“Чингис хаан” нисэх буудал руу автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.04-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” нисэх буудал руу автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна

“Чингис хаан” нисэх буудал руу автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна. Тодруулбал, өглөөний 06:20 цагаас 22:30 цагийн хооронд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус үйлчилж байгаа юм.

Үйлчилгээний үнийн тухайд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчих бол Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчиж байна.

Үйлчилгээний төлбөрөө Umoney картаараа ч хийх боломжтой.

Цагийн хуваарь:

Баруун дөрвөн зам хөдлөх цаг, ирэх цаг

  • 05:00 08:50 цаг
  • 06:00 09:50 цаг
  • 10:10 14:00 цаг
  • 11:10 15:00 цаг
  • 15:40 19:30 цаг
  • 16:40 20:30 цаг
  • 20:50 00:40 цаг
  • 21:50 01:40 цаг

Чингис хаан нисэх онгоцны буудал хөдлөх цаг,  ирэх цаг

  • 07:10 06:40 цаг
  • 08:10 07:40 цаг
  • 12:20 11:50 цаг
  • 13:20 12:50 цаг
  • 17:50 17:20 цаг
  • 18:50 18:20 цаг
  • 23:00 22:30 цаг
  • 00:00 23:30 цаг

Сануулахад, “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчлэхгүй байгаагаас такси үйлчилгээ эрхлэгчид нэг талдаа 100 мянган төгрөгөөр зорчиж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж