Нефть олборлох цамхагт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Нефть олборлох цамхагт дэлбэрэлт болжээ

Мексикийн булангийн нефть олборлох цамхаг. Фото: noaa.gov

Мексикийн булангийн эрэг орчмын нефть олборлох нэгэн цамхагт шалтгаан тодорхойгүй дэлбэрэлт болсон тухай АНУ-ын эргийн хамгаалалтын албаны мэдээнээс үндэслэн Associated Press мэдээлсэн байна.

Нефть олборлох цамхагт дэлбэрэлт гарсныг тэр хавиар нисч байсан арилжааны компанийн нисдэг тэрэг анхлан мэдээлсэн байв. Осол гарсан газар аврах зориулалтын долоон нисдэг тэрэг, хоёр нисэх онгоц, дөрвөн хөлөг онгоц илгээсэн байна.

Луизиана мужийн WDSU телевизийн мэдээгээр дэлбэрсэн цамхаг нь Хьюстоны Mariner Energy компанийнх гэнэ. Тэдний мэдээгээр дэлбэрэлт гарах үеэр цамхагт 13 хүн ажиллаж байсан ба тэд бүгд усанд унасан байв. Тэднээс нэг хүн сураггүй болсонд тооцогджээ. Пүрэв гаригт CNN телевиз мэдээлэхдээ усанд байгаа хүмүүсийг бүгдийг олсон бөгөөд уснаас хараахан гаргаж аваагүй байжээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас мэдээлэхдээ дэлбэрэлт гарсан цамхаг Луизианы эргийн  Вермилион булангаас 130 км-ын алст байгаа гэнэ. Хамгийн сүүлчийн мэдээгээр ослын цамхгаас нефть далайд асгараагүй аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж