Бангладешийн засгийн газрын эсрэг жагсаал хурцадмал байдалд орж сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 10 мянган хүн баривчлагджээ. Түүнчлэн эрх баригч Авами лигийн гишүүд Ням гаригаас эхлэн жагсаж байна. Өнгөрсөн сард төрийн албаны ажлын байрны квотыг өөрчлөх болсноос болж оюутан залуус эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд жагсаалын үеэр мөргөлдөөн болж 200 жагсагч нас баржээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь сөрөг хүчний гишүүд, жагсаалыг удирдаж байсан хүмүүс аж.
Засгийн газрын эсрэг жагсаалыг зохион байгуулсан “Ялгаварлан гадуурхахын эсрэг оюутнууд” бүлэг ерөнхий сайд Шейх Хасинаг огцрохыг шаардаж байна.
Тус бүлэг Ням гаригаас эхлэн орон даяар "дуулгаваргүй байдлын хөдөлгөөн" зарлаж, иргэдийг татвар, нийтийн үйлчилгээний төлбөр төлөхгүй байхыг уриалжээ. Оюутнууд мөн бүх үйлдвэр, нийтийн тээврийн хэрэгслийг зогсоохыг уриалав.
Шейх Хасинагийн нам болох Авами лиг мөн Ням гаригт улс даяар хариу жагсаал зохион байгуулж байна.
Хоёр тал жагсаал хийж байгаа тул цаашид хүчирхийлэл гарч болзошгүй байдалд хүрлээ.
Ирэх долоо хоногт Бангладешийн нөхцөл байдал улам хурцадмал байдалд орох тул асуудлыг шийдвэрлэх үе тохиож магадгүй гэж шинжээчид үзэж байна. Эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн хотод явагдаж байгаа аж. Гэхдээ засгийн газрын эрх баригчид болох Авами Лигийн гишүүд хариу тэмцэл өрнүүлснээр иргэдийн уур бухимдлыг улам нэмэгдүүлж буй. Бангладешийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн ихэнх нь цагдаа нарт буудуулж амиа алдсан гэж мэдээлжээ. Харин цагдаа нар зөвхөн өөрийгөө хамгаалах, төрийн өмчийг хамгаалах зорилгоор гал нээсэн гэж засгийн газар үзэж байна.
Эх сурвалж: BBC
3,548.92





















































Холбоотой мэдээ