байгаа юм байна гэх сэтгэгдэл төрүүлсэн айлчлал боллоо хэмээн үзэж байна.

-Монгол Улс гуравдагч хөршийн бодлого болоод олон талт харилцаагаа аль болох хөгжүүлэхийг зорьж ирсэн. Ар араасаа хөврөх гадаад харилцаа үүний баталгаа болж байна уу?

-Харин тийм. Монгол Улсын гадаад байдал, гадаад орчин бэхжиж байна. Гуравдагч хөрш гэдэг ойлголт тэлж, агуулга нь баяжиж байна гэдгийг л энэ олон айлчлалууд харуулж байна. Гуравдагч хөрш гэдгээр өмнө нь ямагт өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудыг ойлгож байсныг эерүүлсэн алхмыг 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам, Лаост хийсэн Төрийн айлчлалаараа нотлосон. Гуравдагч хөрш гэдэгт эртний анд нөхөр, уламжлалт найрсаг харилцаат, бүс нутгийн тэргүүлэх улс Вьетнамыг нэрлэсэн нь гадаад бодлогын нэг тод зөв алхам болсон. Гуравдагч хөрш гэдэг нь хоёр хөршөөс гадна ямар ч улс орон байж болно, заавал ардчилалд суурилах албагүй, нээлттэй, хэнтэй ч найрсгаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгийн нотолгоо болсныг тэмдэглэх нь зөв болов уу.

-Гадна дотны төлөөлөгчид ирэх нь нэг хэрэг үр дүн, өгөөж нь юу байна вэ?

-Үр дүн гэсэн асуулт өөрөө их учиртай. Мөнгөн дүн, эсвэл монголчуудын аж амьдралыг дээшлүүлэх тусламж гэж ярих гэж байгаа бол арай эрт байна. Миний үзэхээр гол үр дүн бол гуравдагч хөршүүдийн томхон сонирхол Монголд эргэлтгүй орж ирлээ, хамтын ажиллагаа цаашаа дардан замаар урагшлах юм байна. Тэд Монголд ач холбогдол өгч байна гэсэн итгэлийг бидэнд төрүүллээ гэж хэлэх байна.  Мөнгөн дүнгээр хэмжихээргүй их ач холбогдолтой айлчлалууд хэрэгжлээ гэдгийг л тэмдэглэе. Та бүхэн айлчлалын дүнгийн мэдээллийг чөлөөтэй авч байгаа бол Монгол Улс маань олон улсын харилцаанд хэрдээ тохирсон идэвхтэй тоглогч болж, тэр нь алхам алхмаар тэлж томорч, тэр хэрээрээ даян дэлхийд Монгол маань танигдаж, Монгол гэж Азийн цээжинд эх газарт түгжигдсэн, хоёр их гүрнээр хүрээлэгдсэн бага жижиг улс олон улсын анхаарлын төвд орж ирж байна гэдэг чинь нь гол үр дүн өгөөж нь гээд товчхон хариулах байна даа.

-Тухайлбал Франц улстай байгуулсан хэлэлцээр одоо ч удааширалтай байна. Хамтарсан Засгийн газраас хүлээх хүлээлт олон улстай хамтарч ажиллах тал дээр юу байна вэ?

-Монгол-Францын харилцааны тухайд харин ч бахдалтайгаар тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөн дээр Монгол-Францын харилцаа цоо шинэ түүхэн үе шатандаа гарсан. 2023 онд Францын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа Монгол Улсад Төрийн айлчлал хийж, ердөө хэдхэн сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Францад мөн Төрийн айлчлал (Төрийн айлчлал анх удаа) хийсэн, Монгол Улсын хувьд Франц нь чухал гуравдагч хөрш гэж бид нэрлэсэн бол Франц нь Монгол Улсыг Онцгой түнш хэмээн тодорхойлсон.

Нэмээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэхүү тодорхойлолтоо улам баяжуулж Европ дахь дотно итгэлт түнш, Онцгой эрхэт түншлэлийн харилцаатай хоёр улс гэсэн нь 2023 оны оны онцлох түүхэн үйл явдлын нэг гарцаагүй мөн шүү дээ. Тэгвэл саяхан даа Парист олимпийн нээлтэд оролцох үед хоёр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Э.Макрон нар тусгайлсан уулзалт хийсэн.

“Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнүүд, олон улсын харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал БНФУ-ын Ерөнхийлөгчийн 2023 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард БНФУ-д хийсэн Төрийн айлчлалуудаар ярилцаж тохиролцсон ажлуудын явцын талаар санал солилцож, олон чухал төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг хоёр улсын Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв. Цаашид харилцан хэрэгжүүлсэн Төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон төслүүдийг бодит үр дүнд хүргэхэд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн уул уурхай, цэвэр эрчим хүч, харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо” гээд уулзалтын албан мэдээнд байсныг та бүхэн уншсан байх.“Хамтарсан Засгийн газраас хүлээх хүлээлт” гэдэг дээр би нэмж олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Ярилцлагын эхэнд тэмдэглэн хэлснээ давтая. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ууд, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирсэн гавьяатай гэж би хэлсэн. Тэр гавьяат үйлсийг үргэлжлүүлнэ, бүр шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдагаад удаагүй байхад хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр олон сайхан амлалт өгсөн. Хэр бодиттой байх вэ?

-Хэрэгжих болтугай л гэж ерөөе. Бид хоёр гадаад бодлого, гадаад харилцааны сэдвээр ярилцаж байна. Монгол Улсын ГХЯ, Дипломатын алба энэ улсад, энэ ард түмэнд гадаад таатай орчныг нь бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, аюулгүй байдлаа бэхжүүлэх, түнш хамтран ажиллагсадыг нь нээх, авчрах, нэмэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тавих, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өсгөх, улам илүү таниулах тал дээр ажилласаар ирсэн. Хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, тэр орчноо найдвартай байлгах, итгэлийг нь олох, тэгснээрээ илүү их хөрөнгө оруулалт татах нь дан ганц ГХЯ, Дипломатын албаны үүрэг биш шүү дээ. Гадаад бодлогоороо тийм орчныг бүрдүүлэх хөрс суурийг нь тавиад өгчихлөө, цаашаа эдийн засгийн салбарынхан, бизнесийнхэн тэр хөрөнгө оруулалтыг нь хөрсөн дээрээ зөв шингээж, үр дүнг нь үзэж, хөрөнгө оруулалтыг нь хууль эрх зүйн хувьд баталгаатай хамгаалж, байлгах,торгоох нь хуулийн салбарынхны үүрэг. Түүнийгээ л давтмаар байна. Тэр олон сайхан амлалтыг нийт монголчууд, монголын бүх улс төрчид, бизнесчид хамтын хүчээр хэрэгжүүлээсэй.

-Хоёр хөршийн хамаарлаас давж гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг томоохон төслүүд дээр татах асуудлыг олон жил ярьж байна. Бодит үр дүн сул байгаагийн шалтгааныг юу гэж харж байна?

-Бодит үр дүн сул гэж би шууд дүгнэж чадахгүй. Бүх нийтээрээ хөдлөж байж бүтэх үйлс гэж дээр хэллээ. Олон улсын харилцааны нөхцөл байдал нөлөөлөх нь мэдээж боловч бүтэх бүтэхгүйн 90 хувь нь монголчууд биднээс шалтгаална. Өнөөдөр хөгжвөл хөгжихөөр тийм гадаад таатай орчин бүрдчихсэн байна. Бидэнд дайсан улс гэж алга. Бүх улс оронтой найрсаг харилцааг нэгэн зэрэг барьж чадаж байна. Хоёр хөршийн хооронд, хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэрийг зөв барьж ажиллаж байна. Монгол Улсын нэр хүнд олон улсад өндөр байна. Монголчууд гадаадад зорчих, гадаадад ажиллаж амьдрах эрх нь нээллтэй баталгаатай байна.

Юугаар дутлаа гэхэв. Гэтэл эдийн засаг сулхан, иргэдийн аж амьдрал сайжралыг олохгүй будилж байгаа бол түүнд гадаад бодлого огтоос буруугүй.

-Цаашид гадаад харилцаан дээрээ анхаарах шаардлагатай асуудал юу байна?

-Гадаад харилцааны сахилга гэж би бичдэг, үглэдэг. Олон түншийг мөргөлдүүлдэг, олон тийшээ харж олон амладаг, гадаад харилцааг нэг цонхны бодлогоор явуулдаггүй, ГХЯ-ны санал зөвлөмжийг үл тоодог гээд ялих ялихгүй дутагдлаа ч засчихад бүх ажил бүтнэ. Гадаад харилцааны төв байгууллага нь хоёр талын хамтын ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьдаг байгаасай, салбарын яамдын гадаад хамтын ажиллагаа нь Төрийн нэгдсэн гадаад бодлогодоо захирагдаж байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

86 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхтайван 2024-08-06 66.181.190.250

Нэг их сайн ажилсан биш гол санаа нь гадаад улсууд монголын байгалийн баялагт л бүх орон шунаж бнаа хө манайх шиг төрд нь мөнгө хахвал авч бдаг улс орон хаан ч бхгүй хуурамч дуртай дүртэй улс элээ шиг монгол нутаг дээр эргэлдэж оюутолгой шиг юум болох гээд л бна гэж харж бгаа шүү би

Avatar

LisaSpencer 2024-08-06 45.15.73.130

Харуулах боломжгүй.

Avatar

EveWeaver 2024-08-06 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

StacySmith 2024-08-06 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGordon 2024-08-06 46.8.23.225

Харуулах боломжгүй.

Avatar

LindaJohnston 2024-08-06 46.8.106.75

Харуулах боломжгүй.

Avatar

EmnineWoodard 2024-08-06 46.8.11.95

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaHall 2024-08-06 109.248.128.71

Харуулах боломжгүй.

Avatar

CarrieMiller 2024-08-06 92.119.193.81

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaWilson 2024-08-06 109.248.204.62

Харуулах боломжгүй.

Avatar

SaraPierre 2024-08-06 45.15.73.123

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaHarris 2024-08-06 46.8.106.209

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferStill 2024-08-06 213.226.101.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSilva 2024-08-06 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaAnaya 2024-08-06 185.181.245.92

Харуулах боломжгүй.

Avatar

DanaLee 2024-08-06 188.130.129.144

Харуулах боломжгүй.

Avatar

MarilynCordero 2024-08-06 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

RachelSmith 2024-08-06 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

ShariRatcliff 2024-08-06 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyBlair 2024-08-06 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

DanaSmith 2024-08-06 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

DianaSharma 2024-08-06 2.59.50.230

Харуулах боломжгүй.

Avatar

DeannaDrey 2024-08-06 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBaker 2024-08-06 109.248.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

JudyJohnson 2024-08-06 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnnTomlin 2024-08-06 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2024-08-06 66.181.183.233

Баярхүүгийн Гадаад ертөнц Баруун Европ ижил Хүйстэн, Сатануудыг дэмжсэн Солиорсон Ертөнц болж Дэлхийн элэг доог болжийно_Америк, Барууныхан,,,,Монголд хэзээч сайн зүйл авчирахгүй Колончилох зорилго агуулж манай Байгалийн баялагт шүлсээ савируулж л яваа,

Avatar

зочин 2024-08-06 66.181.180.171

Барууны орнуудыг дуурайж хоёр хөршөө үзэн ядаж л бүү тэнэгрээрай

Avatar

DeepthiPerez 2024-08-06 45.15.73.142

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDaniels 2024-08-06 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyTaylor 2024-08-06 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

CathyFreeman 2024-08-06 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

ViridianaBurns 2024-08-06 45.15.72.122

Харуулах боломжгүй.

Avatar

MusheeraGanschow 2024-08-06 45.11.21.224

Харуулах боломжгүй.

Avatar

KatieBrewer 2024-08-06 46.8.110.142

Харуулах боломжгүй.

Avatar

TracyTurner 2024-08-06 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

EstherRobinson 2024-08-06 109.248.143.59

Харуулах боломжгүй.

Avatar

VivCyprien 2024-08-06 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilson 2024-08-06 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaNovak 2024-08-06 92.119.193.145

Харуулах боломжгүй.

Avatar

DezzyyGuzman 2024-08-06 185.181.246.143

Харуулах боломжгүй.

Avatar

FrederickaFountain 2024-08-06 46.8.156.27

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaCervantes 2024-08-06 188.130.128.156

Харуулах боломжгүй.

Avatar

CaraLopez 2024-08-06 188.130.136.76

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHansen 2024-08-06 45.86.0.240

Харуулах боломжгүй.

Avatar

NatalieSmith 2024-08-06 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAnderson 2024-08-06 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaBriggs 2024-08-06 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

ShamekaRhodes 2024-08-06 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KendraSmith 2024-08-06 188.130.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWarren 2024-08-06 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWilson 2024-08-06 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWebb 2024-08-06 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

AliCarter 2024-08-06 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

LeahAnton 2024-08-06 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-08-06 185.181.244.74

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWood 2024-08-06 188.130.128.9

Харуулах боломжгүй.

Avatar

HollyHarris 2024-08-06 194.35.113.91

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyYoung 2024-08-06 188.130.220.153

Харуулах боломжгүй.

Avatar

LindaCortez 2024-08-06 188.130.136.67

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHouston 2024-08-06 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherPrinsen 2024-08-06 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

TinaMcgee 2024-08-06 45.84.176.19

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaCarter 2024-08-06 188.130.128.225

Харуулах боломжгүй.

Avatar

AmyCrockett 2024-08-06 109.248.167.184

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBaca 2024-08-06 46.8.110.111

Харуулах боломжгүй.

Avatar

KateSmith 2024-08-06 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

JodiJohnson 2024-08-06 45.81.136.205

Харуулах боломжгүй.

Avatar

AnaNinoschka 2024-08-06 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-06 66.181.189.116

өвөө амар.хоцрогдсн

Avatar

Нэргүй 2024-08-06 103.57.94.106

энэ олон айлчлалаар юу хүсэхээ яаж ямар ажил болгохоо чадахгүй мэдэхгүй ангайгаад. хөдөөний оркууд хотод орж ирсэнч хөдөө хоцрогдол нь ерөөс арилахгүй вайнаа

Avatar

Chhhh 2024-08-06 202.9.41.28

Хогийн Mанжын хонцийн шээс х***а жингэр бузар бузраа үнлэгчиын баасууд хулгай шаас худлаа томрсон баасууд далдаруулна.

Avatar

Нэргүй 2024-08-06 202.126.90.132

х***а = үмхий орос

Avatar

Иргэн 2024-08-06 202.126.89.182

Сайхан ярилцлага болжээ. Чухал дүгнэлтүүдийг анхаараасай. Нэг цонхны бодлогоо тууштай барих нь маш чухал. Дээр нь гадаад түншүүддээ амласан, тохиролцсоноо ягштал хэрэгжүүлдэг болмоор байна.

Avatar

Поп худалч гар 2024-08-06 85.239.234.113

Соц-н үед Мао-г шүтээл гэрийнхээ ханан дээр наачихсан дахин шүтээд явж байсан гар дараа нь Оросыг шүтээл. Ямар ч тогтворгүй, худлаа, поп нөхөр дөө. Тэтгэвэрээ сайхан авсан шиг, ногоо тариад амьдрах хэрэгтэй. Ард түмэн маш ухаантай, олон нүдтэй шүү. Одоо наад худлаа цэцэрхэл, попролтоо боль. Дараачийн ертөнцөө сайн бэлд

Avatar

Зочин 2024-08-06 202.9.46.115

золбин х***а шээс юу хуцаад байнаа золбин хятадууд Монголд шургалвал хоолойг нь тасдаад зайлуулах сонголт Монголд байгаа хар хятадууд Монгол руу сарвайсаар бид тэднийг устгахад бэлэн vv???????,

Avatar

Haha 2024-08-06 103.168.34.143

😂😂😂

Avatar

Сэтгүүлч. Дээд сургууль 2024-08-06 202.126.89.140

орос хөгжүүлэхгүй байна гээгүй билүү

Avatar

Нэргүй 2024-08-06 66.181.185.141

Женког Ерөнхийлөгч болон тоглож байхад манай гадаад харилцаа ч навсайтлаа унасан шүү ! 25 улст Элчин Сайдаа томилохгүй баларч байсан даа. Тэр нь ч Путлерийн даалга вар л даа !!! Орос бол манай 3 дахьч хөршийн бодлогыг 113 жил эсэргүүцсэн, тасалдуулсан, талцуулсан энэ талаа р үнэндээ Монголыг дайсагнаж ирсэн юм шүү дээ !!!¡

Avatar

Нэргүй 2024-08-06 103.57.92.164

одоо Дайн тулааны санхүүжүүлэгч , Олимпоо ч хийж чадахгүй болсон *Сатан ,Ижил хүйстэн , Хүчирхийллийг* илт дэмжсэн Солиотой Ертөнц бол Баруун Европ болж хувираад байна, хуурамж Ардчилал _Хүний Эрх явуургүй болж , Орос, Хятад, Энэтхэг, Саудын Араб, Бразил гэсэн Хүчирхэг ЭЗ-тай Улс орнуудыг дэмжсэн ихэнхи Улс орнууд Америк, Барууны орнуудаас зайгаа барьж эхлэнгүүт Америк, Барууныхан Монгол руу анхаарлаа хандуулж эхэллээ,

Avatar

Haha 2024-08-06 103.168.34.143

UNEN

Avatar

Ggggg 2024-08-06 202.9.40.90

Хогийн Манж х***а хог шаарууд х***а түлхээср нам төрийн толгойд шаасн
Ардын нам ардын хувьсгал болж эх орон ард түмнээ дарлалаас гардаг нам

Avatar

Иргэн 2024-08-06 202.21.127.170

Энэ нэг дорсгой нөхөр хаана ч хэзээ ч гэсэн дарга эрх мэдэлтэнг долоож явах юм аа. Төвийг сахина гэсэн ЭБА-г баахан магтаж шуурсан, дараа нь Женког, одоо ХүК нарыг долоож байна. Нэг албан тушаал л горьдож яваа даа

Avatar

Нэргүй 2024-08-06 103.57.95.84

Эмээ уугаачээ,,,чи,,,,,хий хардаг, харддаг хийрхэл чинь хирээс хэтрээд,,,,сэтгэгцийн хурц эмгэг болчих гээд байнаааа,,,,оркоо,,,,,болчихсон ч байхаадаа,,,,,,чааваас,,,,,,

Avatar

Нэргүй 2024-08-06 202.55.191.130

esergeeree gadaad orchin suuliin heden jil togtvortoi unaj baigaa shuu! Orosoor damjih europiin baraa zogsson, hyatadiin ul hudluhiin salbar unaltand orson geed

Avatar

Нэргүй 2024-08-06 66.181.185.158

Хэ хэ. Тэрэнд Монголын дипломат алба буруутай юу. Харин ч тийм сөрөг нөхцөл байдал үүсэхэд Монголд нөлөөлөх таагүй үр дагаврыг ГХЯ бууруулж байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж