“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын мэдээллээр Засгийн газраас онц дэглэм тогтоосон 19 сарын хугацаанд тус компани нь нийт олборлосон нүүрсний 34 хувийг олборлож, 200 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийг барагдуулжээ.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн экспорт-тээвэр 2022 онд 16.7 сая тонн байсан бол 2023 онд 38.3 сая тонн болж 50 хувиар өссөн байна. Гашуунсухайт авто замын хөрөнгө оруулалтыг 2023 онд 4.5 дахин нэмэгдүүлж, машин нэвтрүүлэх хүчин чадал 8 дахин нэмэгдэж, нүүрс тээвэр 2.3 дахин өсөж, нүүрсний экспорт 2.4 дахин өсчээ.
Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, Тавантолгойн ордын нөөц баялгийн 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбум тонноор шинэчлэн тогтоосон байна. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга батыг чангатгаж, зардлын хэмнэлтийг бий болгосноор 400 гаруй тэрбум төгрөгийг хэмнэжээ.
Онцгой дэглэм тогтоосон үед нэгдэл бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээр түүхэн амжилт тогтоож зэсийн баяжмал, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, эрчим хүчний хүрэн нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр түүхэн дээд амжилтыг тогтоож, улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн төсвийг төвлөрүүлсэн байна. Үүнд, борлуулалтын орлого 14.9 их наядад хүрч 3.6 дахин өссөн, цэвэр ашиг 4.5 их наядад хүрч 3.7 дахин өссөн, татвар төлөлт 4.4 их наядад хүрч 1.8 дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Тус компанийн зүгээс дунд хугацааны стратеги төлөвлөлтдөө дараах ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнд,
• Үйлдвэрлэл, санхүүгийн тогтвортой өсөлтийг хангаж, үр ашгийг нэмэгдүүлэх,
• Бизнесийн өсөлт, нэгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх,
• Эрчим хүч, ус хангамжийн хомсдолоос гарах,
• Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлнэ гэв.
• Дээрх стратегийн чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэхээр үлйдвэрлэл, техникийн паркийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд Салхи, нар, нүүрсний гибрид эрчим хүчинд тулгуурласан фтор, силиконы цогцолбор,
• Кокс-химийн үйлдвэрлэлд тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбор,
• Хүрэн нүүрсний пиролиз-химийн үйлдвэрлэлд тулгуурласан нүүрс химийн цогцолбор,
• Зэс хайлуулах үйлдвэрт түшиглэсэн хими-металлуурийн цогцолбор,
• Ган хайлуулах үйлдвэрт түшиглэсэн төмөрлөг металлуурийн цогцолбор,
• Шохойн чулуунд тулгуурласан барилгын материал үйлдвэрийн цогцолбор, зэргийн төслийг боловсруулаад байгаа аж.
Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөж бий болгох зорилготойгоор “Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд байгуулсан байдаг. Улмаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах толгой компанийн эрх, үүргийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах шийдвэрүүд гаргасан юм.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Холбоотой мэдээ