Сомалийн нийслэл Могадишу хотын далайн эргийн ресторанд амиа золиослогч этгээд цээжиндээ бэхэлсэн тэсрэх бөмбгөө дэлбэлж, наад зах нь 32 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай тус улсын төрийн мэдээллийн “SONNA” мэдээлж байна. Тодруулбал, Сомалийн Аль-Шабааб бүлэглэлийн зургаан гишүүн амиа золиослогч бөмбөг ашиглан “Beach View” зочид буудлын зоогийн газрыг онилсон байсан гэж “SONNA” агентлаг мэдээллээ. Тэдгээрээс халдлага үйлдсэн таван этгээдийг Аюулгүй байдлын хүчнийхэн саармагжуулсан байна. Зургаа дахь халдлага үйлдэгчийг мөн устгасан эсэх нь тодорхойгүй байна.
Хэт даврагч байгууллагуудын онлайн үйл ажиллагааг хянадаг “SITE Intelligence Group”-ийн мэдээлснээр, "Аль-Шабааб" бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бөгөөд тэд Сомалийн албаны хүмүүс болон офицеруудыг онилсон гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
3,593.62


















































Холбоотой мэдээ