Өмнөд Солонгосыг шуурга дайрлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосыг шуурга дайрлаа

Өмнөд Солонгосын нутгаар “Компасу” гэх далайн шуурга өнгөрсөн пүрэв гаригт дайран өнгөрөх үеэр наад зах нь дөрвөн хүн үрэгдсэн байна гэж Associated Press агентлаг дамжуулжээ.

Тус орны Онцгой байдлын үндэсний агентлаг (NEMA) мэдээлснээр далайн хар шуурга хойгийн баруун эргийн 60 гаруй мянган байр байшинг гэрэл цахилгаангүй болгосон ба Сөүл хотноо цахилгааны саатлаас метроны хоёр шугам зогссон байлаа. Хотод олон тооны мод булгаран унасан байв.

Мөн таван чиглэлийн төмөр замын ажиллагаа саатав. NEMA-гийн мэдээгээр нийтдээ 60 гаруй олон улсын нислэг хойшлогджээ.Сөүлээс баруун тийш орших Инчхоны спортын цогцолборт 8,3 сая ам.долларын хохирол учирсан байна.

"Компасу" Солонгосын хойгт пүрэв гаригийн өглөө орж ирсэн ба хамгийн түрүүнд шуурга баруун эргийн Канхвадо арлаар дайрчээ. Шуурга пүрэв гаригийн орой гэхэд бараг зогссон байсан ч баасан гаригт нийслэлийн хавиар ширүүн бороо орж эхэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж