Улаанбурхан өвчнөөр 47 настай Монгол Улсын иргэн халдварласан болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:
-Улаанбурхан өвчний эхний тохиолдол 47 настай, /эрэгтэй/ Монгол Улсын иргэн болох нь долдугаар сарын 31-ний өдрийн лабораторийн оноошоор батлагдсан. Өнөөдрийн байдлаар улаан бурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдсанаас нэг нь дотоодын тохиолдол боллоо. Мөн сэжигтэй нэг тохиолдлыг бүртгэж, хяналтад аваад байна.
Тохиолдол батлагдсантай холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хоёр удаа хийлээ. Үнэлгээгээр улаан бурхан өвчин дунд зэрэг гэж үнэлэгдэж байгаа ч идэвхжлийн зэрэг нэгдүгээр түвшинд орсон.
Тохиолдлын удирдлагын штабыг сайдын тушаалаар батлан ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд зургаан чиглэлээр бүх эрүүл мэндийн байгууллагад энэ өвчлөлийг тандан судлах, эрсдэлд бэлэн байх үүрэг чиглэл өгөөд байна.
725 хавьтлыг тодорхойлж, голомтын вакцинжуулалтыг зохион байгуулж, 67.1 хувийг дархлаажуулалтад хамрууллаа.
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад гурван удаагийн сургалт зохион байгуулж, 1200 эмч, мэргэжилтнүүдийг хамруулаад байна. Улаан бурхан өвчний тархах эрсдлийг бууруулах, өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор нийт хүн ам, эрсдэлд өртсөн хүн амд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.
УОК өнөөдөр хуралдаж, дараах үүрэг чиглэлийг өглөө. Улаан бурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалт ззохион байгуулах, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж дархлаажуулалтад хамрагдсан, хамрагдаагүй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, яаралтай вакцинцуулахыг үүрэг болгосон.
Гадаад улсаас ирж байгаа иргэдэд эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, эргэх холбоо тогтоохын тулд очих газрынх хаяг, утасны дугаарыг бүх шатны байгууллага /Хил хамгаалах газар болон хилийн цэргийн байгууллагууд/ авах.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт улаан бурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдлийн үнэлгээг нарийвчлан гаргаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.
Нөхөн дархлаажулалтыг шуурхай зохион байгуулах. Тандалтыг эрчимжүүлж голомтыг яаралтай цохотгох.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеийн дахрлаажуулалтыг яаралтай зохион байгуулах.
Өвчилсөн иргэдийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх. Хүнд шатлал, хөнгөн шатлалаар тусгайлан ялгаж эмчлэх. Вакцин хийлгүүлээгүй хүүхэд, иргэдээ үе шаттай вакцинд бүрэн хамруулах.
Ахмад настан, зүрхний болон тархины цусан хангамжийн алдагдалтай, сахарын шижинтэй эмзэг бүлгийн иргэдээ нэн тэргүүн дархлаажуулалтад хамруулах. Иргэд хувийн ариун цэврийг сайтар сахих. Халдвар тараах эрсдэлтэй газруудаар зорчихгүй байх.
Улаан бурхан өвчин нь вирусын гаралтай туйлын халдвартай цочмог халдварт өвчинд тооцогддог. 2015, 2016 онд 150 гаруй ахмад настан, нярай, эмзэг бүлгийн иргэдэд эрсдэл үүсч байсан.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хамгаалах, өвчилсөн үед нь эмчилж нас баралтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
Г.ХОРОЛ
3,548.92


















































Холбоотой мэдээ