Дутуугаа гүйцээж, дундыгаа дүүргэсэн Новак Жокович

Парисын олимп-2024

Дутуугаа гүйцээж, дундыгаа дүүргэсэн Новак Жокович

Дутуугаа гүйцээж, дундыгаа дүүргэсэн Новак Жокович

Талбайн теннисний амьд домог Сербийн Новак Жокович тав дахь оролдлогоороо олимпийн аварга боллоо. Түүний гайхалтай замналд гагцхүү олимпийн алтан медаль л дутуу байсан бол өчигдөр/2024.08.04/ дутуугаа гүйцээж, Парисын олимпод түрүүлэв. Тэрбээр финалд Испанийн залуу од Карлос Алькаразтай учраа таарсан бөгөөд хоёр цаг, 50 минут цаг үрэгжилсэн хоёр ээлжийн тоглолтод 7-6, 7-6 гэсэн харьцаатай ялжээ.

Ийнхүү Новак Жокович бүхий л дөрвөн том цомд түрүүлснээс гадна олимпийн наадмын аварга болсон тав дахь теннисчин болж байна. Түүнээс өмнө Рафаэль Надаль, Андре Агасси, Стеффи Граф, Серена Уиллиамс нар энэ амжилтыг үзүүлж байв.

Өдгөө 37 настай Новак Жокович олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн хамгийн ахмад теннисчин болжээ.

2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт Новак Жокович алтан медаль хүртсэнийхээ дараа "Би үүнээс илүү бахархаж, аз жаргалтай байж чадахгүй. Сербийн төлөө тоглох нь үргэлж миний хамгийн чухал, жинхэнэ таашаал, миний нэн тэргүүний зорилго байсаар ирсэн. Эх орондоо алтан медаль авчирч чадсан элит тамирчдын нэг хэсэг болсондоо үнэхээр бахархаж байна. Энэ спортын түрүүлэх боломжтой бүх шагналд түрүүлсэн би үнэхээр их азтай хүн юм" гэв.

Финалын тоглолт тун сонирхолтой болсон бөгөөд 21 настай Алькараз хамгийн залуудаа олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин болоход тун ойрхон байсан. Тэрбээр хоёр дахь ээлжийн тоглолтыг тэргүүлж явсан ч төгсгөл хэсэгтээ алдаа гаргаж, Новакт тэргүүллээ алдсан юм.  Тоглолтын дараа Алькараз "Өнөөдрийн өөрийн тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Гэхдээ зарим үедээ шилдэг тоглолтоо гаргаж чадаагүйдээ жаахан харамсч байна. Жишээлбэл, тай брейк дээр Новак шилдэг тоглолтоо гаргалаа. Би тэгж чадсангүй. Тэр мөчүүдийг бодохоор гунигтай байна. Миний өмнө ууртай Новак байлаа. Тэр өнөөдөр гайхалтай тоглолоо. Түүний түвшин үнэхээр өндөр түвшнийх" гэжээ. 

Энэ удаагийн олимпийн теннис тун сонирхолтой боллоо. Их Британийн шилдэг тамирчин, олимпийн хоёр удаагийн аварга Энди Маррей зодог тайлж буйгаа зарласан бол Испанийн амьд домог Рафаэль Надаль дахин шороон талбайд гарах эсэхээ мэдэхгүй байна гэв. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Хятадын Цзэнь Чинвэн түрүүлж, Хорватын Донна Векич мөнгөн медаль хүртсэн юм. Олимп эхлэхээс өмнө зодог тайлах бодолтой байсан Донна Векич медалийн тавцанд зогссон нь гайхалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JenniferStill 2024-08-05 213.226.101.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSilva 2024-08-05 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaAnaya 2024-08-05 185.181.245.92

Харуулах боломжгүй.

Avatar

DanaLee 2024-08-05 188.130.129.144

Харуулах боломжгүй.

Avatar

MarilynCordero 2024-08-05 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

RachelSmith 2024-08-05 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

ShariRatcliff 2024-08-05 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyBlair 2024-08-05 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

DanaSmith 2024-08-05 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

DianaSharma 2024-08-05 2.59.50.230

Харуулах боломжгүй.

Avatar

DeannaDrey 2024-08-05 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBaker 2024-08-05 109.248.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

JudyJohnson 2024-08-05 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnnTomlin 2024-08-05 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

DeepthiPerez 2024-08-05 45.15.73.142

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDaniels 2024-08-05 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyTaylor 2024-08-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

CathyFreeman 2024-08-05 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

ViridianaBurns 2024-08-05 45.15.72.122

Харуулах боломжгүй.

Avatar

MusheeraGanschow 2024-08-05 45.11.21.224

Харуулах боломжгүй.

Avatar

KatieBrewer 2024-08-05 46.8.110.142

Харуулах боломжгүй.

Avatar

TracyTurner 2024-08-05 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

EstherRobinson 2024-08-05 109.248.143.59

Харуулах боломжгүй.

Avatar

VivCyprien 2024-08-05 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilson 2024-08-05 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaNovak 2024-08-05 92.119.193.145

Харуулах боломжгүй.

Avatar

DezzyyGuzman 2024-08-05 185.181.246.143

Харуулах боломжгүй.

Avatar

FrederickaFountain 2024-08-05 46.8.156.27

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaCervantes 2024-08-05 188.130.128.156

Харуулах боломжгүй.

Avatar

CaraLopez 2024-08-05 188.130.136.76

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHansen 2024-08-05 45.86.0.240

Харуулах боломжгүй.

Avatar

NatalieSmith 2024-08-05 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAnderson 2024-08-05 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaBriggs 2024-08-05 188.130.189.39

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж