Гэр хорооллыг ойрын 10 жилд орон сууцжуулна

Гэр хорооллыг ойрын 10 жилд орон сууцжуулна

Гэр хорооллыг ойрын 10 жилд орон сууцжуулна

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулдаг гэр хорооллын 184 мянган өрхийг ойрын 10 жилийн хугацаанд нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах төсөлд хамруулна” гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.

Нийслэлийн агаар, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулахын тулд Засгийн газар “20 минутын хот” байгуулах амлалт өгөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд Сэлбэ, Баянхошуу дэд төвийг түшиглэн эхний ээлжинд 20 мянган айлын орон сууц барихаар болсон. Одоогоор Сэлбэ дэд төв дээр 160 га газрыг чөлөөлж, 12 мянган айлын орон сууцны ажлыг эхлүүлэхийн тулд энэ сард багтаан тендер зарлах болоод буй. Мөн нийслэл гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаад зах зээлд бонд босгож шийдвэрлэхээр УИХ, Засгийн газраас эрхээ авсан. Тэгвэл энэ ажил удахгүй бодит биеллээ олох нь.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд худалдаалахаар бэлтгэл хангаад явж байна.

Хонгконг, Лондон, Сингапур, Нью-Йоркд бонд танилцуулах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн.

Олон улсын бондыг гаргаснаар Улаанбаатар хотынхоо агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдээд зогсохгүй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд томоохон ахиц гаргана” гэж мэдэгдсэн юм.

Гадаад зах зээлд гаргах 500 сая ам долларын бонд нь 1.5 их наяд төгрөгтэй дүйнэ. Энэ мөнгийг орон сууц барихад зарцуулна. Барьсан орон сууцыг зарахгүй. Газраа чөлөөлсөн айлыг дээрх орон сууцаар хангах бодлого барина.

Одоогоор Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлөөд буй.  Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийсэн байдаг. Ингэхдээ 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Эхний ээлжинд гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн байгаа юм.

Газрын нөхөн олговрын тухайд, 0.07 га газрын үнэлгээ 204 сая төгрөгт хүрчээ. Энэ мөнгөө газраа чөлөөлсөн иргэд орон сууц авахад зарцуулж байгаа юм.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байхаар төлөвлөгдсөн. Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дэргэдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цаашлаад худалдаа үйлчилгээ, үзвэр үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөлтийг хийсэн.

Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах загвар Сэлбэ дэд төвөөс эхлүүлнэ. Гурван  төрлийн орон сууцыг барина. Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ.

Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцож байна.

Дээрх дэд төвийг түшиглэн орон сууцжуулах бодлоготой зэрэгцэн Баянхошуу дэд төвд мөн ажил эхэлсэн бөгөөд энэ онд багтаан 800 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

Мөн Шар хад дэд төвийг түшиглэн 152 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангаас нийслэлд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон ба нийтдээ 338 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байдаг. Энэхүү орон сууц нь орлогод нийцсэн байхаас гадна эрчим хүчний хэмнэлттэй байхаараа онцлог.

152  айлын орон сууцыг 18 сарын хугацаатай барьж, ашиглалтад оруулна. Ирэх жил Цайз зах орчимд 600 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил  Шар хад дэд төвийн ойролцоо 110 айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөө жил ашиглалтад орно. Ингэснээр Цайз зах орчимд 1000 айлын орон сууц баригдах юм.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулах юм. Үүнээс 2023-2025 онуудад 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн.

2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна.

Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК болон "Хангай Энержи" ХХК-ийн түншлэл шалгаран, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Тус 152 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөсөн” гэдэг мэдээллийг өгч байв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй аж. Иймээс  нийслэлийн хэмжээнд цахилгаан автомашин цэнэглэх 50 станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2024, 2025 онд барьж байгуулах зорилт тавьжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2024-08-05 139.5.216.101

гайрамшиг.!

Avatar

VictoriaAnaya 2024-08-05 185.181.245.92

Харуулах боломжгүй.

Avatar

DanaLee 2024-08-05 188.130.129.144

Харуулах боломжгүй.

Avatar

MarilynCordero 2024-08-05 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

RachelSmith 2024-08-05 46.8.154.196

Харуулах боломжгүй.

Avatar

ShariRatcliff 2024-08-05 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

AbbyBlair 2024-08-05 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

DanaSmith 2024-08-05 5.183.130.175

Харуулах боломжгүй.

Avatar

DianaSharma 2024-08-05 2.59.50.230

Харуулах боломжгүй.

Avatar

DeannaDrey 2024-08-05 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBaker 2024-08-05 109.248.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

JudyJohnson 2024-08-05 95.182.125.188

Харуулах боломжгүй.

Avatar

AnnTomlin 2024-08-05 188.130.187.31

Харуулах боломжгүй.

Avatar

DeepthiPerez 2024-08-05 45.15.73.142

Харуулах боломжгүй.

Avatar

JulieDaniels 2024-08-05 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyTaylor 2024-08-05 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

CathyFreeman 2024-08-05 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

MusheeraGanschow 2024-08-05 45.11.21.224

Харуулах боломжгүй.

Avatar

KatieBrewer 2024-08-05 46.8.110.142

Харуулах боломжгүй.

Avatar

TracyTurner 2024-08-05 92.119.193.66

Харуулах боломжгүй.

Avatar

EstherRobinson 2024-08-05 109.248.143.59

Харуулах боломжгүй.

Avatar

VivCyprien 2024-08-05 46.8.110.82

Харуулах боломжгүй.

Avatar

MaryWilson 2024-08-05 188.130.142.59

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaNovak 2024-08-05 92.119.193.145

Харуулах боломжгүй.

Avatar

DezzyyGuzman 2024-08-05 185.181.246.143

Харуулах боломжгүй.

Avatar

FrederickaFountain 2024-08-05 46.8.156.27

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaCervantes 2024-08-05 188.130.128.156

Харуулах боломжгүй.

Avatar

CaraLopez 2024-08-05 188.130.136.76

Харуулах боломжгүй.

Avatar

KateHunter 2024-08-05 94.158.190.31

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHansen 2024-08-05 45.86.0.240

Харуулах боломжгүй.

Avatar

NatalieSmith 2024-08-05 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleAnderson 2024-08-05 46.8.222.235

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaBriggs 2024-08-05 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-05 59.153.113.166

Дахиад л шамбааралдсан цементэн ширэнгэ сүндэрлээд байж дээ.

Avatar

Ххх.с 2024-08-05 211.36.139.116

ш** чи лалраа

Avatar

xolbogdogch UBt buznec OC bysad todoryyl 2024-08-05 216.38.195.74

indan GAYni byreesnyyd, yil ajullagaa OC, COX ysaar abtmt shyrshij+@,yjas keni?

Avatar

ignition todorxoilz8 2024-08-05 216.38.195.74

– UB IDGAAR TOGLOJ ZUBSHUURUL XEN
– USNi ABTOMAT TOOLUUR
– ene gadni saituun zubshuurul, foto NZM xybidaan demjigch? bysad saitadc.

Avatar

zochin 2024-08-05 43.228.131.103

Уг нь салхины дээрээсээ орон сууцаа барьж эхэлмээр юм шигээ. гарсан утаа нь баруунаас зүүн тийш хотоо хордуулаад бгааг мэдмээр юм. Орбит, Толгойт, Нарангийн гол тэгээд Баян хошуу Чингэлтэй, Сэлбэ, Шархад гэж бүт/ байгуулалтаа хийж эхлэвэл мөн сайнсан

Avatar

gadni GAY tsaxulgaan , PIAVr b***, batarein mashin TSAXilGAAN NUURSNi xylgaich 2024-08-05 216.38.195.74

tavisan zamaaraa UBCHTUNI YNER ZYLEG USALSAN, UY ZUUDUGIN +shezotoi GALZUU DARGA NARUIN USTGAL tiv OPUULJ GALZUURJ.

Avatar

Нэргүй 2024-08-05 66.181.181.59

3000 айлын газрыг аваад 20,000 айлын орон сууц барих нь. Энэ зөв гэж үү?

Avatar

Нэргүй 2024-08-05 202.179.24.161

НБ даргын орлогч бсан,одоо УИХ-ын гишүүн блсн Сайнзориг "гэр хорооллыг 2 жилийн дотор орон сууцжуулна" гж бүлтэрч бсны дэргэд арай үнэмшилтэй сонсогдож бна

Avatar

b 2024-08-05 202.21.110.106

Hyatadaas hyamd unetei tsahilgaan mashin iheer oruulj irj orosoos hamaarah hamaarlaa bagasgaya.

Avatar

LisaPhillips 2024-08-05 46.8.22.85

Харуулах боломжгүй.

Avatar

bottom-line 2024-08-05 180.149.98.126

shees shoroo ynerteed saihan shyy 5-7 buudal torson nutag mini

Avatar

Нэргүй 2024-08-05 66.181.160.81

МАН сүүлийн 8 жилд "ингэнэ, тэгнэ" гэж мөн ч их юм амалсан, яг бодит ажил болж хэрэгжсэн нь юу байна вэ?? Нефть боловсруулах үйлдвэр 2023 он гэхэд ашиглалтанд оруулна гээд л Хүрэлсүх ЕС байхдаа амлаад байсан, хаа байна??!! Ашиглатанд орууллаа гэхэд боловсруулах түүхий нефть нь хаа байна?? Та нарын амлатанд ард иргэд хэт цадаад хий хэхрүүлдэг болоод байна шүү!!!

Avatar

Нэргүй 2024-08-05 202.126.89.176

Oron suutsjuulaad ba8gaa hesgee hardaa. 1 ailiin gazar 1 ondor tsarai muutai barilga. Yamar ch tolovloltgui, UB bol unemdee hogiin sav bolj bna doo

Avatar

Зочин132.. 2024-08-05 103.57.94.206

Бушуу туулай
Борвиндоо баастай гэж нэг зүйр үг байдаг даа. Тийм юм бүү болоосой.

Avatar

Нэргүй 2024-08-05 14.1.81.59

Төрийн Мөнгөөр Ард Иргэдэд Орон байр барьж өгөх нь хэр зөв шийдвэр юм болдоо . Зөв л Шийдвэр байгаасай.

Avatar

иргэн 2024-08-05 103.57.92.164

Улаанбаатар хотын Агаарын бохирдолыг бууруулахад Цахилгаан машины хэрэглээг нэвтрүүлнэ гэнээ, Байгаль эх өөрөө бий болгосон Эко байгууламж болох Дунд голын Бургаснуудыг огтолж ,тэнд Суурьшиж байсан Шувуудыг нь үргээж Үерийн шуудуу болгочихоод Агаарын бохирдолыг арилгана ч гэх шиг ,,,,,

Avatar

XUUX SHAVXRUUN_\GADNi ylcuun;?# 2024-08-05 216.38.195.74

worker gadnuxtai nuilexee bolio MANGAR XUMUUSIIG XOT BALIAR BOLGOSON

Avatar

Нэргүй 2024-08-05 202.9.40.84

Энэ төсөл хэрэгжвэл их л хэрэгтэй юм. Улс төржүүлээд замхруулаад хаячихгүй бол Нямбаатар хэлсэндээ хүрч хэрэгжүүлэх эрмэлзэл дүүрэн байх шиг байнаа. Бусдын үгийг үл тоож энэ ажлаа хэрэгжүүлээрэй. Хожим таныг гавьяаг үнэлэх болно. Нянбаатар гэж доромжилж байсан ч бүү тоогоорой. Таныг бид ойлгож байгаа. Харин гүжирддэг этгээдүүдийг цагдаад өгч увайгүй үйлдлийг нь таслан зогсоох нь зөв шүү. Тэгэж байж зөв жишиг тогтоно.

Avatar

Иргэн 2024-08-05 103.212.116.45

Улаанбаатар минь ийм ч болчих гэж дээ. Хүмүүс орон нутагтаа байж, хөдөөгийн сумдаа хөгжүүлмээр байна.

Avatar

###; ?gistfdj+ yab saitad cyrgyylias daryi;CJTEI ytsaar USTGAJ; ?XTdarga MANGARX 2024-08-05 216.38.195.74

MANGAR GALZUUGIN TOGLOOM BOLLOO.mungugyidyylj xylgai xuilgxs ni,ard cexeetnuig yzen yadagch shezo Facebook deer munguni yysgyyr xarj BAIGAA gazar notlogdloo, ordni BYREES Bolson gj oilgolootodryyl, XAMTRAGCH ZOPILGO, NULUULULT.

Avatar

gistfdj 2014 transhaanioz 2024-08-05 216.38.195.74

– + # ; XUUX

Avatar

Indgadni xsgyi CJN ys, transhaani 2024-08-05 216.38.195.74

shalnui alchyyraa ygaalguim mashinaar ygaaj xolbolt zuuj bgaa, JOPLONLUUGAA BOXIrOO ASGAJ MEDGYI MANGART + KAPITALIZMIN globys zebsegleleer xuutsuldujnini ni demjin ard naana CHINI bgaa gesen medyyleg abax yab2014 xoish

Avatar

иргэн 2024-08-05 103.57.92.164

Нямбаатарын Байгаль орчин , Экологи сүйтгэж хаясан тэр Дунд голыг очоод харцгаа, ямар болгож яаж Самарч хаясныг, тэгээд Шүүмжилж , шаардлага тавьж, Санал бодлоо хэлсэн Иргэдийг цагдаагаар айлгаж сүрдүүлж дарамталж байна,

Avatar

Нэргүй 2024-08-05 66.181.184.50

Нямбаатар ***р өөрөө өөртөө шинээр бизнес бий болгоод л хэдийг үр ашиггүй зарцуулсан бол…..Зайлаарай хулгайчаа

Avatar

Нэргүй 2024-08-05 66.181.185.141

Муусайн ардчилагчид та нар орон сууцжуулах нэрийдлээр Монголын аод түиний уламжлалт сууц моггол гэрийг УСТГАХ гэж бна.! Монголчуудаа, үүний эсрэг гэртээ амьд рах хөдөлгөөн өрнүүлье !!! ЖАГСЦГААЯ !!!

Avatar

Нэргүй 2024-08-05 66.181.185.156

naad ger horoolol chin yah ve? ulaanbaatar hotdoo balgasand amidarj bga humuusee yah ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж