Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар өнөөдөр /2024.08.05/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлснээс хойш өнөөдрийн /2024.08.05/ байдлаар 68929 хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е- Mongolia-aap дамжуулан наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш буюу наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68929 хүүхэд бүртгүүлсэн.
Үүнээс
- 5 настай 19056,
- 4 настай 18355,
- 3 настай 17014,
- 2 настай 14500 хүүхэд бүртгүүлсэн байна.
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт суралцсан бол 2024-2025 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас хоёр настай 30894 хүүхэд байна.
Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах бөгөөд орон нутгийн харьяатай иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.
Харин түр оршин сууж байгаа тохиолдолд нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай юм.
Бүртгэлийн эхний шат наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тул иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс өмнө хийлгэхийг анхаарна уу. Хэрвээ Е-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна. Мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia-aap хүлээн авна гэв.
3,595.72




















































Холбоотой мэдээ