Зүүн Хойд Азийн хотын дарга нар аялал жуулчлалын хөгжлийн талаар хэлэлцлээ

Зүүн Хойд Азийн хотын дарга нар аялал жуулчлалын хөгжлийн талаар хэлэлцлээ

Зүүн Хойд Азийн хотын дарга нар аялал жуулчлалын хөгжлийн талаар хэлэлцлээ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Чуулга уулзалтын хоёрдугаар хуралдаан “Эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Бүс нутгийн хотуудын соёл-аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна

“Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр эхний илтгэлийг "Улаанбаатар аялал жуулчлал: хотын иргэд болон жуулчдын сонирхлыг уялдуулах нь" сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4-т “Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ" хэмээн заасан байдаг. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ Улаанбаатар хотын онцлог давуу талыг хадгалсан эдийн засгийн өсөлтийг дэмжих, тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлах нь чухал юм. Нийслэл хотоос аялал жуулчлалын чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулж байна. Нэгдүгээрт, хотын орон зай, дэд бүтцийн төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, хөрш дагуул хотуудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг хийхээр бэлтгэж байна. Хоёрдугаарт, Нийслэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууламж, аяллын хөтөлбөр болон аюулгүй байдлын үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, аливаа хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь тухайн хотын даац, хүчин чадал, онцлогоос хамаардаг бөгөөд "Улаанбаатарын аялал концепци хүрээнд автобусны аялал, соёлын үзэсгэлэнт газрын аялал шашны аялал, ноолуурын үйлдвэрийн аялал зэрэг хөтөлбөр, бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна. Дөрөвдүгээрт, Улаанбаатарын аялал жуулчлалын өнгө төрхийг тодорхойлох нэрийн хуудас болсон сэдэвчилсэн арга хэмжээ, эвентүүдийг хөгжүүлэх зорилт тавьсан. Тавдугаарт, "UB Tourism"-ийн концепцийн хүрээнд "Нүүдэлчдийн хот", "Зочломтгой Улаанбаатар 182", Улаанбаатар аялал жуулчлалын мэдээллийн төв болон бусад цахим код бүхий үйлчилгээг сайжруулна. Зургаадугаарт, ухаалаг ба ногоон хотын зарчмуудыг хэрэгжүүлэхүйц технологийн дэвшил, оршин суугчдын амьдралын чанар, аз жаргалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн болон ах дүүс хотуудын соёл-аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов.

БНХАУ-ын Чөндү хот Пандаг аялал жуулчлалын брэндээ болгож, Бээжин хот өөрийн онцлог суурилсан аялал жуулчлал хөгжүүлж байна

БНХАУ-ын Чөндү хотын Ардын Засгийн газрын гадаад харилцааны газрын орлогч дарга  Хуан Тао “Чөндү хотыг дэлхийд алдартай цэцэрлэгт хүрээлэн ба панда нийслэл болгон хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд хулсны баавгайг хэрхэн хотынхоо нүүр царай болгож, аялал жуулчлалын брэнд үүсгэж буй талаараа туршлага хуваалцав.  Чөндү хот соёлоо гадаад улсад сурталчлах, гадаадын соёлыг эргүүлэн нэвтрүүлэх замаар "Парк хот" брэндийг хөгжүүлэхээр зорьж буй аж. Ингэхдээ гадаадын жуулчдад чиглэсэн маркетингийн сурталчилгааг олон сувгаар хөгжүүлэх зорилт тавьжээ. Тус хотын гол брэнд нь хулсны баавгай  буюу панда бөгөөд "Panda IP" үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэлхийд "Panda" брэндийг сурталчлах ажлууд эхлүүлжээ.

Мөн БНХАУ-ын Бээжин хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хорооны орлогч дарга Ли Юүнфү “Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд соёлын аялал жуулчлал нь Бээжин хотын чухал хэсэг бөгөөд орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг танилцуулав. Сүүлийн жилүүдэд "БНХАУ-ын дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаа"-ны дагуу Бээжин хот "Хоёр уул" онолыг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү онолын хүрээнд "Бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах, брэнд төлөвшүүлэх, жишиг стандарт бий болгох" зэрэг арга хэмжээ авчээ. Үр дүнд нь  дээрх хөгжлийн зарчмын дагуу Бээжин хотын онцлогийг шингээсэн орон нутгийн аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэх загварыг бий болгож чадсан байна.

Санкт-Петербург, Пусан, Мияконожо туршлагаасаа хуваалцав

Харин ОХУ-ын Санкт-Петербург хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч дарга Панкевич Евгений Викторович  "Аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нь" сэдвээр танилцуулга хийв. Илтгэлийн хүрээнд Санкт-Петербург хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй төслүүд, түүний механизмыг тодорхой жишээн дээр танилцуулж, өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Тухайлбал, нийтийн амралт, аялал жуулчлалын байгууллагын барилга байгууламжийг сэргээн засварлах, ашиглах концессын гэрээг хувийн хэвшилтэй байгуулжээ. Мөн зочид буудал, амралт зугаалгын цогцолбор байгуулах концессын гэрээг амжилттай байгуулсан байна.

БНСУ-ын Пусан хотын хувьд жилийн турш зөөлөн уур амьсгал зонхилдог бөгөөд ложистик, автомашин, санхүү болон аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа аж. Тус хотын захиргааны гадаад харилцааны хэлтсийн дарга Хуан Юн Ха "Пусан хотын аялал жуулчлалыг дэмжих чиг хандлага: ажил, амралтыг хослуулах нь” хэмээх илтгэлдээ, Пусан хот нь БНСУ-ын хойгийн зүүн өмнөд хэсэгт орших дэлхийн хамгийн ачаалалтай тээврийн хоёр дахь том боомт. Дээр нь зөөлөн уур амьсгалтай. Тиймээс "National Graphic" сэтгүүлээс 2022 онд Пусан хотыг "2023 оны сэтгэл татам газрууд", Trip.com сайтаас 2023 онд "Аялал жуулчлалын хурдацтай алдаршиж буй газар"-аар тус тус шалгаруулсан байна. Пусан хотын захиргаа сүүлийн хоёр жилийн хугацаанд дижитал нүүдэлчид болон ажилчдад зориулсан ажлын хөтөлбөрийг идэвхтэй сурталчлах болжээ. Энэ хүрээнд хотын ирээдүйн төлөвлөгөө, жуулчдыг ажил, амралтаа зугаатай өнгөрүүлэх дэлхийн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх стратеги гарган хэрэгжүүлж эхэлсэн зэрэг туршлагаа хуваалцав.

Түүнчлэн Япон Улсын Миязаки мужийн Мияконожо хотын захиргааны бүс нутгийн сурталчилгааны хэлтсийн дарга Наоми Камэтани Япон Улсын Засгийн газар нь 2008 оноос орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Татварын хандивын тогтолцоо” хэрэгжүүлж байгааг танилцуулав. Уг тогтолцоо нь иргэн өөрийн хүсэлтээр оршин сууж буй хотоосоо бусад хотод хандив өргөснөөр тус нутгийн нэрийн бүтээгдэхүүн болон татварын хөнгөлөлт авах боломжтой. Энэхүү "Татварын хандив"-ын дүнгээр Мияконожо хот нь сүүлийн жилүүдэд Япон Улсад тасралтгүй тэргүүлжээ. Тэрбээр "Орон нутгийн онцлог бүхий мах, махан бүтээгдэхүүнээр дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь” илтгэлдээ Мияконожо хотын санаачлан хэрэгжүүлж буй "Meat Tourism"-ын талаар танилцууллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

RebeccaBriggs 2024-08-02 188.130.189.39

Харуулах боломжгүй.

Avatar

ShamekaRhodes 2024-08-02 45.81.136.186

Харуулах боломжгүй.

Avatar

KendraSmith 2024-08-02 188.130.129.227

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWarren 2024-08-02 109.248.14.186

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWilson 2024-08-02 46.8.16.199

Харуулах боломжгүй.

Avatar

LisaWebb 2024-08-02 109.248.205.88

Харуулах боломжгүй.

Avatar

AliCarter 2024-08-02 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

LeahAnton 2024-08-02 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaJaramillo 2024-08-02 194.32.229.182

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-08-02 185.181.244.74

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWood 2024-08-02 188.130.128.9

Харуулах боломжгүй.

Avatar

HollyHarris 2024-08-02 194.35.113.91

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyYoung 2024-08-02 188.130.220.153

Харуулах боломжгүй.

Avatar

LindaCortez 2024-08-02 188.130.136.67

Харуулах боломжгүй.

Avatar

MaryHouston 2024-08-02 45.15.72.232

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherPrinsen 2024-08-02 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

TinaMcgee 2024-08-02 45.84.176.19

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaCarter 2024-08-02 188.130.128.225

Харуулах боломжгүй.

Avatar

AmyCrockett 2024-08-02 109.248.167.184

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyBaca 2024-08-02 46.8.110.111

Харуулах боломжгүй.

Avatar

KateSmith 2024-08-02 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

JodiJohnson 2024-08-02 45.81.136.205

Харуулах боломжгүй.

Avatar

AnaNinoschka 2024-08-02 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetteAnderson 2024-08-02 5.183.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

BethWatkins 2024-08-02 45.11.21.233

Харуулах боломжгүй.

Avatar

HammySledge 2024-08-02 46.8.22.210

Харуулах боломжгүй.

Avatar

LisaPhillips 2024-08-02 46.8.22.85

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyThompson 2024-08-02 188.130.128.170

Харуулах боломжгүй.

Avatar

SheilaDavis 2024-08-02 95.182.124.13

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleRamsey 2024-08-02 188.130.129.58

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieBoyd 2024-08-02 188.130.220.157

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHeinen 2024-08-02 46.8.110.188

Харуулах боломжгүй.

Avatar

MariaGordon 2024-08-02 46.8.156.139

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleRogers 2024-08-02 5.183.130.42

Харуулах боломжгүй.

Avatar

MaryBeaumont 2024-08-02 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

ShereseMoreno 2024-08-02 109.248.205.194

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLeon 2024-08-02 188.130.142.159

Харуулах боломжгүй.

Avatar

AmberPham 2024-08-02 46.8.107.133

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineGupta 2024-08-02 109.248.204.141

Харуулах боломжгүй.

Avatar

LizLeon 2024-08-02 109.248.205.10

Харуулах боломжгүй.

Avatar

MeredithCook 2024-08-02 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

CarmenCook 2024-08-02 188.130.136.98

Харуулах боломжгүй.

Avatar

RuthStephens 2024-08-02 194.35.113.92

Харуулах боломжгүй.

Avatar

SabrinaThompson 2024-08-02 45.87.252.209

Харуулах боломжгүй.

Avatar

KimChandler 2024-08-02 46.8.110.104

Харуулах боломжгүй.

Avatar

NancyBlair 2024-08-02 109.248.13.194

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoss 2024-08-02 188.130.137.104

Харуулах боломжгүй.

Avatar

TyraJones 2024-08-02 109.248.14.242

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleEverington 2024-08-02 95.182.124.73

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGomez 2024-08-02 46.8.14.161

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieBrown 2024-08-02 46.8.23.249

Харуулах боломжгүй.

Avatar

JessieBurke 2024-08-02 109.248.205.134

Харуулах боломжгүй.

Avatar

ChristyKaufusi 2024-08-02 46.8.192.220

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaNelson 2024-08-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

AdaMartin 2024-08-02 188.130.220.228

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherKrank 2024-08-02 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

Cbvcd 2024-08-02 202.9.41.16

Хулгай зэлгээ тонуул шаачаал хэргээ хүлээгээд далдарч чадахгүй баасууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж