Тойм: Улаанбурханы тохиолдол илэрч, Кувейтын аманд захиргааны төв барина гэв

Хуучирсан мэдээ: 2024.08.03-нд нийтлэгдсэн

Тойм: Улаанбурханы тохиолдол илэрч, Кувейтын аманд захиргааны төв барина гэв

Тойм: Улаанбурханы тохиолдол илэрч, Кувейтын аманд захиргааны төв барина гэв

News.mn сайт өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


КУВЕЙТЫН АМАНД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛНА

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзулыг томилжээ.


Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн:

-Засгийн газрын хуралдаанд хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгах томооохон төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Хамтарсан Засгийн газрын улс төрийн шийдэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад 20 минутын хот концепци хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Үндсэн арга зам нь Улаанбаатар хот дахь төрийн байгууллагыг Богд уулынхаа урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзэн, тодорхой төслийг танилцууллаа.

Энэ төслүүд гэнэт яригдаж байгаа зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед тооцоо судалгаа хийгдэж байсан төслүүд. Өөдөө тэмүүлэх Монгол ган татлагат 900 метр гүүр хийх. Гүүрний цаад тал руу Богдхан уулын туннелийг барих юм. Энэхүү туннел 5.6 километр, зургаан эгнээ авто замтай байх бөгөөд төрийн захиргааны төв байгууллагыг Кувейтийн ам руу гаргана. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд метротой уялдуулан хөнгөн галт тэрэгний шугамын төслийг хэрэгжүүлэх. Туулын хурдны зам болон шинэ тойрог замыг эхлүүлэх тухай томоохон төслийг танилцууллаа.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотын авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах төслийн танилцуулга хийлээ. Улаанбаатар хотын Их, Бага тойруу дотор байгаа төрийн захиргааны төв байгууллагыг Богд уулын урд гаргах, Шинэ Зуун мод хот руу чиглэсэн урсгал бий болгох, өөр хороондоо уялдаатай таван төсөл танилцуулсан.

Төсөв нь хийгдсэн Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй тендер зарлана. Туулын хурдны замаас дээшээгээ саран хэлбэрээр эх авч Их тойруугаа тойрсон тойрог хурдны замыг байгуулахтай холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах. Түүнтэй холбоотой эх үүсвэрийг энэ жилийн  улсын төсвийн тодотголд тусгах.

Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна.

Богд уулын урд байрлах Кувейтын ам орчимд буюу  Хан-Уул дүүргийн 14 хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлэх давхар зорилго агуулж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж