Энэтхэг: Амиа алдагсдын тоо 150 давж байна

Хуучирсан мэдээ: 2024.08.03-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Амиа алдагсдын тоо 150 давж байна

Энэтхэг: Амиа алдагсдын тоо 150 давж байна

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Энэтхэгийн өмнөд Керала мужид хүчтэй борооны улмаас хөрсний гулсалт, байшингууд нурж, олон зуун хүн боогдсоны дараа аврах ажиллагаа дөрөв дэх хоногоо үргэлжилж байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Амиа алдагсдын тоо 150 давж, ихэнх нь живж нас барсан гэж эрх баригчид мэдэгдсэн. Мөн Мягмар үүрээр тус мужийн зүүн хойд хэсгийн Ваянад дүүрэгт дор хаяж хоёр удаа хөрсний гулгалт болсон тул амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдэгдэв.

Аврагчид эсэн мэнд үлдсэн хүмүүст хүрч ажиллах гэж хичээж байгаа ч аадар бороо үргэлжилж, эрчим хүчний хомсдол, эвдэрсэн гүүр, замууд унасан модноос болж хаагдсан зэргээс болж аймшигтай нөхцөл байдалтай тулгараад байна.

"Зулгарсан эсвэл аль нэг яс нь хугарч, бэртсэн хүмүүс их байна. Мөн уушгинд нь шавар орсон ториолдол их байна" гэж Онцгой байдлын эмч Нараянан хэлэв. Мөн аврах шаардлагатай олон хүн байгаа, тэр дундаа 400 гаруй хүнтэй нэг тосгонд аврах ажиллагаа явуулах боломжгүйд хүрээд байгаа бөгөөд нурангин дор цогцос олдсон хэвээр байгааг Нараянан мэдэгдэв.

"CNN Weather" мэдээлснээр Керала мужид нийтдээ 150 мм (6 инч) хур тунадас орсон бөгөөд зарим газарт 24 цагийн дотор бараг 250 мм (10 инч) бороо орсон байна.

 

 

Эр сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж