Даншиг наадмаар С.Сүхбат, Ц.Өлзийсайхан, Д.Анар нар түрүүлэв

Даншиг наадмаар С.Сүхбат, Ц.Өлзийсайхан, Д.Анар нар түрүүлэв

Даншиг наадмаар С.Сүхбат, Ц.Өлзийсайхан, Д.Анар нар түрүүлэв

“Даншиг наадам- Хүрээ цам” өнгөрсөн амралтын өдрүүдээр Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уламжлалт ёсоор даншиг наадмын хүрээнд үндэсний бөх, өвөрмонгол бөх, буриад бөхөөр бөхчүүд уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэв. Сонирхолтой нь улсын заан С.Сүхбат дээрх гурван бөхийн төрөлд гурвууланд нь өрсөлдсөн юм.


ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД С.СҮХБАТ ТҮРҮҮЛЭВ

Үндэсний бөхийн барилдаанд 252 бөх бүртгүүлэн барилджээ. Улмаар улсын заан С.Сүхбат найман даван түрүүлж, даншигийн арслан цол хүртсэн бол аймгийн арслан Г.Мөнхбаяр долоо даван үзүүрлэж, даншигийн заан болов. Их шөвөгт улсын начин Э.Батмагнай болон аймгийн арслан С.Цогтбаатар үлдэж, даншигийн өсөх идэр начин цолыг хангажээ. Харин дунд шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын начин Б.Суманчулуун, улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Я.Бумбаяр нар үлдсэн аж.

БУРИАД БӨХИЙН БАРИЛДААНД Ц.ӨЛЗИЙСАЙХАН ТҮРҮҮЛЭВ

Буриад бөхийн барилдаанд 107 бөх барилдсанаас цэргийн арслан Б.Өлзийсайхан зургаа даван түрүүлж, цэргийн заан Ө.Батсуурь таван даван үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарчээ.

ӨВӨРМОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААНД Д.АНАР ТҮРҮҮЛЭВ

Өвөрмонгол бөхийн барилдаанд 93 бөх барилдсанаас улсын заан Д.Анар зургаан даван түрүүлжээ. Харин улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Ч.Батчулуун нар шалгарсан аж.

Өчигдөр/2024.08.04/ АПУ ХК-ийн 100 жилийн ойн барилдаанд улсын том цолтой бөхчүүд зодоглож, хурсан олныг цэнгүүлжээ. Үүнээс улсын харцага Б.Цэдэнсодном зургаа даван түрүүлэв. Ингэхдээ үзүүр түрүүнд улсын заан Б.Бат-Өлзийг, тавын даваанд улсын аварга О.Хангайг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс гэхчлэн өнөө цагийн шилдгүүдийг өвдөг шороодуулсан аж. Их шөвөгт улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferStill 2024-08-05 213.226.101.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSilva 2024-08-05 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaAnaya 2024-08-05 185.181.245.92

Харуулах боломжгүй.

Avatar

DanaLee 2024-08-05 188.130.129.144

Харуулах боломжгүй.

Avatar

MarilynCordero 2024-08-05 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

RachelSmith 2024-08-05 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

ShariRatcliff 2024-08-05 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyBlair 2024-08-05 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

DanaSmith 2024-08-05 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

DianaSharma 2024-08-05 2.59.50.230

Харуулах боломжгүй.

Avatar

DeannaDrey 2024-08-05 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBaker 2024-08-05 109.248.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

JudyJohnson 2024-08-05 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnnTomlin 2024-08-05 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

DeepthiPerez 2024-08-05 45.15.73.142

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDaniels 2024-08-05 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyTaylor 2024-08-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

CathyFreeman 2024-08-05 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

ViridianaBurns 2024-08-05 45.15.72.122

Харуулах боломжгүй.

Avatar

MusheeraGanschow 2024-08-05 45.11.21.224

Харуулах боломжгүй.

Avatar

KatieBrewer 2024-08-05 46.8.110.142

Харуулах боломжгүй.

Avatar

TracyTurner 2024-08-05 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

EstherRobinson 2024-08-05 109.248.143.59

Харуулах боломжгүй.

Avatar

VivCyprien 2024-08-05 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilson 2024-08-05 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaNovak 2024-08-05 92.119.193.145

Харуулах боломжгүй.

Avatar

DezzyyGuzman 2024-08-05 185.181.246.143

Харуулах боломжгүй.

Avatar

FrederickaFountain 2024-08-05 46.8.156.27

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaCervantes 2024-08-05 188.130.128.156

Харуулах боломжгүй.

Avatar

CaraLopez 2024-08-05 188.130.136.76

Харуулах боломжгүй.

Avatar

KateHunter 2024-08-05 94.158.190.31

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHansen 2024-08-05 45.86.0.240

Харуулах боломжгүй.

Avatar

NatalieSmith 2024-08-05 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAnderson 2024-08-05 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaBriggs 2024-08-05 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

01 2024-08-05 203.91.116.130

АПУ-гийн баяраар у.н Цэдэнсодном бүх томчуудыг цувруулаад хаячихсан гэнэ дээ, үнэмшил багатай л юм.

Avatar

Vggfddd 2024-08-05 202.9.40.90

Манж х***а дарлал түрэмгийлэл-с чөлөөлж
Монголын ардын хувьсгал тэмцэл ялж ардын чөлөөлөх арм
Ялалт байгуулсан. Ардын хувьсгал ялсны баяр наадамаа хийдэг монголчуудад өсөрхөж ардын хувьсгалыг эсрэгүүцэж манж хужаагуудын зохиосон ажиллагаа
Ардын хувьсгал ялсанд дургуйцдаг манж хужаагууд цөөнгүй шүү

Avatar

Баагий 2024-08-05 103.212.116.62

Үнэн. Бид бол Орос ах нартаа л шүтэх хэрэгтэй. Бид Орост дагаар орж, Оросын бага ястнууд шиг барууны түрэмгийлэгчид, хохолуудын эсрэг баатарлагаар тулалдан амиа өгсөн ч багадах юм. Чингис хаан ч гэж байгаагүй. Тэр бол Данилович гэж агуу Орос хүн байсан. Ер нь Монголд ямар ч түүх байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж